Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 13:18 - Ариун Библи 2013

18 Хаанд болон эх хатанд “Дорд газар сууцгаа. Учир нь та нарын гоёмсог титэм толгойноос чинь унасан юм” гэж хэл.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

18 Хаанд болон эх хатанд “Дорд газар сууцгаа. Учир нь та нарын гоёмсог титэм толгойгоос чинь унасан юм” гэж хэл.

Gade chapit la Kopi




Иеремиа 13:18
30 Referans Kwoze  

Би чамайг болон чамайг төрүүлсэн эхийг чинь та нарын төрөөгүй өөр нутаг уруу чулуудах бөгөөд тэнд чи үхнэ.


Иудагийн хаан Иехоиахин өөрөө болон өөрийн эх, зарц нар, цэргийн дарга нар, түшмэдийнхээ хамт Вавилоны хаан уруу гарч очив. Ингээд Вавилоны хаан түүнийг хаанчлалынхаа наймдугаар онд олзлон авчээ.


Тэрээр Иехоиахиныг мөн хааны эх, хааны эхнэрүүд, түүний түшмэд болон тэр газрын хүчит хүмүүсийг Иерусалимаас Вавилон уруу цөлжээ.


Бас түүний залбирлууд болон хэрхэн Бурханд хүсэлт тавьж байсан нь, түүний бүх нүгэл, түүний итгэлгүй байдал, өөрийгөө дорд болгохоос өмнө түүний мөргөлийн өндөрлөгүүд босгож, Ашерагийн модон шон ба сийлмэл хөргүүдийг зоож байсан газрууд зэрэг нь Хозаигийн тэмдэглэлүүдэд бичигдсэн юм.


Онгон охин Вавилон оо, Доош бууж шороон дээр суугтун. Халдеи охин оо, Сэнтий байхгүй газар дээр суу. Чамайг цаашид булбарай, туяхан гэж дуудахгүй.


Зовлон зүдүүрт орсон хойноо, тэр өөрийн Бурхан ЭЗЭНд хандаж, эцэг өвгөдийнхөө Бурханы өмнө өөрийгөө ихэд дорд болгов.


Иймд Бурханы хүчирхэг мутрын дор өөрсдийгөө даруу байлга. Тэгвэл Бурхан зохистой цагт та нарыг өргөмжилнө.


Эзэний өмнө өөрсдийгөө даруу болго. Тэгвэл Тэр та нарыг өргөмжлөх болно.


Иймээс хэн өөрийгөө энэ хүүхэд адил өчүүхэн болгоно, тэр нь тэнгэрийн хаанчлалд хамгийн агуу нь болно.


Энэ үг Ниневегийн хаанд хүрэхэд тэрээр сэнтийнээсээ босоод, нөмрөгөө тайлан хаяж, таар нөмрөн үнсэн дээр суув.


Үүдэн хаалга нь гашуудан уйлж, Хаягдсан тэрээр газар дээр сууна.


Амон өөрийн эцэг Манассегийн үйлдсэний адил ЭЗЭНий өмнө өөрийгөө дорд болгосонгүй, харин ч тэрээр ял зэмийг арвижуулсан юм.


Мосе Аарон нар Фараонд очиж, түүнд —Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН “Чи Миний өмнө номхрохоос хэдий хүртэл татгалзсаар байх вэ? Миний ард түмнийг явуул! Тэд Надад үйлчилнэ.


Сион охины ахмадууд газар сууна, чимээ алга. Толгой дээрээ тэд шороо цацаж, Таар юугаар өөрсдийгөө бүсэлжээ. Иерусалимын онгон охид толгойгоо газар хүртэл гудайлгав.


нарийн нэхсэн маалингаар толгойн ороолт, толгойд өмсдөг толгойн боолтууд мөн нарийн сүлжсэн маалинган дотуур өмд,


Эд баялаг мөнх бус Титэм ч үеэс үед эс залгамжлагдах.


малгай, хөлийн гинж, бүс, сүрчигний хайрцаг, сахиус,


(Энэ нь Иекониа хаан, эх хатан, ордны түшмэд, Иуда болон Иерусалимын удирдагчид, гар урчууд болон дархчуудыг Иерусалимаас одсоны дараа байв.)


Тэд бүх үгийг сонсоод, эмээн бие биенээ харж, Барухад —Бид эдгээр бүх үгийг хаанд заавал мэдэгдэнэ гэцгээв.


Сионы охиноос сүр жавхлан нь салан оджээ. Хан хөвгүүд нь бэлчээрээ олоогүй буга мэт тамирдан Мөшгөгчийн өмнө туугдан зугтав.


Бузар нь хормойдоо наалдаж, Эцсээ тэр эс эргэцүүлсэн тул Гайхалтайгаар унажээ. Тайтгаруулагч ч үгүй ажээ. “Дайсан өөрийгөө дөвийлгөв, Зовлон зүдүүрийг минь хараач, ЭЗЭН!”


Толгойноос маань титэм унав. Бид нүгэл үйлдсэн тул золгүй еэ!


Би бас хамарт чинь гархи хийж, чихэнд чинь ээмэг зүүгээд, толгой дээр чинь үзэсгэлэнт титмийг тавилаа.


Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Малгайг авч, титмийг тайл. Энэ нь цаашид урьдынх шигээ байхгүй. Дорд нэгнийг өргөмжил, өндөрт буй нэгнийг дорд үз.


Чимээгүй гашууд. Үхэгсдийн төлөө бүү гасал. Толгойдоо даавуу ороож, хөлдөө гутал өмс. Сахлаа бүү далдал. Хүмүүсийн талхыг бүү ид гэв.


Толгойдоо боолт ороож, хөлдөө шаахай өмссөн чигээрээ та нар гаслахгүй, уйлахгүй, харин хилэнц дотроо ялзран бие биедээ ёолох болно.


Толгойд нь маалинган малгай, ууцанд нь маалинган дотуур хувцас байх ёстой. Хөлөргөх аливаа юмыг тэд биедээ өмсөж болохгүй.


Харин түүний зүрх ихэмсэг болж, сүнс нь бардамнан догшрох үедээ хаан сэнтийнээсээ түлхэгдэн унасан бөгөөд сүр жавхланг нь түүнээс авч оджээ.


ЭЗЭН тунхаглаж байна. “Би амьд! Иудагийн хаан Иехоиакимын хүү Кониа нь Миний баруун мутар дахь тамга байсан хэдий ч Би чамайг сугалж гаргая.


Swiv nou:

Piblisite


Piblisite