Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 18:17 - Ариун Библи 2013

17 Дорнын салхи мэт Би Дайсных нь өмнө тэднийг тараана. Тэдний гамшгийн өдөр Би Нүүрээ бус, нуруугаа тэдэнд харуулна” хэмээв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

17 Дорнын салхи мэт Би тэднийг дайсны өмнө тараана. Тэдний гамшгийн өдөр Би тэдэнд нүүрээ бус, нуруугаа харуулна” хэмээв.

Gade chapit la Kopi




Иеремиа 18:17
16 Referans Kwoze  

Тиймээс Би тэднийг хийсэх сүрэлтэй адил цөлийн салхинд тараана.


Тэд модонд “Та миний эцэг”, Чулуунд “Та намайг төрүүлсэн билээ” гэдэг. Учир нь тэд нүүрээ бус, нуруугаа Надад харуулав. Харин зовлонгийнхоо цагт тэд “Босож, биднийг авраач” гэх болно.


Тэр хулсан дунд үржил шимтэй байвч Дорнын салхи ирж, ЭЗЭНий салхи цөлөөс өгсөж байна. Ундарга нь ширгэж, булаг нь хатах болно. Бүх л үнэт эдлэлийнх нь эрдэнэсийн санг тэр дээрэмдэнэ.


Дорнын салхиар Та Таршишийн усан онгоцнуудыг хэмхчсэн.


Дорнын салхи хуйлран ирж түүнийг авч оддог. Эргэлдэх салхи түүнийг байрнаас нь ховхлон авч явдаг.


Бас түүний дунд буй хөлсний цэргүүд нь бордсон тугалууд мэт. Учир нь тэд ч хүртэл эргэж, хамтдаа зугтаасан. Гамшгийнх нь өдөр буюу шийтгэлийнх нь цаг Тэдний дээр ирсэн тул тэд зогсоогүй.


Тэд нүүрээ бус, нуруугаа Надад харуулав. Хэдийгээр тэдэнд дахин дахин заан сургасан боловч, тэд үл сонсож, зааврыг хүлээн авахгүй байв.


Өшөө авалт нь Минийх. Хөл алдах тэр цагт нь Би хариугаа авна. Тэдний гамшгийн өдөр ойртож байна. Тэдэнд нүүрлэн тулгарах зүйлс тэдэн уруу яарч байна” гэнэ.


Тэр цагт Миний уур хилэн тэдний эсрэг дүрэлзэн тэднийг хаяж, нүүрээ тэднээс буруулахад тэд бусдын хоол болно. Элдвийн гамшиг, хор хөнөөлүүд тэдэн дээр олноор буух тэр цагт “Энэ хор хөнөөлүүд бидэн дээр буусан нь манай Бурхан бидний дунд байхгүйгээс болсон биш үү?” гэж тэд хэлэх болно.


ЭЗЭН чамайг газар дэлхийн нэг өнцгөөс нөгөө өнцөг хүртэл бүх ард түмэн дунд тараах болно. Тэнд чи өөрөө ч мэдэхгүй, эцэг өвгөд чинь ч мэдэхгүй мод, чулуун бурхдад зарагдах болно.


ЭЗЭН чамайг дайснуудын чинь өмнө ялагдахад хүргэнэ. Чи өөдөөс нь нэг замаар довтолж, тэднээс долоон замаар зугтана. Чи дэлхийн хамаг улс оронд ад үзэгдэнэ.


Учир нь зөвт нь долоо бүдрэвч нэг сэхнэ. Буруут харин гай гамшигт нэгмөсөн бүдэрнэ.


Бас тэднээс нүүрээ буруулахад тэд нандин газрыг минь буртаглана. Дээрэмчид орж, түүнийг буртаглана.


Сэлүүрчид чинь чамайг их усанд хүргэж, Дорнын салхи чамайг далайн дунд цохиж эвдэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite