Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 19:9 - Ариун Библи 2013

9 Би тэднээр хөвгүүд, охидынх нь махыг идүүлж, тэд дайснууд ба голыг нь тэмтрэгсдийн шахамдуулсан бүслэлт шахалт дор бие биенийхээ махыг идэх болно» хэмээв” гэж хэл.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 Би тэднээр хөвгүүд, охидынх нь махыг идүүлж, тэд бүслэлтэнд болон дайснууд нь ба өөрсдийнх нь амийг хайгчдын учруулсан зовлон дотор бие биеийнхээ махыг идэх болно» хэмээв” гэж хэл.

Gade chapit la Kopi




Иеремиа 19:9
10 Referans Kwoze  

Тэд баруун гарт байгаагаа шүүрэн ававч, өлссөн хэвээр. Тэд зүүн гарт байгаагаа идэвч үл цадна. Тэд ураг төрлийнхөө махыг иднэ.


Өрөвч эмэгтэйчүүд хүртэл Өөрийнхөө гараар хүүхдээ чанахад хүрэв. Ард түмэн гэдэг охин минь Сүйрлийн улмаас хүүхдүүдээрээ хооллов.


Та нар хөвгүүд охидынхоо махбодыг идэх болно.


Тиймээс та нарын дунд эцгүүд хөвгүүдээ идэж, хөвгүүд нь эцгүүдээ идэх болно. Учир нь Би чам дээр шүүлт явуулж, бүх үлдэгсдийг чинь дөрвөн зүгт тараана.”


Хараач ЭЗЭН, Үзэгтүн! Хэнийг Та ингэв? Эмэгтэйчүүд үр хүүхдээ, Эрүүл төрсөн балчир хүүхдүүдээ идэх ёстой юм гэж үү? Эзэний ариун газарт эш үзүүлэгч ба тахилч Алуулах ёстой юм гэж үү?


Би тэднийг эцгүүд болон хөвгүүдийнх нь хамт бие биеийнх нь эсрэг бут цохино» гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би тэднийг өрөвдөх ч үгүй, харамсах ч үгүй, энэрэх ч үгүй устгана” хэмээв” гэж хэл гэв.


Дөрөвдүгээр сарын есөнд хотод өлсгөлөн ширүүсэж тэр нутгийн ард түмэн хоол хүнсгүй болжээ.


Хаан эзэн минь, нөөцлүүрт хаясан эш үзүүлэгч Иеремиад үйлдсэн бүхэндээ энэ хүмүүс хорон мууг хийв. Хотод ямар ч талх байхгүй тул тэрээр байгаа газартаа өлсгөлөнгөөр үхнэ гэж айлтгав.


Swiv nou:

Piblisite


Piblisite