12 Эхнээсээ өндөрт өргөгдсөн Сүр жавхлант сэнтий! Ариун газраас маань гэрэлтээч.
12 Эхнээсээ өндөрт өргөгдсөн сүр жавхлант сэнтий бидний ариун газар юм.
Түүнд яруу алдар ба сүр жавхлан бий. Түүний ариун газарт хүч чадал, үзэсгэлэн бий.
Тэр надад —Хүний хүү! Энэ бол Израилийн хөвгүүдийн дунд мөнхөд орших газар минь буюу Миний сэнтийний газар, хөлийн минь ул гишгэх газар юм. Израилийн гэр болох тэд ч, тэдний хаад ч садарлал ба үхсэн хаадынхаа хүүрээр ариун нэрийг минь дахин бузарлахгүй.
Тэр үед тэд Иерусалимыг «ЭЗЭНий Сэнтий» гэж дуудаж, бүх үндэстэн тийшээ цугларч, ЭЗЭНий нэрийн төлөө Иерусалимд цугларна. Тэд цөвт муу зүрхнийхээ зөрүүд занг дахин дагахгүй.
Тэдний толгой дээгүүрх мөнөөх огторгуйн мандлын дээд талд гадна төрхөөрөө индранил чулуун сэнтийтэй төстэй нэгэн юм байжээ. Сэнтийтэй төстэй уг юмны дээр өндөрт хүний төрхтэй дүрс байв.
Нэрийнхээ төлөө биднийг бүү жигшээч! Алдрынхаа сэнтийг бүү шившиг болгооч! Бидэнтэй байгуулсан гэрээгээ санаж, Бүү цуцлаач!
Би ялж, Эцэгийнхээ хамт сэнтийд нь заларсны адил Надтай хамт сэнтийд минь залрахыг ялагчид соёрхоно.
Итгэлийг Эхлүүлэгч бөгөөд Төгсгөгч болох Есүс өөд харцгаая. Тэрээр өмнө нь тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг эс тоомсорлон, загалмайг тэвчсэн бөгөөд Бурханы сэнтийн баруун гарт заларсан юм.
Тиймд бид хэрэгцээтэй цагт туслах нигүүлслийг олж, өршөөлийг хүлээн авахын тулд нигүүлслийн хаан ширээнд зоримгоор очицгооё.
Уззиа хааны өөд болсон жил би Эзэнийг сэнтийн дээр өргөмжлөгдөн дээдлэгдэн заларч, Түүний нөмрөгийн хормой сүмийг дүүргэж байхыг харлаа.
Хүний Хүү алдраа дуурсган бүх тэнгэрэлчийнхээ хамт ирж, сүр жавхлант сэнтийдээ залрах болно.
ЭЗЭН үүнийг айлдаж байна. “Тэнгэр болбоос Миний сэнтий, Газар болбоос Миний хөлийн гишгүүр билээ. Надад зориулж та нар ямар сууц барих юм бэ? Миний амрах газар гэж юу байх вэ?
ЭЗЭН сэнтийгээ тэнгэрт залсан бөгөөд Түүний хаанчлал бүхнийг захирдаг.