Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 16:4 - Ариун Библи 2013

4 “Тэд хөнөөлт өвчнөөр үхэх ба тэдний төлөө гашуудахгүй бас тэднийг оршуулахгүй. Тэд газрын гадарга дээр бууц мэт байж, илд болон өлсгөлөнгөөр эцэс болж, хүүрүүд нь тэнгэрийн шувууд ба газрын араатан амьтдын хоол болно.”

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 “Тэд хөнөөлт өвчнөөр үхэж, тэдний төлөө гашуудахгүй ба тэднийг оршуулахгүй. Тэд газрын гадарга дээр ялгадас мэт байж, илд болон өлсгөлөнгөөр эцэс болж, хүүрүүд нь тэнгэрийн шувууд болон газрын араатан амьтдын хоол болно”.

Gade chapit la Kopi




Иеремиа 16:4
33 Referans Kwoze  

Тэр өдөр ЭЗЭНээр хядуулсан хүмүүс Дэлхийн нэг адгаас нөгөөг хүртэл байна. Тэдний төлөө гашуудахгүй, Тэднийг цуглуулахгүй, оршуулахгүй. Тэд газрын гадаргуу дээрх бууц мэт болно.


Ен-дорт сөнөсөн тэд Газарт хаягдах бууц мэт болжээ.


Яригтун, ЭЗЭН ингэж айлдаж байна. “Хүмүүсийн хүүр задгай талбайнууд дээр бууц мэт унаж, Тариа хадагчийн үлдээсэн юүж мэт байх боловч хэн ч цуглуулахгүй” хэмээв гээрэй.


Би хүмүүст зовлон авчирна. Ингэснээр тэд сохор хүн шиг алхана. Учир нь тэд ЭЗЭНий эсрэг нүгэл үйлджээ. Тэдний цус нь шороо мэт, Бие цогцос нь хоргол мэт асгагдах болно.


Би дайснуудынх нь гарт болон тэдний амийг эрэгч хүмүүсийн гарт тушаана. Тэдний хүүр тэнгэрийн шувууд, газрын араатны идэш болно.


“Энэ хүмүүсийн хүүр нь тэнгэрийн шувууд ба газрын араатан амьтдын идэш болно. Тэднийг хэн ч үргээж цочоохгүй.


Тэд хамтдаа уулын махчин шувууд, Газрын араатнуудад хаягдана. Махчин шувууд зуныг тэдэн дээр өнгөрөөж, Газрын араатнууд тэдэн дээр өвөлжинө”


Гуравны нэг чинь гай гамшгаар үхэж эсвэл дунд чинь өлсгөлөнгөөр мөхнө. Гуравны нэг нь эргэн тойронд чинь илдэнд унана. Гуравны нэгийг нь Би зүг бүрд тарааж, тэдний араас илд сугална.


Үзэгтүн, сайны төлөө бус, хор хөнөөлийн төлөө Би тэдний дээгүүр харж байгаа бөгөөд Египет нутагт буй Иудагийн бүх хүн бүрмөсөн устах хүртэлээ илд ба өлсгөлөнгөөр ирэх төгсгөлтэйгөө учрах болно.


Тиймээс Иудагийн хаан Иехоиакимын талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Түүнд Давидын сэнтийд залрах хэн ч үгүй байх бөгөөд үхсэн бие нь өдрийн бүгчим халуун болон шөнийн хүйтэн жаварт хаягдах болно.


Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хүн нэгбүр ах дүүдээ болон хөршдөө эрх чөлөөг тунхаглах талаар та нар Намайг дагасангүй. Үзэгтүн, Би та нарт илд, тахал болон өлсгөлөнг эрх чөлөө болгон тунхаглаж байна. Би та нарыг дэлхийн бүх хаанчлалд аймшиг болгоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Үүний улмаас ЭЗЭНий уур хилэн ард түмнийхээ эсрэг шатаж, Тэдний эсрэг мутраа сунгаж, Тэднийг цохиж унагав. Уулс доргиж, гудамжнуудын голд тэдний цогцос Хог мэт хөглөрнө. Ингэлээ гээд уур хилэн нь эс эргэв Мутар юугаа Тэр сунгасан хэвээр байна.


Тахилч нар нь илдэнд унаж, Бэлэвсэн эмэгтэйчүүд нь эс гашуудсан.


Ноход Иезреелийн нутагт Иезебелийг идэх бөгөөд хэн ч түүнийг хөдөөлүүлэхгүй” гэж байна гэв. Тэгээд тэрээр хаалга онгойлгон зугтав.


Египетийн нутагт цагаачлан явахаар шийдсэн Иудагийн үлдэгсдийг Би зайлуулах бөгөөд тэд бүгд Египет нутагт дуусгавар болж унана. Тэд илдэнд залгигдаж, өлсгөлөнгөөр үхнэ. Их бага аль аль нь илд ба өлсгөлөнгөөр үхнэ. Тэд хараал, аймшиг, зүхэл ба зэвүүцэл болно.


Чиний цогцос тэнгэрийн бүх шувуу, газрын араатан амьтдын хоол болох бөгөөд тэднийг хэн ч үргээж цочоохгүй.


«Би Иуда болон Иерусалимын зөвлөгөөг энэ газарт хоосон болгож, Би тэднийг дайснуудынх нь өмнө болон өөрсдийнх нь амийг эрэгчдийн гараар унагаах болно. Би тэдний хүүрийг тэнгэрийн шувууд ба газрын араатан амьтдад хоол болгон өгнө.


Өлсгөлөнд үрэгдэгсдээс илдээр алуулагсад дээр агаад Талын үр жимс дутагдсанаас Тэд цохигдон хатаж гандана.


“Израилийн гэрт өгүүлэхдээ «Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Харагтун. Хүч чадлын чинь сүр, нүдний чинь хүслэн, сэтгэлийн чинь баясгалан болох ариун газраа Би буртаглах гэж байна. Та нарын ардаа орхисон хөвгүүд, охид чинь илдэнд унана.


ЭЗЭН, чамайг хатгаа, халуурал, халуун ханиад, халуун чичрэг, ган гачиг, салхины гамшиг, хөгц мөөгөнцрөөр бут ниргэнэ. Энэ бүх гай гамшиг чамайг сөнөтөл чинь дагана.


Би мөн энэ хотын оршин суугчдыг, хүн болон араатан амьтдыг ялгаагүй цохиж, тэд их тахлаас болж үхнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite