Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 18:20 - Ариун Библи 2013

20 Сайныг муугаар хариулах ёстой гэж үү? Учир нь тэд надад нүх ухжээ. Таны уур хилэнг тэднээс зайлуулахын тулд Тэдний төлөө сайныг ярихаар Таны өмнө би хэрхэн зогссоныг санаач.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

20 Сайныг муугаар хариулах ёстой гэж үү? Учир нь тэд надад нүх ухжээ. Таны уур хилэнг тэднээс зайлуулахын тулд тэдний төлөө сайныг ярихаар би Таны өмнө хэрхэн зогссоныг санаач.

Gade chapit la Kopi




Иеремиа 18:20
31 Referans Kwoze  

Тэд хөлд минь тор тавив. Сэтгэл минь гонсойв. Өмнө минь тэд нүх ухав. Өөрсдөө тэгээд түүндээ унав. Села


Учир нь шалтгаангүйгээр Тэд нууцаар надад тор тавьсан, Шалтгаангүйгээр Тэд сэтгэлд минь нүх ухсан.


Тиймээс л тэднийг устгана гэж Тэр айлдсан юм. Тэднийг устгах уур хилэнг нь эргүүлэхээр Түүний сонгосон хүн Мосе өмнө нь Цөмөрхий дунд зогсоогүйсэн бол үүнийгээ гүйцэлдүүлэх байсан.


Тусыг минь усаар тэд хариулан Сэтгэл минь ганцаардана.


Та тэдний дээр дээрэмчдийг гэнэт авчрахад Тэдний гэрүүдээс хашхираан сонсогдох болтугай. Учир нь тэд намайг барихын тулд нүх ухаж, Миний хөлд урхи тавьж нуусан билээ.


Нүх ухваас түүндээ унах. Хана нурааваас могойд хазуулах.


Өрөөлд ухсан нүхэндээ өөрөө унах. Өөд өнхрүүлсэн чулуу өөр дээр нь буух.


Буруутууд намайг устгахаар отон хүлээдэг. Гэрчлэлүүдийг тань би гүн тунгаана.


Энэ нь “Тэд шалтгаангүйгээр Намайг үзэн ядсан” гэж тэдний хуульд бичигдсэн үг биелэгдэхийн тулд ажээ.


Есүс тэдэнд —Олон сайн үйлсийг Эцэгээсээ Би та нарт үзүүлсэн. Тэдгээрийн алинаас нь болж та нар Над уруу чулуу шиднэ вэ? гэхэд


Аяа ЭЗЭН, бид гэм буруугаа, Эцэг өвгөдийнхөө хилэнцийг мэднэ. Учир нь бид Таны эсрэг нүгэл үйлдсэн билээ.


Тиймээс энэ хүмүүсийн төлөө бүү залбир, тэдний төлөө хашхирах гуйлт эсвэл залбирлыг ч бүү өргө. Тэд Намайг дуудахад гамшгаас нь болж Би тэднийг сонсохгүй.


Чиний хувьд, энэ ард түмний төлөө бүү залбир, тэдний төлөө хашхиралт, залбирлыг бүү өргө. Надад зуучлан бүү залбир. Учир нь Би чамайг сонсохгүй.


Сайныг саараар хариулагчийн гэрээс ёр муу үл салах.


Би сайныг дагадаг тул Сайныг муугаар хариулагчид Надад дайсагнана.


Тэд нүх малтан хөндийлөөд, Тэр нүхэндээ унасан юм.


Та нар өнчин хүмүүсийн төлөө ч шавга хаяж, Анд найзаа арилжих байсан.


Дараа нь Ионатан, эцэг Саулдаа Давидыг сайшаан ярьж —Тэр таны эсрэг нүгэл үйлдээгүй бус уу. Мөн түүний үйлдсэн зүйлс нь танд маш их ашиг авчирсан тул хаантан та боол Давидынхаа эсрэг нүгэл бүү үйлдэг.


Учир нь ард түмний минь дундаас Буруу муу хүмүүс олдсон бөгөөд Тэд хүлээж хэвтдэг шувуу баригчид шиг хардаг. Тэд урхи тавьж хүмүүсийг барьдаг.


Тэгээд ЭЗЭН, надад айлдахдаа Мосе Самуел нар ч Миний өмнө зогслоо гэхэд зүрх минь энэ хүмүүстэй хамт байхгүй. Тэднийг оршихуйгаас минь зайлуулан явуул!


Аяа ЭЗЭН, намайг сонсож, миний дайснууд юу хэлж байгааг сонсооч!


Харин тэд эш үзүүлэгчид мөн болоод ЭЗЭНий үг тэдэнтэй хамт байгаа бол ЭЗЭНий өргөөнд, Иудагийн хааны гэрт болон Иерусалимд үлдсэн сав суулгуудыг Вавилон уруу явуулахгүйн төлөө түг түмдийн ЭЗЭНээс тэд одоо гуйг.


Ай ЭЗЭН, дарамтыг минь харжээ. Хэргийг минь Та шүүгээч.


Намайг хавчигч хүмүүсийг шившиг болгооч. Харин миний тухайд намайг бүү шившиг болгооч. Тэднийг айлгаач, харин намайг бүү айлгаач. Тэдэн дээр зовлонгийн өдрийг авчирч, Тэднийг хоёр дахин сүйрлээр бяцлаач.


Swiv nou:

Piblisite


Piblisite