Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 17:4 - Ариун Библи 2013

4 Мөн чи өөрөө ч Миний чамд өгсөн өвийг гээнэ. Би чамайг чиний мэддэггүй нутагт дайснуудад чинь үйлчлүүлнэ. Учир нь чи уур хилэнд минь үүрд шатах галыг ноцоов.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Мөн чи өөрөө ч Миний чамд өгсөн өвийг гээнэ. Би чамайг чиний мэддэггүй нутагт өөрийн чинь дайснуудад үйлчлүүлнэ. Учир нь чи Миний уур хилэнд үүрд шатах галыг ноцоов.

Gade chapit la Kopi




Иеремиа 17:4
34 Referans Kwoze  

Тэгээд Би дайснуудаар чинь чамайг Мэдэхгүй нутагт чинь авчруулна. Учир нь уур хилэнд минь гал ноцоогдсон бөгөөд Тэр нь чиний дээр шатах болно” гэв.


Харийнхан уруу өв маань эргэж, Гаднынхан орон гэрүүдэд маань очжээ.


Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, уур хилэн минь энэ газар дээр, хүн ба адгуус дээр, талын модод ба газрын үр жимс дээр буух болно. Энэ нь шатах бөгөөд унтраагдахгүй.”


Үүний улмаас ЭЗЭНий уур хилэн ард түмнийхээ эсрэг шатаж, Тэдний эсрэг мутраа сунгаж, Тэднийг цохиж унагав. Уулс доргиж, гудамжнуудын голд тэдний цогцос Хог мэт хөглөрнө. Ингэлээ гээд уур хилэн нь эс эргэв Мутар юугаа Тэр сунгасан хэвээр байна.


Тиймээс Би та нарыг энэ нутгаас та нарын бас эцэг өвгөдийн чинь ч мэдэхгүй нутаг уруу чулуудна. Тэнд та нар өөр бурхдад өдөр, шөнөгүй үйлчлэх болно. Учир нь Би та нарыг таалахгүй” гэж хэл.


Тэр өдөр ЭЗЭН туйлдал зүдэл, үймээн түйвээн, боолчлолын хүнд хүчир албанаас чамайг чөлөөлөн амраахад


Би чиний дээрээс зэвүүцэлээ асгаж, хилэнгийнхээ галаар чам уруу тургих бөгөөд алж устгахдаа чадварлаг, харгис хүмүүсийн гарт Би чамайг тушаана.


Замаар өнгөрөгч та бүгдэд Энэ юу ч биш гэж үү? Дүрэлзэх хилэнгийнхээ өдөр ЭЗЭН надад учруулж энэлгэсэн Тэр шаналал шиг шаналал байна уу? Хараач, үзээч.


“Би гэрээ орхиж, өв юугаа хаяв. Би сэтгэлийнхээ хайртыг дайснуудынх нь гарт өгөв.


Эдгээрийг Би шийтгэхгүй байх гэж үү? гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Ийм үндэстнээс Би өшөөгөө Эс авах гэж үү?” гэж хэлэгтүн!


“Дараа нь тэд гарч ирж, Намайг эсэргүүцэгч хүмүүсийн хүүрийг үзнэ. Учир нь өт хорхой нь үхэхгүй, гал нь унтрахгүй. Тэд бүх махбодод жигшил болно.”


Учир нь шатаах газар эртнээс зэхэгджээ. Үнэндээ энэ нь хааны төлөө бэлтгэгджээ. Тэр үүнийг асар том, гүнзгий хийжээ. Галын нүх нь түлээгээр дүүрэн байв. ЭЗЭНий амьсгал нь хүхрийн урсгал мэт түүнийг ноцооно.


Гэвч амсхиймэгцээ тэд дахин Таны өмнө мууг үйлдэв. Тиймээс Та тэднийг Дайснуудынх нь гарт орхисон. Ингэснээр дайснууд нь тэднийг ноёлов. Тэд дахиад Таныг дуудахад Та тэнгэрээс сонсов. Та тэднийг энэрлээрээ олон удаа аварч,


Тэгэхэд Вавилоны хаан тэднийг Хамат газрын Риблад цохиж алав. Ийнхүү Иуда газар нутгаасаа цөлөгджээ.


Би өгсөн газар нутгаасаа Израилийг таслан хаяж, Өөрийн нэр алдарт ариусган тусгаарласан өргөөг мэлмийнээсээ зайлуулна. Ийнхүү Израиль бүх ард түмний дунд ёгт үг, тоглоом тохуу болно.


ЭЗЭН чамайг дайснуудын чинь өмнө ялагдахад хүргэнэ. Чи өөдөөс нь нэг замаар довтолж, тэднээс долоон замаар зугтана. Чи дэлхийн хамаг улс оронд ад үзэгдэнэ.


Израиль боол юм уу? Эсвэл тэр нь төрөлхийн зарц юм уу? Яагаад тэр бусдын олз болов?


Гэсэн хэдий ч миний үхлийн төлөөх Тэдний төлөвлөгөөнүүдийг ЭЗЭН Та мэднэ. Тэдний хилэнцийг эс уучилж, Тэдний нүглийг мэлмийнээсээ бүү зайлуулаач. Харин тэд Таны өмнө хөмөрч унах болтугай. Уур хилэнгийнхээ цагт тэдэнд хүрээч!


Давидын гэр ээ, ЭЗЭН ингэж айлдаж байна. «Өглөө бүр шударга ёсыг үйлд, Үйлсийн чинь муугаас болж Уур хилэн минь гал мэт гарч, Юу ч унтрааж чадахгүйгээр шатахгүйн тулд Дээрэмдүүлсэн нэгнийг дарангуйлагчийн гараас авар!»


Кониа гээч энэ хүн басамжлагдсан, эвдэрч бутарсан ваар уу? Эсвэл тэр хэнд ч таалагддаггүй сав юм уу? Яагаад тэр болон үр удам нь чулуудуулж, Өөрсдийн үл мэдэх нутаг уруу зайлуулагдав?


Гал ноцоож, Гал сумаараа хүрээлэгчид ээ, харагтун, Бүгдээрээ галынхаа гэрэлд, Ноцоосон сумнуудынхаа дундуур алхагтун. Мутраас минь авах зүйл чинь энэ билээ. Чи зовлон шаналал дунд хэвтэнэ.


Тэд “Яагаад Бурхан ЭЗЭН маань бидэнд энэ бүх зүйлийг үйлдсэн бэ?” гэж хэлэх үед нь чи тэдэнд “Та нар Намайг орхиж, нутагтаа харийн бурхдад үйлчилсний адил та нар өөрсдийн биш нутагт гаднынханд үйлчлэх болно” гэж хэлэгтүн.


Тиймээс Би үндэстнүүдийн хамгийн мууг нь авчирч, гэрүүдийг нь эзлүүлнэ. Би бас хүчит нэгний бардамналыг зогсоож, ариун газрууд нь бузарлагдана.


Swiv nou:

Piblisite


Piblisite