Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 14:19 - Ариун Библи 2013

19 Та Иудагаас бүрмөсөн татгалзсан уу? Эсвэл Та Сионыг жигшсэн үү? Та биднийг юунд эдгэшгүйгээр цохив? Амар амгаланг хүлээсэн боловч Ямар ч сайн сайхан нь ирсэнгүй. Эдгэрлийн цагийг хүлээсэн боловч, Үзэгтүн, аймшиг ирэв!

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

19 Та Иудагаас бүрмөсөн татгалзсан уу? Эсвэл Та Сионыг жигшсэн үү? Та биднийг юунд эдгэшгүйгээр цохив? Амар амгаланг хүлээсэн боловч ямар ч сайн сайхан нь ирсэнгүй. Эдгэрэлтийн цагийг хүлээсэн боловч, үзэгтүн, аймшиг ирэв!

Gade chapit la Kopi




Иеремиа 14:19
26 Referans Kwoze  

Биднээс бүрмөсөн татгалзаагүй ч Бидэнд ихээр уурласан билээ.


Амар амгаланг хүлээсэн боловч ямар ч сайн зүйл ирсэнгүй. Эдгэрлийн үеийг хүлээсэн боловч Үзэгтүн, аймшиг ирэв!


“Амар амгалан, аюулгүй байдал” гэж ярьж байхад нь жирэмсэн эмэгтэйд төрөлтийн өвдөлт ирэх адил тэдэн дээр сүйрэл гэнэт ирэхэд тэд зугтааж огт чадахгүй.


ЭЗЭН, тэднийг голсон тул Тэд гологдсон мөнгө гэгдэв.


Хэргийг чинь өмгөөлөх хэн ч байхгүй. Яранд чинь эдгэрэл, чамд тэнхрэл үгүй.


Яагаад миний шаналал дуусашгүй, Шарх минь эмчлэгдэшгүй бас эдгэршгүй байна вэ? Та миний хувьд найдваргүй устай хуурамч горхи адил байх юм уу?


Миний өв Надад ой доторх арслан мэт болов. Тэр Над уруу архирав. Тиймээс Би түүнийг үзэн ядахад хүрэв.


Бурхан сонсоод, уур хилэнгээр дүүрч, Израилийг ихэд жигшсэн.


Би сайныг горилж байхад муу нь ирлээ. Би гэрлийг хүлээж байхад харанхуй ирлээ.


Тусламж хайвч сураггүй тул нүд сүүмийв. Аврал хайн улс орнуудыг харуулдавч эс олдов.


Иерусалим охин! Чамайг би хэрхэн зэмлэх вэ? Чамайг би юутай зүйрлүүлэх вэ? Онгон охин Сион оо! Чамайг тайтгаруулж байхдаа Чамайг би юутай адилтгах вэ? Учир нь сүйрэл чинь далай шиг уудам аж. Хэн чамайг эдгээж чадах вэ?


Тэгээд ЭЗЭН, надад айлдахдаа Мосе Самуел нар ч Миний өмнө зогслоо гэхэд зүрх минь энэ хүмүүстэй хамт байхгүй. Тэднийг оршихуйгаас минь зайлуулан явуул!


Гилеадад ямар ч гавар байхгүй гэж үү? Тэнд ямар ч эмч байхгүй гэж үү? Тэгвэл яагаад миний ард түмний охин эдгэрсэнгүй вэ?


Үсээ тайрч хаяад, Нүцгэн дов толгод дээр гашууд. Учир нь Түүний хилэнг өдөөсөн энэ үеийнхнийг ЭЗЭН голж, орхисон.”


Харин Та хаяж, жигшиж, Өөрийн тослогдогчийн эсрэг машид хилэгнэв.


Гэвч Өөрийн ард түмний эсрэг хөдөлсөн ЭЗЭНий уур хилэн үлэмж болж, залруулшгүй болох хүртэлээ тэд Бурханы элч нарыг харааж, Түүний үгийг үл тоомсорлож, Түүний эш үзүүлэгчдийг доромжилсон юм.


“Би гэрээ орхиж, өв юугаа хаяв. Би сэтгэлийнхээ хайртыг дайснуудынх нь гарт өгөв.


Иерусалимын гулдан хаалга уруу Гай гамшиг ЭЗЭНээс буусан учир Маротын оршин суугч сайны хүслэн болно.


Зэмлэл дуулах тусмаа хүзүү хөшүүн загнагч нь Засал авахгүйгээр гэнэт сүйрнэ.


Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. «Шарх чинь эдгэшгүй, Гэмтэл чинь ноцтой.


Хэдийгээр тэдний газар нутаг Израилийн Ариун Нэгэний өмнө ялаар дүүрэн боловч Израиль ч бас Иуда ч Түг түмдийн ЭЗЭН Бурхандаа орхигдоогүй.


Түгшүүр төрүүлэгчдийг минь Тогтоосон баярын өдрүүдийнх шигээ Тал бүрээс Та дуудав. ЭЗЭНий хилэгнэлийн өдөрт Зугтсан, амь гарсан хэн ч байсангүй. Төрүүлж, өсгөсөн тэднийг минь Дайсан үгүй хийв.


Swiv nou:

Piblisite


Piblisite