Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 14:3 - Ариун Библи 2013

3 Ноёд нь зарц нараа усанд явуулав. Нөөц сан дээр ирсэн боловч ус үл олдов. Хоосон савтайгаа тэд буцаж ирэв Ичгүүр, доромжлолд орж, толгойгоо тэд бүтээцгээв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Тэдний ноёд зарц нараа усанд явуулав. Тэд нөөцлүүр уруу ирсэн боловч ямар ч ус олсонгүй. Тэд хоосон савтайгаа буцаж ирэв. Тэд ичгүүр, доромжлолд орж, толгойгоо бүтээцгээв.

Gade chapit la Kopi




Иеремиа 14:3
23 Referans Kwoze  

Харин Давид, Чидун өгсүүр өөд мацахдаа уйлан толгойгоо бүтээж, хөл нүцгэн явав. Мөн түүнтэй хамт байсан хамаг ард олон толгойгоо бүтээж, уйлан явав.


Миний амийг эрэн хайгчид Доромжлогдон ичгүүрт орог Намайг гайтахад баярлагчид Эргэж, шившиг болог!


Хезекиаг бүү сонс. Учир нь Ассирийн хаан ингэж хэлж байна. «Надтай энхийн гэрээ байгуулж, над уруу гарч ирэгтүн. Тэгвэл танай хүн нэгбүр өөрийн усан үзэм, инжрийн модны жимсийг идэж, өөрийн нөөцлүүрийн уснаас ууцгаана.


Иймд хоёр гурван хот ус уухаар Өөр хот уруу гэлдрэх болсон ч Та нар үл ханав. Над уруу та нар эс эргэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


“Учир нь Миний хүмүүс хоёр мууг үйлдсэн билээ. Тэд өөрсдөдөө ус тогтоон барьдаггүй эвдэрхий усан санг чулуу ухан хийхийн тулд Амийн усны ундарга Намайг умартсан.


Адгуус амьтад ч хүртэл Танд тэмүүлнэ. Учир нь усны урсгалууд татарч, Хээрийн бэлчээрүүдийг гал залгилаа.


Харин ЭЗЭН хүчит нэгэн мэт надтай хамт байна. Тиймээс намайг хавчигчид дийлэхгүй бүдэрнэ. Тэд унаснаасаа болж мартагдашгүй Үүрдийн гутамшгаар бүрмөсөн ичгүүрт унах болно.


Хур үзээгүй нутгийн газар нь хагарав. Ичгүүрт орсон тариачид толгойгоо бас бүтээцгээв.


Өөрийг минь буруутгагчдыг ичгүүрээр хувцаслаж, Өөрсдийнх нь шившгээр тэднийг нөмрөг мэт ороогооч!


Найдлага тавьж байсан учраас Тэд гонсойсон бөгөөд Тэнд очоод тэд улайцгаасан.


Тэгээд Мордехаи хааны дааман хаалга уруу буцлаа. Харин Хаман толгойгоо бүтээн гашуудсаар гэр уруугаа яарав.


Тэр нутагт бороо ороогүйгээс болж удалгүй өнөөх горхи хатаж ширгэжээ.


Хаан нүүрээ бүтээн чанга дуугаар —Миний хүү Абсалом. Абсалом оо. Миний хүү, миний хүү! гэж орилон хашхирч байв.


Эндээс ч бас чи гараа толгой дээрээ тавиад гарах болно. Учир нь ЭЗЭН чиний найддаг хүмүүсээс татгалзсан бөгөөд Чи тэдний хамт өсөн дэвжихгүй гэв.


Тиймээс аадар бороо саатаж, хаврын бороо ч орсонгүй. Гэлээ ч чи янхны духтай бөгөөд ичих нүүргүй болжээ.


Яагаад миний шаналал дуусашгүй, Шарх минь эмчлэгдэшгүй бас эдгэршгүй байна вэ? Та миний хувьд найдваргүй устай хуурамч горхи адил байх юм уу?


Нялхас минь цангаж, хэл тагнай нь зуурчээ. Багачууд талх нэхэвч хувааж өгөгч нь алга.


Эс тэгвээс Би түүнийг нүцгэлэн Анх мэндэлсэн өдрийнх шиг нь Түүнийг ил гаргана. Түүнийг цөл мэт, Хагссан газар мэт болгон цангааж ална.


Түг түмдийн ЭЗЭН, Хаанд мөргөхөөр Иерусалимд ирдэггүй газар дэлхийн ямар ч гэр бүл дээр бороо хургүй байх болно.


“Мөн ургац хураах хүртэл гурван сар үлдээд байхад Би та нараас бороог ч бас татсан. Тэгээд Би нэг хот уруу бороо явуулж, Нөгөө хот уруу бороо эс явуулав. Нэг хэсэгт нь бороо орж байхад Бороо ороогүй хэсэг нь хатсан.


Swiv nou:

Piblisite


Piblisite