Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 16:16 - Ариун Библи 2013

16 Үзэгтүн, Би олон загасчдыг дуудан ирүүлж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд тэднийг загасчилна. Дараа нь Би олон анчдыг дуудан ирүүлж, тэд тэднийг уул, толгод бүрээс, хадны ан цаваас агнана.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

16 Үзэгтүн, Би олон загасчдыг дуудан ирүүлж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд тэднийг загасчилна. Дараа нь Би олон анчдыг дуудан ирүүлж, тэд тэднийг уул, толгод бүрээс, хадны ан цаваас агнана.

Gade chapit la Kopi




Иеремиа 16:16
21 Referans Kwoze  

Эзэн БУРХАН ариун байдлаараа тангарагласан. “Харагтун, тэд та нарыг дэгээгээр, Үлдэгсдийг чинь загасны дэгээгээр авч явах өдөр Та нар дээр ирж байна.


Бишрэлтэн нь энэ газраас устжээ. Чигч шударга нь хүмүүсийн дундаас үгүй болжээ. Цус урсгах гэж бүгэн хүлээнэ, эд бүгд. Бие биенээ тороор агнана, тэд.


ЭЗЭНий оршихуйгаас холдоход миний цус газарт бүү урсаасай. Учир нь Израилийн хаан, ууланд ятуу шувуу агнаж байгаа нэгэнтэй адил, ганцхан нохой бөөс эрэхээр гарсан билээ гэж хэлэв.


Тэрээр ЭЗЭНий өмнө чадалтай анчин байв. Тиймээс “ЭЗЭНий өмнө чадалтай анчин Нимрод шиг” гэсэн яриа бий болжээ.


үзэгтүн, Би илгээж, хойд зүгийн бүх гэр бүлийг авна» гэж ЭЗЭН тунхаглаад «Миний зарц Вавилоны хаан Небухаднезарт илгээж, тэднийг энэ нутгийн эсрэг, оршин суугчдынх нь эсрэг болон эргэн тойрны эдгээр бүх үндэстний эсрэг аваачна. Би тэднийг бүрмөсөн устгаж, тэднийг аймшиг, харуусал ба үүрдийн эзгүйрэл болгоно.


Хүн чонын амнаас гарч барын аманд орох, Гэртээ хариад, гараараа хана түшин могойд хатгуулах мэт буюу.


Хараач эцэг минь, гарт минь буй дээлийнхээ хормойг хараач. Таны дээлийн хормойг би огтлон авсан боловч таныг алаагүй нь хорон муу болоод гэмт үйлдэл нь миний гарт үгүй гэдгийг танд мэдүүлэг. Таны эсрэг би нүгэл үйлдээгүй боловч та амийг минь авахаар мөрдөж байна.


Энэ нь ЭЗЭН газрыг донсолгохоор босоход Түүний жавхлант сүр хүч, аймшгийн өмнө Хүмүүс хадны агуй, хавцлын ан цав уруу орохын тулд ажээ.


Тэд бүгдээрээ ирж, хавцал хөндий, хад цохионы ангал, бүх л өргөст бут болон устай бүх газарт сууна.


Морьтон ба харваачийн дуугаар хот бүр зугтмуй. Тэд ой шугуй уруу орж, хадаар авирмуй. Хот бүр орхигдож, Хүн тэнд эс амьдармуй.


Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэд Израилийн үлдэгсдийг Усан үзмийн мод мэт гүйцэд түүх болно. Усан үзэм түүгч мэт Гараа мөчрүүдийн дээгүүр дахин шувтарна.”


Үзэгтүн, Би эргэн тойрноос чинь Чам дээр айдас авчирна” гэж Түг түмдийн БУРХАН Эзэн тунхаглаж байна. “Та нарын хүн нэгбүр Түрүүлгээ харж зайлуулагдан Оргодлуудыг хамтад нь цуглуулах хүнгүй болно.


Алхааг минь отох тул Гудамжнууддаа гарч алхаж чадахгүй нь ээ Төгсгөл маань ойртож, Өдрүүд минь тоологдон төгсгөл маань иржээ.


Хүссэн үедээ Би тэднийг гэсгээнэ. Тэд давхар гэмийнхээ төлөө хүлэгдэх үед Ард түмнүүд ч тэдний эсрэг цугларах болно.


Тэр цагт Би дэнлүүнүүдээр Иерусалимыг нэгжин, Сүнсээр царцанги хүмүүсийг шийтгэх болно. Тэд өөрсдийнхөө зүрхэнд «ЭЗЭН сайныг ч, мууг ч хийхгүй» гэдэг.


Мөшгөгчид маань тэнгэрийн бүргэдээс хурдан агаад Уулсын дээгүүр биднийг хөөв. Цөлд отон хүлээв.


Swiv nou:

Piblisite


Piblisite