Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 18:21 - Ариун Библи 2013

21 Тиймээс тэдний хүүхдүүдийг өлсгөлөнд өгч, Тэднийг илдний хүчинд тушаагаач. Тэдний эхнэрүүдийг үр хүүхэдгүй, бэлэвсэн болгооч. Тэдний эрчүүдийг үхтэл нь хядуулж, Залуучуудыг нь тулалдаанд илдэнд өртүүлээч.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

21 Тийм учраас тэдний хүүхдүүдийг өлсгөлөнд өгч, тэднийг илдний хүчинд тушаагаач. Тэдний эхнэрүүдийг үр хүүхэдгүй ба бэлэвсэн болгооч. Тэдний эрчүүдийг үхтэл нь хядуулж, залуучуудыг нь тулалдаанд илдэнд өртүүлээч.

Gade chapit la Kopi




Иеремиа 18:21
27 Referans Kwoze  

“Египетэд үйлдсэн шигээ Би та нарын дунд гамшиг илгээсэн. Би танай залуусыг олзолсон морьдтой чинь Илдээр хядсан. Танай хуарангийн өмхий самхайг Би хамрын чинь нүхэнд чихсэн ч Над уруу та нар эс эргэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Эцэггүй өнчин болов, бид чинь. Эхчүүд маань бэлэвсрэв.


Тэдний бэлэвсрэгсэд нь Миний өмнө Далайн эргийн элснээс ч илүү олон болно. Бид тэдний эсрэг буюу залуу хүний эхийн эсрэг Үд дунд сүйтгэгчийг авчирна. Би түүн дээр айдас, зовлонг гэнэт авчирна.


Учир нь цонхоор маань дамжиж үхэл орж иржээ. Гудамжнуудаас хүүхдүүдийг, Хотын талбайнуудаас залуучуудыг устгахын тулд Үхэл орднуудад маань орж иржээ.


Гадаах нь сэлмэнд, доторх нь айдас хүйдэст нэрвэгдэнэ. Идэр залуус, охид, нялхас, өтгөс бүгдээрээ мөхнө.


Миний уур хилэн дүрэлзэж, Би та нарыг илдээр хороож, эхнэрүүд чинь бэлэвсэн, хүүхдүүд чинь өнчин болно.


Зэсийн дархан Александр надад муу муухай юм их хийсэн. Эзэн түүнд хийснийх нь хариуг өгнө.


ЭЗЭН, Та намайг мэддэг мөн хардаг төдийгүй, Тан уруу хандах зүрхийг минь шалгадаг билээ. Иймд нядалгааны хоньд мэт тэднийг чирч, Үй олноор нь нядлах өдөрт зориулан тэднийг тусгаарлаач!


Тиймээс Бурхан тэднийг халдеичуудын хааны гарт тушаасанд тэр ирж, тэдний залуусыг ариун газрын өргөөнд илдээр цавчин алж, залуучуудыг, онгон охидыг, хөгшид нялхсыг ч өршөөсөнгүй.


Самуел —Чиний илд эмэгтэйчүүдийг хүүхэдгүй болгосны адил эмэгтэйчүүдийн дундаас эх чинь хүүхэдгүй болно гэв. Самуел Агагийг Гилгалд ЭЗЭНий өмнө тас цавчив.


Тэд илдэнд тушаагдана. Тэд цөөвөр чононуудын хоол болно.


Тиймээс Эзэн тэдний залуусыг ч энэрэхгүй. Өнчин, бэлэвснийг нь ч Тэр өрөвдөхгүй. Учир нь тэд бүгдээрээ сүсэг бишрэлгүй агаад буруу мууг үйлдэгчид ажээ. Ам болгон мунхаг зүйл ярьж байна. Энэ бүхнээс болоод Түүний уур хилэн эргэхгүй, Тэрээр мутраа сунгасан хэвээр байна.


Нум нь залуусыг хиаруулан Хэвлийд байгаа үрсийг ч үл өршөөнө. Тэдний нүд хүүхдийг ч эс энэрнэ.


Мөн тэдний эш үзүүллэгийг сонссон хүмүүс өлсгөлөн болон илдний улмаас Иерусалимын гудамжнуудад хаягдах болно. Тэднийг, эхнэрүүдийг нь, хөвгүүдийг нь бас охидыг нь оршуулах хэн ч үгүй байна. Учир нь Би тэдний хорон мууг өөрсөд дээр нь асгах болно.


Би тэднийг газар нутгийн үүд хаалганы дэргэд Шигшигч савраар шигшинэ. Би хүүхдүүдээс нь хагацааж, Ард түмнээ Би устгана.


Тиймээс түүний залуус гудамжнуудад нь унаж, бүх дайчин нь тэр өдөр чимээгүй болгогдоно гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Бидний дундах хүчтэнүүдийг ЭЗЭН үл хэрэгсэв, Залуусыг минь хүртэл няц дарахаар товлон Миний эсрэг дуудав. Иудагийн онгон охиныг Дарс шахах адил ЭЗЭН нухчин гишгэлэв.


Тийнхүү завхайрлыг үйлдсэн эсвэл цус урсгасан эмийг шүүх мэт чамайг Би шүүх болно. Би чам дээр уур хилэнгийн болон хардалтын цусыг авчирна.


Тэнд олзоо зулгааж буй архирагч арслан адил түүний голд түүний ноёдын хуйвалдаан байна. Тэд амиудыг залгисан. Тэд эрдэнэс, үнэт зүйлсийг авчихсан. Тэд түүний голд бэлэвсэн эхнэрүүдийг олноор бий болгов.


Харин Бурханы дотор хаан баясна. Түүгээр тангараглагчид бүгд магтагдана. Худал яригчдын ам таглагдана.


Энэ газрын удирдагчид нь тэднийг төөрүүлж Тэднээр удирдуулагсад нь самуурч үлддэг.


Swiv nou:

Piblisite


Piblisite