Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 18:23 - Ариун Библи 2013

23 Гэсэн хэдий ч миний үхлийн төлөөх Тэдний төлөвлөгөөнүүдийг ЭЗЭН Та мэднэ. Тэдний хилэнцийг эс уучилж, Тэдний нүглийг мэлмийнээсээ бүү зайлуулаач. Харин тэд Таны өмнө хөмөрч унах болтугай. Уур хилэнгийнхээ цагт тэдэнд хүрээч!

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

23 Гэсэн хэдий ч ЭЗЭН Та миний эсрэг буй тэдний үхлийн төлөвлөгөөнүүдийг мэднэ. Тэдний гэм бурууг бүү уучилж, тэдний нүглийг Өөрийн мэлмийнээс бүү зайлуулаач. Харин тэд Таны өмнө хөмөрч унах болтугай. Өөрийн уур хилэнгийн цагт тэдэнд үйлдээч!

Gade chapit la Kopi




Иеремиа 18:23
28 Referans Kwoze  

Амийг минь хайгчдыг Шившиг болгож, ичгүүрт унагаан Миний эсрэг бузар мууг сэдэгчдийг Буцааж, самууруулаач!


Тиймээс хүн номхтгогдож, хүн басамжлагдсан ч гэсэн Тэднийг бүү уучлаг.


Харин та өөрийн хатуурал, гэмшдэггүй зүрхнээсээ болж өөр дээрээ Бурханы зөв шүүлтийн уур хилэн ба илчлэлийн өдрийн хилэгнэлийг хурааж байна.


Юу гэвэл бичигдсэн бүх зүйл биелэгдэхийн тулд энэ нь өшөө авалтын өдрүүд байх юм.


Дараа нь тэд “Ирэгтүн, Иеремиагийн эсрэг төлөвлөгөөнүүд сэдэцгээе. Тахилчаас хууль, мэргэн хүнээс зөвлөгөө, эш үзүүлэгчээс үг үнэхээр тасрахгүй. Нааш ир, түүнийг хэлээрээ цохиж ямар ч үгэнд нь анхааралаа хандуулахгүй байя” гэж хэлэв.


Та мэддэг билээ, ЭЗЭН, намайг санан ажиглаж, Намайг хавчигчдаас өшөөг минь миний өмнөөс аваач. Тэвчээр дотроо багтааж, Намайг бүү зайлуулаач. Таны төлөө гэсэндээ би зэвүүцлийг тэсвэрлэдгийг мэдээч.


Тэдэнд амьд үлдэгсэд үлдэхгүй. Учир нь Би Анатотын хүмүүс дээр гамшгийг буюу тэдний шийтгэлийн жилийг авчирна.”


Үйлдсэн энэ жигшүүрээсээ болж тэд ичсэн үү? Огт ичээгүйгээр барахгүй Ичиж улайхыг ч хүртэл эс мэдэх ажээ. Тиймээс тэд унадаг хүмүүсийн дунд унах болно. Шийтгэлийнхээ цагт тэд дорд болгогдох болно» гэж ЭЗЭН айлддаг.”


Алсаас ирэх сүйрэл ба шийтгэлийн өдөр Та нар юу хийх юм бэ? Та нар хэн уруу тусламж гуйн зугтах вэ? Мөн өөрсдийнхөө алдрыг хаана орхих вэ?


Түг түмдийн Бурхан ЭЗЭН, Израилийн Бурхан, Та бүх үндэстнийг шийтгэхээр босооч. Ёс бусыг тэрслэн үйлдэгчдийг Бүү өршөөгөөч. Села


Тэд хуулийг тань зөрчсөн тул ЭЗЭН, Таны ажиллах цаг ирчихээд байна.


Үйлдсэн энэ жигшүүрээсээ болж тэд ичсэн үү? Огт ичээгүйгээр барахгүй Ичиж улайхыг ч хүртэл эс мэдэх ажээ. Тиймээс тэд унагсдын дунд унана. Би тэднийг шийтгэх үед тэд хаягдах болно” гэж ЭЗЭН айлдаж байна.


Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би энэ хүмүүсийн өмнө Бүдрүүлэх чулуу тавьж байна. Тэгээд тэд буюу эцгүүд хүүхдүүдтэй хамтдаа түүнд бүдэрнэ. Хөршүүд хийгээд найзууд сүйрнэ.”


Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, уур хилэн минь энэ газар дээр, хүн ба адгуус дээр, талын модод ба газрын үр жимс дээр буух болно. Энэ нь шатах бөгөөд унтраагдахгүй.”


Мөн чи өөрөө ч Миний чамд өгсөн өвийг гээнэ. Би чамайг чиний мэддэггүй нутагт дайснуудад чинь үйлчлүүлнэ. Учир нь чи уур хилэнд минь үүрд шатах галыг ноцоов.


Бүх ард түмэн, тахилч нар болон эш үзүүлэгчдэд яриулахаар ЭЗЭНий тушаасан бүгдийг Иеремиа ярьж дуусгахад, бүх ард түмэн түүнийг барьж аван —Чи үхэх ёстой!


Тэгтэл тахилч нар болон эш үзүүлэгчид нь түшмэд ба бүх ард түмэнд —Энэ хүнд үхэх ял өг! Учир нь та нарыг сонсож байхад тэрээр энэ хотын эсрэг эш үзүүлсэн билээ гэцгээв.


Тэгтэл түшмэд Иеремиад хилэгнэж, түүнийг зодож жанчин, гяндан болгосон, гүүш Ионатаны гэрт түүнийг хорионд хийв.


Тэгээд түшмэд хаанд —Энэ хотод үлдсэн дайчин эрс ба бүх ард түмэнд ийм үгсийг хэлж гарыг нь сулруулж байгаа тул энэ хүнийг алагтун. Энэ хүн энэ ард түмний сайн сайхныг бус, харин ч хор хөнөөлийг эрэлхийлж байна гэцгээв.


Миний төөрөгдөл бүрийг Та тоолсон билээ. Нулимсыг минь тулмандаа цуглуулан хийгээч. Таны номд бичигдээгүй гэж үү?


Намайг хавчигч хүмүүсийг шившиг болгооч. Харин миний тухайд намайг бүү шившиг болгооч. Тэднийг айлгаач, харин намайг бүү айлгаач. Тэдэн дээр зовлонгийн өдрийг авчирч, Тэднийг хоёр дахин сүйрлээр бяцлаач.


Та харсан билээ, Өс хонзон, далд явуулга бүгдийг.


ЭЗЭН, Та сонссон билээ, Зэмлэл хийгээд далд явуулга бүхнийг.


Swiv nou:

Piblisite


Piblisite