Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 19:13 - Ариун Библи 2013

13 «Дээвэр дээр нь тэнгэрийн бүх эрхэст тахил өргөж, өөр бурхдад ундаан өргөлийг цутгасан бүх гэрээс болж Иерусалимын болон Иудагийн хаадын гэрүүд Тофет газар шиг бузарлагдана» хэмээв” гэж хэл гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

13 «Дээвэр дээр нь тэнгэрийн бүх эрхэст тахил өргөж, өөр бурхдад ундаан өргөлийг цутгасан бүх гэрүүдээс болж Иерусалимын болон Иудагийн хаадын гэрүүд Тофет газар шиг бузарлагдана» хэмээв” гэж хэл гэв.

Gade chapit la Kopi




Иеремиа 19:13
19 Referans Kwoze  

Энэ хотын эсрэг тулалдаж буй халдеичууд орж ирж, энэ хотод гал тавин дээвэр дээр нь Баалд утлага өргөн, Намайг уурлуулахын тулд өөр бурхдад ундаан өргөлийг асгасан гэрүүдтэй хамт түүнийг шатаах болно.


Ахазын танхимын дээвэр дээр буй, Иудагийн хаадын бүтээсэн тахилын ширээнүүд болон ЭЗЭНий өргөөний хоёр хашаан дотор Манассегийн бүтээсэн тахилын ширээнүүдийг хаан нурааж, тэндээс нь буулган, үнсийг нь Кидрон гуунд асгажээ.


Байшингийн дээвэр дээр тэнгэрийн эрхэст мөргөгсөд, Доош мэхийж ЭЗЭНд тангарагладаг ч Милкомоор бас тангараглагсад,


Хүүхдүүд нь түлээ түүж, эцгүүд нь гал ноцоож, эмэгтэйчүүд нь тэнгэрийн хатанд боов хийхээр зуурсан гурил нухдаг бөгөөд Намайг уурлуулахын тулд ондоо бурхдад ундаан өргөлийг цутгадаг.


Тэнгэр өөд хараад, ЭЗЭН Бурханаас чинь бүх тэнгэрийн доорх хамаг хүн ардад оноосон нар, сар, одод буюу тэнгэрийн хамаг эрхэсийг чи үзээд түүнд татагдан мөргөж, зарагдуузай.


Харин тэнгэрийн хатанд тахилууд шатааж, ундаан өргөлүүд цутгахаа больсноос хойш бид бүх юмаар дутагдаж, илд болон өлсгөлөнгөөр ирэх төгсгөлтэйгөө учирсан билээ.


Бурхан, үндэстнүүд Таны өвд иржээ. Таны ариун сүмийг бузарлаж, Иерусалимыг тэд балгас болгов,


Таны ариун газрын зүг Галыг тэд илгээв, Нэр тань оршдог газрыг Тэд бузарлав.


Мөн ямар ч хүн өөрийн хүү эсвэл охиноо Молехт зориулан гал дундуур гаргахгүй байхын тулд тэр бас Бен-хинномын хөндийд буй Тофетыг бузарлажээ.


Харин Бурхан нүүр буруулж, тэднийг тэнгэрийн эрхэст үйлчлүүлэхээр тушаасан бөгөөд энэ нь эш үзүүлэгчдийн номд бичигдсэнээр “Израилийн гэр ээ, та нар цөлд дөчин жилийн туршид Надад өргөл, тахилаа өргөн барьсан бил үү?


Миний тэдэнд өгөхөөр тангарагласан газарт Би тэднийг авчрахад тэд өндөр толгод бүрийг, саглагар мод бүрийг үзээд тэнд тахилуудаа өргөсөн бөгөөд тэд өргөлөөрөө өдөөн хатгалгыг өргөн барив. Тэнд бас тааламжит үнэрийг хийж, ундаан өргөлөө тэд асгав.


Тэрээр ЭЗЭНий өргөө, хааны өргөө болон Иерусалимын бүх байшинг шатаажээ. Том байшин бүрийг тэрээр галдан шатаав.


Тэрээр онго баганануудыг хэсэг болгон хагалж, Ашерагийн модон шонг цавчиж, тэр газруудыг хүний ясаар дүүргэв.


Маргааш нь зургадугаар цагийн орчимд тэднийг хотод дөхөж очих үед Петр залбирахаар байшингийн дээвэр дээр гарав.


Тэд өөрсдийн Бурхан ЭЗЭНий бүх тушаалуудыг умартан өөрсдөдөө зориулан цутгамал хөргүүд буюу хоёр тугалыг хийж, Ашераг бүтээж, тэнгэрийн бүх эрхэст мөргөж, Баалд үйлчлэв.


Тэд тэдгээрийг өөрсдийнхөө хайрлаж үйлчлэн араас нь явж, эрэлхийлэн мөргөж байсан нар, сар болон тэнгэрийн бүх эрхэсийн дор тарааж тавина. Тэр яс цуглуулагдахгүй, булшлагдахгүй харин газрын хөрсөн дээр бууц мэт болно.


Энэ газарт болон оршин суугчдад нь Би ингэж хандах нь энэ хотыг Тофет шиг болгохын тулд юм» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Үзэгдлийн хөндийн тухай зөн. Эдүгээ та нарт юу тохиолдоод, Та нар бүгдээрээ байшингийн орой дээр гараа вэ?


Swiv nou:

Piblisite


Piblisite