Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 17:11 - Ариун Библи 2013

11 Шударга бусаар эд хөрөнгөтэй бологч нь Гаргаагүй байж өндөг дардаг ятуутай адил. Хижээл насанд нь энэ нь түүнийг орхиж, Эцэст нь тэр мунхаг болно”

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 Шударга бусаар эд хөрөнгөтэй бологч нь гаргаагүй байж өндөг дардаг ятуутай адил юм. Хижээл насанд нь энэ нь түүнийг орхиж, эцэст нь тэр мунхаг болно”.

Gade chapit la Kopi




Иеремиа 17:11
39 Referans Kwoze  

Итгэлтэй хүнд ерөөл олшрох, Харин баяжих гэж яардаг хүн шийтгүүлэлгүй эс өнгөрөх.


Залилагч хэлээр эрдэнэсийг олж авах нь Замхрах уур, үхлийн занга.


“Гэтэл нүд хийгээд зүрх чинь Зөвхөн шударга бус орлогод, Гэмгүй цусыг урсгахад, Дарангуйлал болон хүчирхийлэл хийхэд ханджээ.”


Гэрээ зөв бусаар, Дээд лаврингуудаа шударга бусын дагуу баригч нь хөөрхий еэ! Хөршдөө хөлсийг нь өгөлгүй, хоосон ажиллуулагч нь хилэнцтэй еэ!


Мөнгө хүүлэх, түргэн ашиг олох замаар Өмч хөрөнгөө арвижуулагч нь Ядуусыг нигүүлсдэг нэгний төлөө Үүнийг хурааж буй хэрэг.


Ёс бус ашигт шунагч гэрийнхэндээ лай тарих. Хээл хахуулийг үзэн ядагч амьд гарах.


Нүд нь завхайрлаар дүүрэн бөгөөд тэд нүгэл үйлдэхээ хэзээ ч больдоггүй. Тэд тогтворгүй сэтгэлтнүүдийг уруу татдаг бөгөөд шуналд дадсан зүрхтэй хараалын хүүхдүүд юм.


Заах ёсгүй юмсыг тэд бохир олз ашгийн төлөө зааж, айл өрхийг бүхэлд нь хөмөрдөг тул тэдний амыг таглах ёстой.


Сүмийн босгон дээр дэвхэцдэг бүх хүмүүсийг болон Эзнийхээ гэрийг хүчирхийлэл, худал хуурмагаар дүүргэдэг хүмүүсийг Би тэр өдөр шийтгэх болно.


Хорон нүдтэй хүн эд баялгийн араас яаравчлах, Харин ядуурал түүнд ирчихээд буйг үл анзаарах.


Гэнэт олсон эд хөрөнгө хорогдох. Хөдөлмөр шингэсэн аваас арвижих.


Бурхан, Та тэднийг сүйрлийн нүхэнд унагана. Цуст, мэхлэгч хүмүүс өдрүүдийнхээ хагаст ч хүрэхгүй. Харин би Танд итгэх болно.


харин Бурхан түүнд “Мунхаг чи, яг энэ шөнө амь чинь чамаас нэхэгдэх болно. Тэгвэл чиний бэлтгэснийг хэн эзэмших вэ?” гэж айлджээ.


Тэд шуналдаа хуурамч үгсээр та нарыг завшина. Тэдний шийтгэл өнө эртнээс зүгээр суугаагүй, сүйрэл нь ч үүрэглээгүй байна.


Харин баяжих хүсэлтэйчүүд нь уруу татлага ба урхи, зүсэн бүрийн мунхаг, хор хөнөөлтэй хүсэлд унадаг. Эдгээр нь хүмүүсийг үгүйрэл ба сүйрэлд живүүлдэг.


Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар харин золгүй еэ! Юу гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хаадаг. Та нар өөрсдөө ч ордоггүй, орох гэснийг нь ч оруулдаггүй.


Дараа нь шүүлтийг хийхээр Би та нарт ойртох болно. Би мэргэлдэг хүмүүс, садарлагчид, хуурамчаар тангараглагчид, хөлсний хүний хөлсийг луйвардан, бэлэвсэн эмэгтэй ба өнчин хүүхдийг дарлагчид, ирмэл хүнийг дарамталдаг хүмүүс болон Надаас эмээдэггүй хүмүүсийн эсрэг шуурхай гэрч байх болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Би үүнийг урагшлуулна гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаад —Энэ нь хулгайчийн гэрт болон Миний нэрээр хуурамч тангараг тавьдаг нэгний гэрт нэвтэрнэ. Уг гэрийн дотор тэр шөнөжин байж, чулуу, яс модтой нь цуг түймэрдэнэ гэв.


Ёр мууд хоёр гар нь бэлэн агаад чадмаг Хахууль нь жононгийн шаардлага, шүүгчийн шийдвэр. Сэтгэлийн хомхойрол нь эрхтэн дархтны шийдвэр Үүгээрээ бүгд сүлжилдэн хэлхэлджээ.


Ард түмний минь эмэгтэйчүүдийг та нар Тааламжит гэрээс нь хөөж гаргадаг. Сүр жавхланг минь хүүхдүүдээс нь Та нар үүрд авдаг.


Гэвч тэд зөвийг хийхийг мэддэггүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд цайзууддаа хүчирхийлэл ба сүйрлийг нөөцөлжээ”


Хавчин дарладаг захирагч ухаанаар дутмаг байх, Харин шударга бус олзыг үзэн яддаг хүний Өдөр хоног уртсах.


Эд гэдэг нүдийг олзолдог ч хармагц зайлдаг Жигүүр хүртэл ургаад Бүргэд мэт тэнгэр өөд нисдэг хуурамч зүйл.


Энэ нь мунхгаар найдагсдын зам бөгөөд Тэдний үгийг сайшаагчдын төгсгөл болой. Села


“Учир нь тэд багаасаа том хүртэл Бүгд ашиг олох гэж шунадаг бөгөөд Эш үзүүлэгчээсээ тахилч хүртэл хүн бүр хуурамч байна.


Тиймээс Би тэдний эхнэрүүдийг бусдад, Тэдний талбайнуудыг шинэ эзэмшигчдэд өгнө. Учир нь хамгийн багаас хамгийн том нь хүртэл Хүн бүр ашиг олох гэж шунах юм. Эш үзүүлэгчээс тахилч хүртэл Хүн бүр залилан мэхэлдэг.


Түүнд залгих юу ч үлддэггүй, Тиймээс түүний тансаглал тогтворгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite