Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 16:12 - Ариун Библи 2013

12 “Та нар гэхэд эцэг өвгөдөөсөө илүүгээр муу муухайг үйлдэв. Үзэгтүн, Намайг үл сонсон цөвт муу зүрхнийхээ гөжүүдлэлийн дагуу бүгд л явж байгаа бус уу.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 “Та нар ч бас эцэг өвгөдөөсөө илүүгээр хорон мууг үйлдэв. Үзэгтүн, та нарын хүн нэг бүр Намайг сонсохгүйгээр өөрсдийнхөө бузар муу зүрхний гөжүүд байдлын дагуу явж байна.

Gade chapit la Kopi




Иеремиа 16:12
22 Referans Kwoze  

Үгсийг минь сонсохоос татгалздаг, зүрхнийхээ гөжүүдлэлээр алхдаг бөгөөд өөр бурхдын араас үйлчлэхээр бас бөхийн мөргөхөөр явсан энэ хорон муу хүмүүс яг энэ ямар ч хэрэггүй бүс шиг болог.


Гэтэл тэд Намайг сонссонгүй, чих тавьсан ч үгүй, харин хүзүү хөшүүн загнав. Тэд эцэг өвгөдөөсөө илүү муу муухайг үйлджээ.


Харин эцэг өвгөд нь тэдэнд заасны дагуу зүрхнийхээ гөжүүдлэлийг даган Баалуудын араас явсан юм” гэв.


Наран доорх бүх юмсад буюу бүгдэд нэг л хувь тавилан байдаг нь гай юм. Хүмүүний хөвгүүдийн зүрх муу муухайгаар дүүрч, амьдралынх нь туршид зүрхэнд нь солиорол байх ажээ. Дараа нь тэд үхэл уруу одох бөлгөө.


Учир нь дотроос, хүмүүсийн зүрхнээс муу муухай бодол, садарлал, хулгай, аллага,


Гэтэл тэд дагаагүй, чихээ ч тавиагүй, харин цөвт муу зүрхнийхээ зөвлөгөө ба зөрүүд байдалдаа урагшаа бус, хойшоо явав.


Тэрслэл нь мэргэ төлгийн адил нүгэл бөгөөд Гөжүүдлэх нь ёс бус агаад шүтээнд мөргөх адил билээ. Чи ЭЗЭНий үгийг үл хэрэгссэн тул ЭЗЭН бас чамайг үл хэрэгсэж, Чи хаан байхаа болилоо гэв.


Гэвч шүүгчийг нас эцэслэсний хойно тэд эргэн буцаж, өөр бурхдыг даган тэдэнд мөргөснөөрөө эцэг өвгөдөөсөө улам илүү бузрыг үйлддэг байв. Тэд өөрсдийн бузар үйлс, зөрүүд явдлаа орхисонгүй.


Ах дүү нар аа, та нараас хэн нэг нь ёрын, итгэлгүй зүрхтэй байж, амьд Бурханаас салах вий хэмээн болгоомжлогтун.


Харин ёрын муу хүмүүс, мэхлэгчид хуурч, хуурагдан улам муудна.


Зүрх гэдэг бүхнээс илүү хуурамч, эдгэршгүй өвчтэй. Хэн үүнийг ойлгож чадах билээ?


Хэдийгээр нүгэлтэн зуу зуун удаа мууг үйлдэж, амьдрал нь уртассаар байх авч, Бурханаас эмээж, Түүний өмнө эмээгч нь илүү дээр юм гэдгийг би мэдэв.


Энэ хараалын үгийг сонсогч нь зүрхэндээ өөрийгөө ерөөж, “Өөрсдийнхөө замаар бид гөжүүдлэн яваа ч амар тайван л байна” гэж бүү бодог. (Устай, ангамал аль алинд нь ийнхүү гамшиг авчирдаг.)


Та Өөрийн зарц Абрахам, Исаак, Иаков нарыг санаач! Энэ ард түмний зөрүүд зан, гэм буруу, нүглийг нь бүү хараач!


Тэгэхэд ЭЗЭН тааламжит үнэрийг таашаан соёрхож, зүрхэндээ айлдахдаа —Би хүн төрөлтнөөс болж газрыг дахин хэзээ ч хараахгүй. Учир нь хүмүүний зүрхний санаархал бүр багаасаа л ёрын муу байдаг. Би хамаг амьтныг урьдынх шигээ дахин хэзээ ч устгахгүй.


ЭЗЭН, дэлхий дээрх хүмүүсийн хорлонт муу нь үлэмж их бас зүрхнийх нь хамаг бодол санаархал ямагт муу муухай болсныг хараад,


Гэвч тэд “Найдвар алга! Учир нь бид төлөвлөгөөнүүдээ дагах гэж байгаа бөгөөд хүн нэгбүр маань цөвт муу зүрхнийхээ гөжүүд байдлаар үйлдэх болно” гэж хэлнэ.


Өдгөөг үзээгүй эцэг өвгөдийн нүгэл энэ гайг авчрав. Өнөө бид шийтгэлийг нь үүрэн тэмтчиж байна.


Тиймээс Израилийн гэрт өгүүл. — Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Та нар эцгүүдийнхээ замнал ёсоор бузарлагдаж, ой гутам юмсыг нь дуурайн садар самууныг үйлдэх үү?


ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Иудагийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Учир нь тэд ЭЗЭНий хуулиас татгалзаж, Тушаалуудыг нь сахиагүй. Эцгүүдийнхээ дагаж байсан Худлаар тэд төөрөгдсөн тул


Эцэг өвгөдийнхөө өдрүүдээс та нар Миний дүрмүүдээс эргэсэн, тэднийг мөн сахиагүй. Над уруу эргэн ирэгтүн, Би ч та нар уруу эргэн ирэх болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. “Гэвч та нар «Бид яаж эргэн ирэх вэ?» гэж хэлдэг.


Кониа гээч энэ хүн басамжлагдсан, эвдэрч бутарсан ваар уу? Эсвэл тэр хэнд ч таалагддаггүй сав юм уу? Яагаад тэр болон үр удам нь чулуудуулж, Өөрсдийн үл мэдэх нутаг уруу зайлуулагдав?


Swiv nou:

Piblisite


Piblisite