Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 15:7 - Ариун Библи 2013

7 Би тэднийг газар нутгийн үүд хаалганы дэргэд Шигшигч савраар шигшинэ. Би хүүхдүүдээс нь хагацааж, Ард түмнээ Би устгана.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Би тэднийг газар нутгийн дааман хаалганы дэргэд шигшигч сэрээгээр шигшинэ. Би хүүхдүүдээс нь хагацааж, Өөрийн ард түмнийг Би устгана.

Gade chapit la Kopi




Иеремиа 15:7
21 Referans Kwoze  

Тэр гартаа шигшигч сэрээтэй бөгөөд үтрэмээ гүйцэд цэвэрлээд, буудайгаа саравчинд овоолж, харин хальсыг нь унтаршгүй галаар шатаана гэж хэлэв.


Түүнийг шигшүүлж, газар нутгийг нь сүйтгүүлэхийн тулд Би Вавилон уруу харийнхныг явуулах болно. Учир нь гай гамшгийнх нь өдөр Тэд тал бүрээс түүнийг эсэргүүцнэ.


Аяа ЭЗЭН, Таны мэлмий үнэнийг хайдаг бус уу? Та тэднийг хөнөөсөн, тэд сульдаагүй. Та тэднийг устгасан. Гэвч тэд зөв болохоос татгалзсан. Тэд нүүр царайгаа хаднаас ч хатуу болгож, гэмшихээс татгалзсан.


Чи тэднийг цацах ба Салхи тэднийг хийсгэн Хуй салхи тараан хаяна. Харин чи ЭЗЭНд баярлаж, Израилийн Ариун Нэгэнээр бахархах болно.


Учир нь хүмүүс өөрсдийг нь цохисон Түүн уруу буцаж эргэдэггүй, Түг түмдийн ЭЗЭНийг эрж хайдаггүй.


Тиймээс тэдний хүүхдүүдийг өлсгөлөнд өгч, Тэднийг илдний хүчинд тушаагаач. Тэдний эхнэрүүдийг үр хүүхэдгүй, бэлэвсэн болгооч. Тэдний эрчүүдийг үхтэл нь хядуулж, Залуучуудыг нь тулалдаанд илдэнд өртүүлээч.


Гэм буруутан нь тийм бус агаад Салхиар ялгагдан хаягдах Тарианы хальс мэт.


Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Одоо та нар ёрын муу замаасаа бас ёрын муу үйлсээсээ эргэгтүн» хэмээн эртний эш үзүүлэгчид та нарын өвөг дээдэст зарласан боловч тэд Намайг сонсоогүй, анхаараагүй. Тэрхүү өвгөдийнхөө адил бүү байгтун гэж ЭЗЭН тунхаглаж байна.


“Хүний хүү чиний хувьд, Би тэдний бардамналын баясгалан, нүдний хүслэн, зүрхний баясал нь болох бат цайзыг мөн хөвгүүд охидыг нь авах тэр өдөрт,


Чи хөвгүүд охид төрүүлэх боловч тэд олзлогдох тул чамтай хамт байж чадахгүй.


“Израилийн гэрт өгүүлэхдээ «Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Харагтун. Хүч чадлын чинь сүр, нүдний чинь хүслэн, сэтгэлийн чинь баясгалан болох ариун газраа Би буртаглах гэж байна. Та нарын ардаа орхисон хөвгүүд, охид чинь илдэнд унана.


Учир нь цонхоор маань дамжиж үхэл орж иржээ. Гудамжнуудаас хүүхдүүдийг, Хотын талбайнуудаас залуучуудыг устгахын тулд Үхэл орднуудад маань орж иржээ.


Чи хөвгүүд, охидоо өөр ард түмэнд алдаж, өдөржин хойноос нь харуулдсаар нүд чинь сүүмийж, гар чинь хүчгүй болно.


Биеэс чинь төрөх үр хүүхэд, газрын чинь ургац, үхэр, хонины чинь төл хараагдана.


Тийм ээ, Би Өөрийн ард түмэн израиль хүмүүсийг чам дээгүүр явуулж, чамайг эзэгнүүлнэ. Тийнхүү та нар дахин тэднийг хүүхдүүдээс нь хагацаахгүй өв нь болно.”


Дорно зүгээс арамчууд, баруун зүгээс филистчүүдийг явуулахад Тэд амаа ангайлган Израилийг залгина. Энэ бүхнээс үл хамааран Уур хилэн нь эргэхгүй, Мутраа сунгасан хэвээр байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite