Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 12:7 - Ариун Библи 2013

7 “Би гэрээ орхиж, өв юугаа хаяв. Би сэтгэлийнхээ хайртыг дайснуудынх нь гарт өгөв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 “Би Өөрийн гэрийг орхиж, Өөрийн өвийг хаяв. Би сэтгэлийнхээ хайртыг дайснуудынх нь гарт өгөв.

Gade chapit la Kopi




Иеремиа 12:7
23 Referans Kwoze  

Чи зам мөрөө алджээ, Өө Иаковын гэр ээ, Үнэхээр тэд филистчүүд шиг Дорнын мэргэчид төлгөчдөөр дүүрч, Гаднынхантай гар барилцаж байна.


Хайрт минь олон башир үйл хийчихээд Миний гэрт ямар эрхтэй билээ? Өргөлийн мах та нарыг Гамшгаас чинь ангижруулж чадах уу? Ингэснээр та нар баярлах уу?


Бүх ёрын муу нь Гилгалд байна. Үнэхээр, Би тэднийг тэнд үзэн ядахаар ирсэн билээ! Үйлсийнх нь булай муугаас болж Би тэднийг гэрээсээ хөөж гаргана. Би тэднийг цаашид хайрлахгүй. Бүх ноёд нь тэрслэгчид билээ.


Илдний ирээр тэд унагаагдаж, бүх үндэстнүүд уруу цөлөгдөнө. Харийнхны цаг гүйцэх хүртэл Иерусалим харийнхны хөл доор талхлагдах болно.


Би бүх үндэстнийг цуглуулан Иехошафатын хөндийд авчирна. Тэгээд Би ард түмнийхээ, Өөрийн өв Израилийн өмнөөс тэднийг тэнд шүүнэ. Тэд ард түмнийг минь үндэстнүүдийн дунд тараан газрыг минь хуваасан.


Сионд бүрээ үлээгтүн. Мацаг барилтыг ариусган Тусгай чуулааныг зарлан тунхаглагтун.


“Израилийн гэрт өгүүлэхдээ «Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Харагтун. Хүч чадлын чинь сүр, нүдний чинь хүслэн, сэтгэлийн чинь баясгалан болох ариун газраа Би буртаглах гэж байна. Та нарын ардаа орхисон хөвгүүд, охид чинь илдэнд унана.


Хэдийгээр тэдний газар нутаг Израилийн Ариун Нэгэний өмнө ялаар дүүрэн боловч Израиль ч бас Иуда ч Түг түмдийн ЭЗЭН Бурхандаа орхигдоогүй.


Үсээ тайрч хаяад, Нүцгэн дов толгод дээр гашууд. Учир нь Түүний хилэнг өдөөсөн энэ үеийнхнийг ЭЗЭН голж, орхисон.”


та нарын итгэдэг, нэрээр минь нэрлэгддэг өргөөнүүдэд мөн та нарт болон та нарын эцэг өвгөдөд Миний өгсөн газарт ч тэр, Шилод үйлдсэний адил Би үйлдэнэ.


Та Иудагаас бүрмөсөн татгалзсан уу? Эсвэл Та Сионыг жигшсэн үү? Та биднийг юунд эдгэшгүйгээр цохив? Амар амгаланг хүлээсэн боловч Ямар ч сайн сайхан нь ирсэнгүй. Эдгэрлийн цагийг хүлээсэн боловч, Үзэгтүн, аймшиг ирэв!


Мөн чи өөрөө ч Миний чамд өгсөн өвийг гээнэ. Би чамайг чиний мэддэггүй нутагт дайснуудад чинь үйлчлүүлнэ. Учир нь чи уур хилэнд минь үүрд шатах галыг ноцоов.


Энэ хүмүүс эсвэл эш үзүүлэгч эсвэл тахилч чамаас «ЭЗЭНий зөн гэж юу вэ?» гэж асуухад чи тэдэнд «Ямар зөн?» гэж хэлэх ёстой. ЭЗЭН «Би та нарыг хаяна» гэж тунхаглаж байна.


үзэгтүн, Би та нарыг үнэхээр мартаж, та нарт болон эцэг өвгөдөд тань өгсөн хотын хамт оршихуйгаасаа зайлуулна.


Израилийг залуу байх үед Би түүнийг хайрлан Хүүгээ Египетээс дуудан гаргав.


Бениамины тухай тэр хэлэв. —ЭЗЭНд хайрлагдагч нь Түүний дэргэд амар тайван суух болтугай! Тэр түүнийг өдөржин хамгаалж, түүнийг далныхаа хооронд суулгана.


Би Өөрийн өвийн үлдэгсдийг орхиж, дайсных нь гарт өгөх бөгөөд тэд бүх дайсандаа дээрмийн зүйл ба олз омог нь болно.


Тэрээр ард түмнээ илдэнд тушааж, Өөрийн өвд уурлан хилэгнэсэн.


Тиймээс ЭЗЭНий уур хилэн хүмүүсийнхээ эсрэг асаж, Тэр Өөрийн өвийг жигшсэн.


Харин хэрэв та нар эдгээр үгсийг эс сонсвоос энэ гэр балгас болно гэдгийг Би Өөрөөрөө тангараглая” гэж ЭЗЭН тунхаглаж байна.»”


Swiv nou:

Piblisite


Piblisite