Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 15:13 - Ариун Библи 2013

13 Чиний эд баялаг ба эрдэнэсийг Би Үнэгүйгээр олзонд өгнө. Бүх нүглийн чинь учир Бүр бүх л хязгаар нутагт чинь ингэх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

13 Чиний бүх нүглийн төлөө бүх хязгаар нутагт чинь Би чиний эд баялаг болон эрдэнэсийг үнэгүйгээр олз болгон өгнө.

Gade chapit la Kopi




Иеремиа 15:13
8 Referans Kwoze  

Хөдөө тал дахь уул минь ээ, Чиний хязгаар нутаг дахь нүглийн улмаас Мөргөлийн өндөрлөгүүдийн чинь хамт Эд баялаг болон бүх эрдэнийг чинь Би олзонд хаяж өгнө.


Ард түмнээ Та Ашиггүйгээр худалдаж, Үнийг нь үл нэмэгдүүлэв.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үнэгүйгээр та нар худалдагдсан, мөнгөгүйгээр бас золигдоно.”


Би мөн энэ хотын бүх эд баялгийг, бүх эзэмшил хийгээд хамаг үнэтэй зүйлийг нь тараан өгнө. Иудагийн хаадын бүх эрдэнийг ч хүртэл Би дайснуудынх нь гарт өгч, тэднийг тонуулж, авч яван Вавилонд аваачна.


“Ард түмэн минь шалтгаангүйгээр аваачигдсан байхад одоо Би энд юу хийж байна аа?” гэж ЭЗЭН айлдаж байна. “Тэднийг захирагчид улилдан өдөр бүр нэрийг минь үргэлжлэн доромжилсоор” хэмээн ЭЗЭН айлдаж байна.


Тэдний бэлэвсрэгсэд нь Миний өмнө Далайн эргийн элснээс ч илүү олон болно. Бид тэдний эсрэг буюу залуу хүний эхийн эсрэг Үд дунд сүйтгэгчийг авчирна. Би түүн дээр айдас, зовлонг гэнэт авчирна.


Шеба, Дедан, Таршишийн худалдаачид ба хамаг тосгоныхоо дайчин эрсийн хамтаар чамаас “Чи олз авахын тулд ирэв үү? Чи юм дээрэмдэж, мөнгө, алтыг зөөж, мал, эд хөрөнгийг булаан их олзыг олохын тулд хамсаатнуудаа цуглуулав уу?” хэмээн асууна.»”


Цаашилбал, тэдний баялаг нь олз болж, Тэдний байшингууд эзгүйрнэ. Тийм ээ, тэд байшингууд барих боловч тэндээ амьдрахгүй, Усан үзмийн талбай байгуулах боловч дарснаасаа уухгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite