Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 14:18 - Ариун Библи 2013

18 Хээр тал уруу би гарч харвал, Үзэгтүн, илдээр хядуулсан хүмүүс байна! Хотод мөн орж ирвэл, Харагтун, өлсгөлөнгийн өвчнүүд байна! Учир нь эш үзүүлэгч, тахилч хоёрын аль аль нь Өөрсдийн мэддэггүй газар нутгаар хэрэн хэсүүчлэхээр явжээ” гээрэй гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

18 Хэрэв би хээр тал уруу гарвал, үзэгтүн, илдээр хядуулсан хүмүүс байна! Хэрэв би хотод орж ирвэл, харагтун, өлсгөлөнгийн өвчнүүд байна! Учир нь эш үзүүлэгч, тахилч хоёрын аль аль нь Өөрсдийн мэддэггүй газар нутгаар хэрэн хэсүүчлэхээр явжээ” гээрэй гэв.

Gade chapit la Kopi




Иеремиа 14:18
19 Referans Kwoze  

Илд нь гадна байж, гамшиг, өлсгөлөн нь дотор байна. Хээр байгч нь илдэнд алагдаж мөн хотод байгчдыг нь өлсгөлөн, гамшиг устгах болно.


Хараач, ЭЗЭН, миний яаж шаналж буйг. Гэдэс дотор минь улайдав. Үлэмж тэрсэлснээсээ болж Зүрх минь дотроо хөмрөв. Гадаа илдний хядуур мэт Гэр үхлийн газар мэт болжээ.


Тиймээс Би тэдний эхнэрүүдийг бусдад, Тэдний талбайнуудыг шинэ эзэмшигчдэд өгнө. Учир нь хамгийн багаас хамгийн том нь хүртэл Хүн бүр ашиг олох гэж шунах юм. Эш үзүүлэгчээс тахилч хүртэл Хүн бүр залилан мэхэлдэг.


“Учир нь тэд багаасаа том хүртэл Бүгд ашиг олох гэж шунадаг бөгөөд Эш үзүүлэгчээсээ тахилч хүртэл хүн бүр хуурамч байна.


Эш үзүүлэгчид нь худал эш үзүүлж, Тахилч нар үүнийг нь даган удирдах төдийгүй Ард түмэн минь үүнд нь маш дуртайг яана! Энэ нь төгсгөлд хүргэхэд та нар яах улс вэ?


ЭЗЭН, чамайг болон чиний дээрээ залах хааныг чиний болон эцэг өвгөдийн чинь таньж мэдэхгүй улс үндэстэн уруу аваачна. Чи тэнд мод, чулуугаар хийсэн өөр бурхдад зарагдана.


Тэд шуналдаа хуурамч үгсээр та нарыг завшина. Тэдний шийтгэл өнө эртнээс зүгээр суугаагүй, сүйрэл нь ч үүрэглээгүй байна.


Тэргүүн нар хахууль аван шүүж, Тахилч нар нь хөлсөөр зааварчлан, Эш үзүүлэгчид нь мөнгөний төлөө мэргэлдэг. Гэсэн ч тэд ЭЗЭНд түшиглэн, “ЭЗЭН бидний дунд байхгүй гэж үү? Бидэн дээр гай буухгүй” гэж хэлдэг.


Өлсгөлөнд үрэгдэгсдээс илдээр алуулагсад дээр агаад Талын үр жимс дутагдсанаас Тэд цохигдон хатаж гандана.


Би эш үзүүлэгчдийг илгээгээгүй, Гэвч тэд гүйдэг. Би тэдэнд яриагүй боловч Тэд эш үзүүлэв.


Тахилч нар «ЭЗЭН хаана байна вэ?» гэж хэлсэнгүй. Хууль гүйцэтгэгчид Намайг мэдсэнгүй. Удирдагчид бас Надаас тэрсэлж, Эш үзүүлэгчид Баалаар эш үзүүлж, Ашиг тусгүй зүйлсийн араас явсан.


Тэд бас дарсанд хөлчиж, Сархданд найгажээ. Тахилч хийгээд эш үзүүлэгч ч Сархданд хөлчүүрэв. Тэд дарсанд самуурч, сархданд гуйвж, Үзэгдэл үзэнгээ хөлчүүрхэн, шүүхэд согтуу байна.


ЭЗЭН чамайг газар дэлхийн нэг өнцгөөс нөгөө өнцөг хүртэл бүх ард түмэн дунд тараах болно. Тэнд чи өөрөө ч мэдэхгүй, эцэг өвгөд чинь ч мэдэхгүй мод, чулуун бурхдад зарагдах болно.


Их шуугиан, хөл үймээн ихтэй, цэнгэлтэй хот оо. Чиний алагдсан хүмүүс Илдэнд алагдсангүй, тулаанд үрэгдсэнгүй.


Хээр тал уруу бүү гар, замаар бүү яв. Учир нь дайсанд илд байгаа бөгөөд Тал бүрд түгшүүр байна.


“Бүх хотод чинь Би та нарт цэвэрхэн шүд, Бүх газар чинь хүнсний гачигдал өгсөн ч Над уруу та нар эс эргэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Босогтун, шөнийн харуулуудын эхэнд Шөнөөр чангаар хашхир. Эзэний оршихуйн өмнө зүрхээ ус мэт асга. Өлссөнөөс болж гудамж бүрийн эхэнд үрэгдэж буй Балчир хүүхдүүдийнхээ амийн төлөө Түүнд гараа дээш өргө” гэнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite