Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 15:5 - Ариун Библи 2013

5 Иерусалим аа, үнэндээ хэн чамайг өрөвдөх юм бэ? Хэн чиний төлөө гашуудах вэ? Эсвэл сайн сайхны чинь талаар асуух гэж хэн эргэх вэ?”

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 Иерусалим аа, үнэндээ хэн чамайг өрөвдөх юм бэ? Хэн чиний төлөө гашуудах вэ? Эсвэл чиний сайн сайхны талаар асуух гэж хэн эргэх вэ?”.

Gade chapit la Kopi




Иеремиа 15:5
15 Referans Kwoze  

Ийм хоёр юм чам дээр уналаа. Чиний төлөө хэн гашуудах вэ? Эвдрэл, сүйрэл, өлсгөлөн, илд. Хэнээр Би чамайг тайвшруулах вэ?


Чамайг харах хүн бүхэн чамаас зайлан, «Ниневе сүйтгэгдсэн! Түүний төлөө хэн гашуудах вэ?» гэж хэлнэ. Чамайг тайвшруулагчдыг Би хаанаас хайх вэ?”


Дараа нь Иудагийн хаан Зедекиаг мөн түүний зарц нар болон энэ хотын ард түмэн буюу энэ хотод тахал, илд болон өлсгөлөнгөөс амьд үлдсэн хүмүүсийг Би Вавилоны хаан Небухаднезарын гарт, дайснуудынх нь гарт мөн тэдний амийг хайгчдын гарт тушаана. Тэр тэднийг илдний ирээр цохиж, амьд үлдээхгүй, өрөвдөхгүй, энэрэх ч үгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.»”


Буруутгал зүрхийг минь эмтэлж, Би маш их өвчтэй байна. Би өрөвдөгчийг хүлээсэн ч Хэн ч байсангүй. Тайтгаруулагчийг ч бас эс олов.


Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. “Гашуудлын гэрт битгий ор, гашуудахаар эсвэл тэднийг тайтгаруулахаар бүү яв. Учир нь Би энэ ард түмнээс амар амгалан, хайр энэрэл, өршөөлөө буцааж авсан” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Би тэднийг эцгүүд болон хөвгүүдийнх нь хамт бие биеийнх нь эсрэг бут цохино» гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би тэднийг өрөвдөх ч үгүй, харамсах ч үгүй, энэрэх ч үгүй устгана” хэмээв” гэж хэл гэв.


Өрөвдөөч намайг, өрөвдөөч, найзууд та нар минь! Учир нь Бурханы мутар намайг цохив.


Ийнхүү Давид арван залууг илгээж, тэдэнд хэлэхдээ —Кармел өөд явж, Набалтай уулзан миний нэрийн өмнөөс түүний мэнд амрыг асуу.


Тэгэхэд Давид авчирсан юмаа харуулын гарт үлдээгээд, байлдааны шугам уруу гүйж, ах нарынхаа мэндийг асуухаар очив.


Тэд чиний амар мэндийг асууж, чамд хоёр талх өгнө, үүнийг нь чи тэдний гараас авах ёстой.


Тэд эргэн яваад, нөгөө залуу леви хүний гэрт буюу Микагийн гэрт орж түүний амар мэндийг асуув.


Тэгэхэд Мосе хадам эцгээ тосохоор гарч, мэхийн түүнийг үнсэв. Тэд амар мэндээ асуулцсаны дараа майханд орцгоов.


Сион гараа сунгавч Тайтгаруулах хэн ч алга. Иаковын эсрэг ЭЗЭНий тушааснаар Эргэн тойрныхон нь өстнүүд болов Иерусалим тэдний дунд буртаг болжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite