Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 17:14 - Ариун Библи 2013

14 Намайг эдгээгээч, Аяа ЭЗЭН, би эдгэх болно. Намайг авраач, би аврагдах болно. Учир нь Та миний магтаал.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

14 Намайг эдгээгээч, Өө, ЭЗЭН, би эдгэх болно. Намайг авраач, би аврагдах болно. Учир нь Та бол миний магтаал юм.

Gade chapit la Kopi




Иеремиа 17:14
23 Referans Kwoze  

Сул доройгийн минь учир ЭЗЭН, намайг өршөөгөөч. Яс минь янгинахын учир ЭЗЭН, намайг эдгээгээч.


Намайг, Намайг Тэр гэдгийг одоо мэдэж ав! Надаас өөр ямар ч бурхан байхгүй! Үхүүлж, амьдруулагч нь Би билээ. Шархдуулж, эдгээгч нь Би билээ. Миний мутраас аварч чадах хэн ч байхгүй!


Бидний Бурхан ЭЗЭН, биднийг авраач. Таны ариун нэрд талархлыг, Таны магтаал дотор алдрыг бид өргөхийн тулд Үндэстнүүдийн дундаас биднийг цуглуулаач.


—Над дээр Эзэний Сүнс байна. Учир нь ядууст сайнмэдээг хүргэхийн тулд Намайг Эзэн тосолсон юм. Тэр Намайг илгээсэн нь Олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах, Сохруудад хараа оруулах, Дарамтад байгсдыг чөлөөлөхийн сацуу,


Тэрээр чиний магтаал, Тэрээр чиний Бурхан. Тэрээр чиний нүдээрээ үзсэн тийм агуу их, сүрдмээр зүйлсийг чамд үйлдсэн.


Миний магтаалын Бурхан, Бүү нам гүм байгаач.


ЭЗЭН, эргэн ирж, сэтгэлийг минь хэлтрүүлээч. Энэрэл хайрынхаа учир намайг авраач.


Тэгээд Би чамайг энэ ард түмэнд Бэхлэгдсэн хүрэл хэрэм болгоно. Тэд чиний эсрэг хичнээн тулалдавч, чамайг дийлэхгүй. Учир нь чамайг аварч чөлөөлөхөөр Би чамтай хамт байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Харин Петр ширүүн салхи хараад айн живж эхлэв. Тэгээд —Эзэн, намайг авраач гэж орилоход нь


Би Ефраимыг «Та намайг гэсгээсэн бөгөөд Би сургагдаагүй бух шиг гэсгээгдсэн. Та миний Бурхан ЭЗЭН тул Намайг буцаан авчраач, Ингэснээр би сэргээгдэнэ.


Энэ ард түмний зүрх сэтгэлийг хатууруулж, Чихийг нь дүлий, нүдийг нь сохор болго. Эс бөгөөс тэд нүдээрээ харж Чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч, Эргэж буцна, эдгэрнэ гэв.


Тэд ирж, Түүнийг сэрээгээд —Эзэн авраач, бид сүйрлээ гэхэд нь


Ард түмнийхээ төлөө Тэрээр эврийг өргөжээ. Бишрэлт бүгдийнх нь, Түүнд ойр буй ард түмэн, Израилийн хөвгүүдийн төлөөх магтаал болой. ЭЗЭНийг магтагтун!


Таны хайртууд Чөлөөлөгдөхийн тулд Баруун мутраараа аварч, Бидэнд хариулаач.


Тэд “Бид хэлээрээ ялна Уруул маань биднийх юм Хэн биднийг захирах юм?” гэжээ.


Мосе, ЭЗЭН өөд хашхиран —Бурхан, түүнийг эдгээгээч, гуйж байна! гэв.


Бурхан, Өөрийн нэрээр намайг аварч, Хүч чадлаараа намайг нотолж өгөөч.


Үнэндээ толгод болон уулс дээрх үймээн хоосон юм. Үнэндээ Израилийн аврал нь Бурхан ЭЗЭНий маань дотор билээ.


Учир нь Би чамайг тэнхрүүлэн сэргээнэ. Чамайг шархнаас чинь эдгээнэ» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Учир нь тэд чамайг зайлуулагдагч гээд “Энэ бол Сион. Түүнийг хэн ч анхаардаггүй” гэдэг»


Үзэгтүн, Би энэ хотод эдгэрэл, эрүүл мэндийг авчрах бөгөөд Би тэднийг эдгээх болно. Би тэдэнд амар амгалан болон үнэний элбэг дэлбэгийг илчилнэ.


Сэтгэл минь ихэд шанална. ЭЗЭН минь, гэвч Та хэр удах вэ?


Би Таных билээ, намайг авраач. Учир нь би тушаалуудыг тань эрэн хайсан юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite