Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 19:2 - Ариун Библи 2013

2 Тэгээд Потшерт гулдан хаалганы үүдний дэргэдэх Бен-хинномын хөндийд очиж, Миний чамд хэлдэг үгсийг тэнд тунхагла.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Тэгээд Потшерт дааман хаалганы орох үүдний дэргэдэх Бен-хинномын хөндийд очиж, Миний чамд хэлдэг үгсийг тэнд тунхагла.

Gade chapit la Kopi




Иеремиа 19:2
19 Referans Kwoze  

Эндээс уг хилийн шугам нь Бен-хинномын хөндийгөөр өгсөж, өмнөд зүгт иебусчуудын бэлд (энэ нь Иерусалим) хүрч, тэндээсээ Рефаимын хөндийн хойд зах дахь, Хинномын хөндийн баруунтаад орших уулын оройг өгсдөг аж.


Мөн ямар ч хүн өөрийн хүү эсвэл охиноо Молехт зориулан гал дундуур гаргахгүй байхын тулд тэр бас Бен-хинномын хөндийд буй Тофетыг бузарлажээ.


Тэд хөвгүүд охидоо Молехт өргөхөөр Бен-хинномын хөндийд Баалын мөргөлийн өндөрлөгүүдийг барьж, Иудаг нүгэлд хүргэжээ. Гэвч Би тэдэнд тушаагаа ч үгүй, бас ийм жигшүүрт зүйлсийг тэд хийнэ гэж Миний оюун бодолд ч ороогүй.


Тэрээр хөвгүүдээ Бен-хинномын хөндийд гал дундуур явуулан, өөрөө ид шид үйлдэж, илбэ сурч, мэргэ төлгө ашиглаж, сүнс дуудагчид ба хар домч нартай холбогдов. ЭЗЭНий мэлмийд үлэмж их ёрын мууг үйлдэж, Түүний хилэнг өдөөжээ.


Үүнээс гадна, Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн адилаар тэрээр Бен-хинномын хөндийд утлага өргөж, тэдний бузар заншлыг дуурайж хүүгээ гал дундуур явуулсан ажээ.


Учир нь би Бурханы бүхий л төлөвлөгөөг та нарт мэдүүлэхээс зайлсхийсэн нь үгүй билээ.


Яв, сүм дотор зогсон ард олонд энэхүү амийн бүх үгийг яригтун гэв.


Харанхуйд та нарт юу хэлснийг минь гэрэлд ярь, чихэнд чинь шивнэснийг минь дээвэр дээр тунхагла.


Босоод, их хот Ниневе уруу очиж, Миний чамд айлдах тунхгийг тунхагла гэжээ.


ЭЗЭН ингэж айлдаж байна. «ЭЗЭНий өргөөний хашаанд зогсож, ЭЗЭНий өргөөнд мөргөхөөр ирсэн Иудагийн бүх хотод хэлүүлэхээр Миний чамд тушаасан бүх үгийг тэдэнд хэлэгтүн. Нэг ч үгийг бүү хас!


ЭЗЭН надад — Эдгээр бүх үгийг Иудагийн хотууд болон Иерусалимын гудамжнуудад тунхаглан «Энэ гэрээний үгсийг сонсож, тэднийг үйлд.


“ЭЗЭНий өргөөний хаалганы дэргэд зогсож, тэнд энэ үгийг тунхаглан хэлэхдээ «ЭЗЭНд мөргөхөөр энэ хаалгаар орж ирэгч Иудагийнхан бүгд ЭЗЭНий үгийг сонсоцгоо» гээрэй.


Явж, эдгээр үгсийг хойд зүгт тунхаглан хэлэхдээ «Итгэлгүй Израиль аа, буцаж ирэгтүн» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би чам уруу уурлан харахгүй. Учир нь Би энэрэнгүй» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би үүрд уурлахгүй.


Харин ЭЗЭН, надад —«Би бага залуу» гэж бүү хэл. Учир нь чамайг илгээх газар бүрд минь чи явах болно. Чамд тушаах бүхнийг минь чи ярих болно.


Тэдний дараа Иммерийн хүү Задок байшингийнхаа өмнө талд засвар хийв. Түүний дараа Зүүн гулдан хаалганы харуул, Шеканиагийн хүү Шемаиа засвар хийв.


“Босож, ваарчныд оч. Тэнд Би чамд үгээ айлдах болно” гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite