Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 18:13 - Ариун Библи 2013

13 Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна. “Одоо үндэстнүүдээс асуу, Үүнтэй адил зүйлийг хэн сонссон бэ? Израилийн онгон охин хамгийн айдас төрүүлмээр зүйл үйлдэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

13 Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна. “Одоо үндэстнүүдээс асуу, үүнтэй адил зүйлийг хэн сонссон бэ? Израилийн онгон охин хамгийн айдас төрүүлмээр зүйл үйлдэв.

Gade chapit la Kopi




Иеремиа 18:13
14 Referans Kwoze  

Энэ нутагт аймшигт муухай зүйлс тохиолдов.


Израилийн гэрт Би Жигшмээр зүйлийг харсан. Ефраимын садарлал тэнд байна, Израиль ч өөрийгөө бузарлав.


Би мөн Иерусалимын эш үзүүлэгчдийн дунд Аймшигтай муухай зүйл харав. Тэр нь садар самуун болоод Худал хуурмагаар алхах явдал билээ. Тэд мууг үйлдэгчдийн гарыг бэхжүүлдэг. Иймээс хэн ч бузар муугаасаа эргэсэнгүй. Надад тэд бүгд Содом мэт Оршин суугчид нь Гоморра мэт болов.


Хэн ийм юм сонссон бэ? Хэн ийм юм үзсэн бэ? Ганц өдөрт дэлхий бий болж чадах уу? Ганц мөчид л үндэстэн бий болж чадах уу? Сион дуншиж эхэлмэгцээ л хөвгүүдээ төрүүлэв.


Би чамайг дахин барьж, Чи дахин баригдах болно, онгон охин Израиль аа! Чи дахин товшууруудаа авч, Баярлан цэнгэгчдийн бүжигт очно.


Чи тэдэнд энэ үгийг хэлэх болно. “Нүд минь шөнө ч өдөр ч нулимс урсгаг, нулимс бүү зогсог. Ард түмний минь онгон охин хүчтэй цохиулж, Хөндүүртэй халдварт шархтай бэртээд хэвтэж байна.


Харийнхны дунд ч байдаггүй садар самуун та нарын дунд байдаг нь дуулдлаа. Нэг чинь эцгийнхээ эхнэртэй нөхөцдөг гэнэ.


Бидний дундах хүчтэнүүдийг ЭЗЭН үл хэрэгсэв, Залуусыг минь хүртэл няц дарахаар товлон Миний эсрэг дуудав. Иудагийн онгон охиныг Дарс шахах адил ЭЗЭН нухчин гишгэлэв.


Тэгээд Хилкиагийн хүү, өргөөний даамал Елиаким, гүүш Шебна, хэрэг хөтлөгч Асафийн хүү Иоа нар уранхай хувцастай чигээрээ Хезекиа уруу ирж, Рабшакегийн үгийг түүнд айлтгав.


Филистчүүд —Бурхад тэдний хуаранд залран ирлээ хэмээлдэн түгшицгээв. Тэгээд —Урьд нь ийм юм тохиолдож байгаагүй тул бид золгүй еэ!


Ливаны цас нь задгай нутгийн цохиог орхисон уу? Уулын ус, ундаргат хүйтэн урсгалууд Урсахаа зогсоосон уу?


Израилийн гэр ээ, та нарт гашуудлын дуу болгон өргөж буй үгийг минь сонс.


Онгон Израиль унаад, дахин үл босно. Тэр нутагтаа хаягдсан. Түүнийг босгох хэн ч алга.


Swiv nou:

Piblisite


Piblisite