Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 13:13 - Ариун Библи 2013

13 чи тэдэнд “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би энэ газар нутгийн бүх оршин суугчийг буюу Давидын сэнтийд суугч хаад, тахилч нар, эш үзүүлэгчид болон Иерусалимын бүх оршин суугчийг согтуурлаар дүүргэнэ!

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

13 чи тэдэнд “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би энэ газар нутгийн бүх оршин суугчдыг буюу Давидын сэнтийд суугч хаад, тахилч нар, эш үзүүлэгчид болон Иерусалимын бүх оршин суугчдыг согтуурлаар дүүргэнэ!

Gade chapit la Kopi




Иеремиа 13:13
14 Referans Kwoze  

Би уурандаа ард түмнүүдийг гишгэлж, Хилэгнэсэндээ тэднийг согтоон, Шүүсийг нь газарт асгасан юм.”


Өөрөө сэрэгтүн, өөрөө сэрэгтүн, Босогтун Иерусалим аа! ЭЗЭНий мутрын хилэнгийн аяганаас чи уусан, Согтуурлын аяганы шавхрууг ч уусан.


Сайн хутгасан бөгөөд хөөсөрч буй дарстай аяга ЭЗЭНий мутарт байна. Тэрээр түүний дотроос цутгаж байна. Дэлхийн бүх гэм буруутнууд Шавхрууг нь шавхан уух болой.


Та ард түмэндээ Бэрх хэцүүг үзүүлсэн. Гуйвуулдаг дарсыг Бидэнд Та өгсөн.


Чи хүндэтгэлийн оронд доромжлолоор дүүрэх болно. Одоо чи өөрөө уун, нүцгэн биеэ дэлгэгтүн. ЭЗЭНий баруун мутарт буй аяга чам дээр ирж, Асар их гутамшиг алдрын чинь дээр буух болно.


Вавилон нь ЭЗЭНий гарт Бүх дэлхийг согтоох алтан аяга байв. Үндэстнүүд дарснаас нь уусан билээ. Тиймээс үндэстнүүд галзуурцгааж байна.


“Чи тэдэнд «Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарын дунд Миний илгээх илдний учир ууж, согтууран бөөлжиж, унаад, дахин бүү бос”» гэж хэл.


Чамайг дарлагчдыг Би Өөрсдийнх нь махаар хооллох бөгөөд Тэд цусаа амтат дарс мэт ууж, согтоно. ЭЗЭН Би чиний Аврагч, чиний Чөлөөлөгч, Иаковын Хүчит Нэгэн гэдгийг Бүх махбод мэдэх болно.”


“Би түүний ноёд, мэргэд, Түүний захирагчид, удирдагчид Хүчит эрсийг нь согтооно. Ингэснээр тэд мөнхийн нойроор нойрсож, сэрэхгүй” гэж Түг түмдийн ЭЗЭН нэртэй Хаан тунхаглаж байна.


Тиймээс дарсанд бус атлаа согтсон, зовсон хүмүүс ээ, Үүнийг сонс.


Саатагтун хүлээгтүн! Өөрсдийгөө сохолж, хараагүй бол! Тэд дарснаас биш атал согтон, Сархаднаас биш атал гуйвж байна.


Тиймээс чи тэдэнд энэ үгийг хэлэх ёстой. “Израилийн Бурхан, ЭЗЭН ингэж айлдаж байна. «Домбо бүрийг дарсаар дүүргэх ёстой» хэмээв.” Тэд чамд “Домбо бүрийг дарсаар дүүргэх ёстой гэдгийг мэдэхгүй гэж биднийг бодоо юу?” гэхэд


Учир нь үзэгтүн, нэрээр минь дуудагдах энэ газар Би гамшгийг авчирч эхэлсэн байтал та нар шийтгэлээс бүрмөсөн чөлөөлөгдөж чадна гэж үү? Та нар шийтгэлээс чөлөөлөгдөхгүй. Учир нь Би дэлхийн бүх оршин суугчийн эсрэг илдийг дуудаж байна” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна» гэж хэлэгтүн.


Swiv nou:

Piblisite


Piblisite