Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 17:1 - Ариун Библи 2013

1 Иудагийн нүгэл төмөр үзгээр бичигджээ. Тэр нь очир алмаасны үзүүрээр Тэдний зүрхний самбар болон тахилын ширээний эвэр дээр сийлэгджээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Иудагийн нүгэл төмөр үзгээр бичигджээ. Тэр нь очир алмаазны үзүүрээр тэдний зүрхний самбар болон тэдний тахилын ширээний эвэр дээр сийлэгджээ.

Gade chapit la Kopi




Иеремиа 17:1
15 Referans Kwoze  

Энэрэл хайр ба үнэн чамаас бүү салаг Энэнийг хүзүүгээрээ ороож, зүрхнийхээ самбарт бичвэл


Та нар биднээр үйлчлэлд бэлтгэгдэн, бэхээр бус, харин амьд Бурханы Сүнсээр, чулуун самбарт бус, харин махбодын зүрхэн самбарт бичигдсэн Христийн захиа гэдгээ харуулсан.


Эдгээрийг хуруунууддаа ороо, Тэдгээрийг зүрхнийхээ самбарт бич.


Тэгээд нүглийн тахилын цуснаас тахилч хуруугаараа авч, шатаалт тахилын ширээний эврүүд дээр нялан, бусад цусыг нь шатаалт тахилын ширээний суурь уруу асгах ёстой.


Гилеадад ёс бус юм байна уу? Үнэхээр тэд хоосон юм. Гилгалд тэд бухнуудыг тахиж байна. Тийм ээ, тахилын ширээнүүд нь Тариан талбайн шангуудын хажуудах чулуун овоонууд шиг юм.


Үзэгтүн, Би алгандаа чамайг сийлсэн бөгөөд Хана хэрмүүд чинь үргэлж Миний өмнө.


Чи биеэ хужраар угааж, үлэмж ихээр хужир хэрэглэсэн ч Чиний хилэнцийн толбо Миний өмнө байсаар байна гэж БУРХАН Эзэн тунхаглаж байна.


Иерусалим аа, аврагдахын тулд булай муугаас зүрхээ угаа. Хэдий болтол чи ёс бусыг бодох юм бэ?


Би бүх хилэнцийг нь санаж буйг Тэд зүрхэндээ эргэцүүлдэггүй. Одоо тэдний үйлдлүүд өөрсдийг нь тойрон байна. Тэд нүүрний минь өмнө байна.


Тэд өөрсдийн зүрхийг цахиур мэт болгосон учраас тэд, түг түмдийн ЭЗЭН Өөрийн Сүнсээр эртний эш үзүүлэгчдээр дамжуулан илгээсэн хууль болон үгсийг сонсож чадаагүй. Иймд түг түмдийн ЭЗЭНээс үлэмжийн их уур хилэн ирсэн.


Учир нь, Өө Иуда, бурхад чинь чиний хотууд шиг олон биш үү. Та нарын ичгүүрт зүйлд босгосон тахилын ширээнүүд буюу Баалд утлага уугиулахаар босгосон тахилын ширээнүүд Иерусалимын гудамжнууд шиг олон ажээ.


“Гэвч тэр өдрүүдийн дараа Израилийн гэртэй Миний байгуулах гэрээ энэ юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би хуулиа тэдний дотор хийж, Би тэдгээрийг зүрхэн дээр нь бичнэ. Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно.


Ефраим нүгэл үйлдэх гэж Тахилын ширээг олшруулсанд Тэдгээр нь түүнд нүглийн тахилын ширээнүүд болов.


Swiv nou:

Piblisite


Piblisite