Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 19:1 - Ариун Библи 2013

1 ЭЗЭН ингэж айлдав. — Явж, ваарчны шавар ваар савыг худалдан ав. Ард түмний ахмадуудаас заримыг, ахлах тахилч нараас заримыг авч яв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 ЭЗЭН ингэж айлдав. “Явж, ваарчны шавар ваар савыг худалдан ав. Ард түмний ахмадуудаас заримыг, ахлах тахилч нараас заримыг авч яв.

Gade chapit la Kopi




Иеремиа 19:1
20 Referans Kwoze  

Шижир алтны үнэтэй Сионы эрдэнэт хөвгүүдийг Ваарчны гарын ажил болох үнэгүй шавар ваар мэт үзэв!


Энэ нь хайр найргүй бутлагдсан, Ваарчны савны хагархай мэт байх агаад, Зуухнаас гал авч, усны савнаас ус утгах хэлтэрхий ч Үлдэгдлээс нь эс олдоно.


Тиймээс ЭЗЭН, Мосед —Ард түмний ахмадууд болоод тэдний захирагчид хэмээн чиний мэддэг, Израилийн ахмадуудаас далан хүнийг Надад цуглуулан уулзалтын майхан уруу авчирч, тэнд өөртэйгөө хамт зогсоо.


Хүчний давамгайлал нь биднийх биш, харин Бурханых гэдгийг харуулахын тулд бид энэхүү эрдэнэсийг шавар савнуудад тээдэг.


Тэрээр ордны даамал Елиаким, гүүш Шебнаг тахилч нарын ахмадуудын хамт, таар нөмөргөн Амозын хүү эш үзүүлэгч Исаиад илгээв.


Өглөө эрт ахлах тахилч нар ба ард олны ахлагчид Есүсийг алуулахаар зөвлөлдөн,


Тэр үед тэргүүн тахилч Каиафын ордонд ахлах тахилч нар болон олны ахлагчид цуглаад,


Хөгшчүүл, залуус, залуу эмэгтэйчүүд, хүүхдүүд ба эхнэрүүдийг ч хүйс тэмтэр. Гэвч тэмдэгтэй хүмүүст бүү хүр. Та нар ариун газраас минь эхлэгтүн. Тийнхүү тэд сүмийн өмнө байсан ахмадуудаас эхлэв.


“Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Эдгээр баримтуудыг буюу худалдан авсан юмны битүүмжлэгдсэн баримт болон нээлттэй баримтыг аваад, тэд урт удаан хугацааны турш хадгалагдахын тулд тэднийг шавар ваарт хий» хэмээв.


Дараа нь нутгийн ахмадуудын зарим нь босож, ард түмний хотол чуулганд —


Тэр бидэн дээр орж ирснээ Паулын бүсийг авч хөл гараа хүлээд —Ариун Сүнс надад “Иерусалим дахь иудейчүүд энэ бүсний эзнийг ийн хүлээд харийнхны гарт тушаана” гэж айлдаж байна гэв.


Одоо хүний хүү чи өөртөө нэг шавар тоосго авч, өөрийнхөө өмнө тавиад, түүн дээр нэгэн хотыг, Иерусалимыг сийлэгтүн.


ЭЗЭН надад “Явж, өөртөө маалинган бүс худалдан аваад бүсэлхийгээрээ бүсэл, харин түүнийг усанд бүү хийгээрэй” гэж айлдав.


Хүний хүү, хурц илдийг авч, үсчний тонгорог болгон толгой, сахлаа шудран хус. Дараа нь жинлэх дэнсийг авч, үсээ хуваа.


Swiv nou:

Piblisite


Piblisite