Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 14:13 - Ариун Библи 2013

13 Харин би “Аяа, Эзэн БУРХАН! Хараач, эш үзүүлэгчид тэдэнд «Та нар илдийг үзэхгүй, өлсгөлөнд ч нэрвэгдэхгүй, харин Тэр та нарт энэ газарт үргэлжийн амар амгаланг өгнө» гэж хэлж байна” гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

13 Харин “Эзэн БУРХАН! Хараач, эш үзүүлэгчид тэдэнд «Та нар илдийг үзэхгүй, өлсгөлөнд ч нэрвэгдэхгүй, харин би та нарт энэ газарт үргэлжийн амар амгаланг өгнө» гэж хэлж байна” гэж би хэлэв.

Gade chapit la Kopi




Иеремиа 14:13
17 Referans Kwoze  

Тэд амар амгалан нь үгүй атал, “Амар амгалан, амар амгалан” гэж хэлэн Ард түмний минь бэртлийг өнгөцхөн эдгээв.


Харин хуурамч эш үзүүлэгчид ард түмний дунд байсан бөгөөд яг үүнчлэн мөн та нарын дунд ч хуурамч багш нар байх болно. Тэд өөрсдийг нь худалдан авсан Эзэнийг хүртэл үгүйсгэж, хөнөөлт тэрс үзлийг нууцаар таниулна. Тэд өөрсөд дээрээ түргэн сүйрлийг авчирна.


Тэргүүн нар хахууль аван шүүж, Тахилч нар нь хөлсөөр зааварчлан, Эш үзүүлэгчид нь мөнгөний төлөө мэргэлдэг. Гэсэн ч тэд ЭЗЭНд түшиглэн, “ЭЗЭН бидний дунд байхгүй гэж үү? Бидэн дээр гай буухгүй” гэж хэлдэг.


Намайг басамжилдаг хүмүүст тэд «ЭЗЭН “Та нар амар амгалан байх болно” гэж айлдав» гэж хэлсээр байдаг. Зүрхнийхээ гөжүүдлэлийн дагуу явагч бүрд тэд «Та нар дээр гай гамшиг ирэхгүй» гэдэг.


Тэгэхэд би “Аяа, Эзэн БУРХАН! «Та нарт амар амгалан байх болно» гэж Та энэ ард түмнийг болон Иерусалимыг үнэхээр хуурчээ. Харин хоолойд илд хүрсэн байна” гэж хэлэв.


Тэд “Амар амгалан, амар амгалан” гэж мэхлэн Ард түмний минь охины бэртлийг өнгөцхөн эдгээдэг. Гэвч амар амгалан нь үгүй.


Би хөндүүр болгоогүй байхад та нар зөвт хүний зүрхийг худал хуурмагаар гашуудуулж, буруутыг ёрын муу замаасаа эргэхгүй байхыг нь дэмжиж, амиа хамгаалахыг нь болиулсан.


Эш үзүүлэгчид нь худал эш үзүүлж, Тахилч нар үүнийг нь даган удирдах төдийгүй Ард түмэн минь үүнд нь маш дуртайг яана! Энэ нь төгсгөлд хүргэхэд та нар яах улс вэ?


Тэд ЭЗЭНий тухай худал хэлж, «Энэ нь Тэр биш. Золгүй явдал бидэн дээр ирэхгүй. Бид өлсгөлөн эсвэл илд үзэхгүй.


Би —Аяа, Эзэн БУРХАН! Харагтун, би бага залуу тул Хэрхэн ярихыг мэдэхгүй гэв.


Харуулууд нь сохор, Тэд бүгд юу ч мэдэхгүй. Тэд бүгд унтаж хэвтдэг, Зүүрмэглэх дуртай, хуцах чадваргүй хэлгүй ноход юм.


Эш үзүүлэгчид салхи мэт бөгөөд тэдний дотор үг алга. Ийнхүү тэдэнд ийн үйлдэгдэх болно» гэдэг.


Учир нь цаашид ямар ч хуурамч үзэгдэл, зусардах мэргэ төлгө Израилийн гэрийн дотор үгүй болно.


Пашхур чи болон гэрт чинь байгаа бүгд олзлогдон явах бөгөөд та нар Вавилонд очиж, чамайг болон худал эш үзүүллэгийг чинь сонссон найз нөхөд чинь тэнд нас барж, тэнд оршуулагдана» хэмээв” гэж хэлэв.


Тэгвэл танд “Вавилоны хаан чиний эсрэг мөн энэ нутгийн эсрэг ирэхгүй” гэж эш үзүүлсэн эш үзүүлэгчид чинь хаана байна?


Swiv nou:

Piblisite


Piblisite