Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 17:18 - Ариун Библи 2013

18 Намайг хавчигч хүмүүсийг шившиг болгооч. Харин миний тухайд намайг бүү шившиг болгооч. Тэднийг айлгаач, харин намайг бүү айлгаач. Тэдэн дээр зовлонгийн өдрийг авчирч, Тэднийг хоёр дахин сүйрлээр бяцлаач.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

18 Намайг хавчигч хүмүүсийг шившиг болгооч. Харин миний хувьд, намайг бүү шившиг болгооч. Тэднийг айлгаач, харин намайг бүү айлгаач. Тэдэн дээр зовлонгийн өдрийг авчирч, тэднийг хоёр дахин сүйрлээр бяцлаач.

Gade chapit la Kopi




Иеремиа 17:18
21 Referans Kwoze  

Амийг минь хайгчдыг Шившиг болгож, ичгүүрт унагаан Миний эсрэг бузар мууг сэдэгчдийг Буцааж, самууруулаач!


Харин ЭЗЭН хүчит нэгэн мэт надтай хамт байна. Тиймээс намайг хавчигчид дийлэхгүй бүдэрнэ. Тэд унаснаасаа болж мартагдашгүй Үүрдийн гутамшгаар бүрмөсөн ичгүүрт унах болно.


Гэвч, түг түмдийн ЭЗЭН минь ээ, Шударгаар шүүгч Та, Зүрх сэтгэл, цээж дотрыг сорьдог билээ. Тэднээс өшөөгөө авахыг надад харуулаач. Хэрэг юугаа Тандаа би даатгасан билээ.


Миний амийг эрэн хайгчид Доромжлогдон ичгүүрт орог Намайг гайтахад баярлагчид Эргэж, шившиг болог!


Мэдээгүй байхад нь Сүйрлийг түүнд ирүүлж, Нууцаар тавьсан тор нь Өөрийг нь бариг. Сүйрэлд түүнийг унагаагаач!


Түүний төлсөнчлөн түүнд буцааж төл. Үйлсийнх нь дагуу түүнд хоёр дахин ихээр буцааж өг. Түүний найруулж байсан аяганд нь хоёр дахин ихийг найруулж өг.


Харин миний хувьд, Таны араас хоньчин болохоос би зугтаагүй, Гаслант өдрийг ч би хүсэн хүлээгээгүй. Уруулаас минь гарсан зүйл Таны өмнө байсныг Та Өөрөө мэднэ.


Тэд газар нутгийг минь бузарласан тул Би эхлээд тэдний хилэнц ба нүглийн шийтгэлийг давхар барина. Тэд нутгийг минь жигшүүрт шүтээнүүдийнхээ сэгээр бузарлаж, өвийг минь жигшүүрт зүйлээрээ дүүргэв.”


ЭЗЭН, Таны дотор би хоргодсон Намайг хэзээ ч ичгүүрт бүү унагаач!


Миний амийг эрэн хайгчид Доромжлогдон ичгүүрт орог. Намайг гайтахад баярлагчид Эргэж, шившиг болог!


Намайг дахин дахин Тэр сэглэв. Дайчин мэт над уруу Тэр довтлов.


Чи тэдэнд энэ үгийг хэлэх болно. “Нүд минь шөнө ч өдөр ч нулимс урсгаг, нулимс бүү зогсог. Ард түмний минь онгон охин хүчтэй цохиулж, Хөндүүртэй халдварт шархтай бэртээд хэвтэж байна.


Одоо бүсээ бүсэлж, босон Миний чамд тушаах бүхнийг тэдэнд хэлэгтүн. Тэднээс бүү ай, эс тэгвээс Би чамайг тэдний өмнө айлгах болно.


ЭЗЭН, Та намайг мэддэг мөн хардаг төдийгүй, Тан уруу хандах зүрхийг минь шалгадаг билээ. Иймд нядалгааны хоньд мэт тэднийг чирч, Үй олноор нь нядлах өдөрт зориулан тэднийг тусгаарлаач!


Израилийн найдвар ЭЗЭН, Таныг орхигч бүгд ичгүүрт унах болно. ЭЗЭН болох амьд усны ундаргыг орхисон тул Эргэн буцагч хүмүүс доод ертөнцөд бичигдэх болно.


ЭЗЭН надад ингэж айлдав. — Явж, Иудагийн хаадын орж, гардаг нийтийн гулдан хаалган дээр мөн Иерусалимын бүх гулдан хаалган дээр зогс.


Өө, ЭЗЭН! Түүний эд хөрөнгийг ивээж, гарынх нь үйлсийг хүлээн аваач! Түүнийг эсэргүүцэгчид, үзэн ядагчдын ууцыг нь хугалж, дахин босож чадахгүй болгооч!


Swiv nou:

Piblisite


Piblisite