Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 18:22 - Ариун Библи 2013

22 Та тэдний дээр дээрэмчдийг гэнэт авчрахад Тэдний гэрүүдээс хашхираан сонсогдох болтугай. Учир нь тэд намайг барихын тулд нүх ухаж, Миний хөлд урхи тавьж нуусан билээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

22 Та тэдний дээр дээрэмчдийг гэнэт авчрахад тэдний гэрүүдээс хашхираан сонстох болтугай. Учир нь тэд намайг барихын тулд нүх ухаж, миний хөлд урхи тавьж нуусан билээ.

Gade chapit la Kopi




Иеремиа 18:22
23 Referans Kwoze  

Ард түмний минь охин чи Таар өмсөж, үнсэн дотор өнхөр. Ганц хүүгийнхээ төлөө мэт хамгийн гашуунаар гашууд. Учир нь сүйтгэгч бидэн дээр гэнэт ирнэ.


Бардам хүмүүс надад урхи болоод олснууд нуужээ. Тэд замын хажуугаар тор татжээ. Тэд надад занганууд тавьжээ. Села


Бүрээ, дайтах уухайн өдөр юм. Энэ нь бэхлэгдсэн хотуудын эсрэг Өндөр булант цамхгуудын эсрэг өдөр юм.


Тэгээд фарисайчууд явж, Есүсийг хэлсэн үгэнд нь яаж унагахаа хамтдаа зөвлөлдөв.


Учир нь “Тал бүрд түгшүүр байна! Илчилцгээе. Түүнийг илчилцгээе!” гэх Олны шивнэлдээнийг би сонсов. Бүх итгэмжит найз нөхөд минь миний унахыг харж, “Тэр мэхлүүлж магадгүй, тэгвэл бид түүнийг дийлж, түүнээс өшөөгөө авна” гэдэг.


Сайныг муугаар хариулах ёстой гэж үү? Учир нь тэд надад нүх ухжээ. Таны уур хилэнг тэднээс зайлуулахын тулд Тэдний төлөө сайныг ярихаар Таны өмнө би хэрхэн зогссоныг санаач.


Би төрөх гэж өвдөж буй эмэгтэйнх шиг хашхирах дууг, Анхны хүүхдээ төрүүлж буй эмэгтэйнх шиг ёолох дууг, Амьсгаа давчдаж буй Сион охины дууг сонсов. Тэрээр гараа сунгаад, “Ээ, би золгүй еэ! Алуурчинд би амиа алдав” гэж хэлэв.


Галлимын охид оо. Бүх дуугаараа чанга хашхирцгаа! Анхаарагтун Лаиша. Хөөрхийлөлтэй Анатот оо!


Миний амийг эрэгчид урхи тавина. Намайг шархлуулахыг хүсэгчид Хорлолын тухай ярилцаж, Өдөржингөө заль мэхийг сэднэ.


Таны хуулийг үл дагагчид болох Бардам хүмүүс надад нүх ухжээ.


Учир нь ард түмний минь дундаас Буруу муу хүмүүс олдсон бөгөөд Тэд хүлээж хэвтдэг шувуу баригчид шиг хардаг. Тэд урхи тавьж хүмүүсийг барьдаг.


Харин тэр хүн нь ЭЗЭНий харамсахгүйгээр хөмрүүлсэн хотуудтай адил байг. Тэрээр өглөө хашхирааныг, Өдөр түгшүүрийн хашхирааныг сонсог.


Би ЭЗЭНд “Та миний Бурхан. Аяа ЭЗЭН, миний гуйх дуунд чих тавиач” гэв.


Баруун тал уруу би харж ажиглалаа. Намайг тоох хэн ч алга. Надад хоргодох газар ч үлдсэнгүй. Сэтгэлийг минь эрэлхийлэгч нэг ч үгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite