Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 12:4 - Ариун Библи 2013

4 Энэ газар хэдий болтол гашуудаж, Хөдөө талын ургамал хатаж гандах юм бэ? Энд оршин сууж буй хүмүүсийн хорон муугийн учир Амьтад ба шувууд устгагдсан билээ. Учир нь тэд “Тэр бидний төгсгөлийг харахгүй” гэцгээсэн.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Газар нутаг хэдий болтол гашуудаж, хөдөө талын ургамал хатаж гандах юм бэ? Учир нь “Бидний сүүлчийн төгсгөлийг Тэр үзэхгүй” гэсэн тул энд оршин сууж буй хүмүүсийн хорон муугийн төлөө амьтад болон шувууд шүүрүүлэн авагдсан юм.

Gade chapit la Kopi




Иеремиа 12:4
22 Referans Kwoze  

Би уулсын төлөө уйлаан болон орь дууг, Зэлүүд талын бэлчээрүүдийн төлөө гашуудлын дууг гаргана. Учир нь тэд хэн ч дамжин өнгөрөхөөргүй зэлүүд болсон бөгөөд Үхэр сүргийн мөөрөх нь ч сонсогдохгүй байна. Тэнгэрийн шувууд, араатан амьтдын Аль аль нь зугтжээ. Тэд явжээ.


Би хартал, үзэгтүн, тэнд ямар ч хүн байсангүй. Тэнгэрийн бүх шувуу нисчихсэн байв.


Шимтэй газрыг хужиртай болгодог нь Тэнд оршин суугчдын ёрын муугаас болдог юм.


Өнөөг хүртэл бүх бүтээл нь хамтдаа ёолон, хамтдаа төрөх зовлон эдэлдгийг бид мэднэ.


Тиймээс газар гашуудаж, Тэнд амьдрагч болгон, Хээрийн араатан, огторгуйн шувууд мөн доройтож, Далайн загас бас алга болж байна.


Учир нь энэ нутаг садар самууныг үйлдэгчдээр дүүрэв. Учир нь энэ нутаг хараалаас болж гашууднам. Хээрийн бэлчээрүүд ганджээ. Тэдний зам бас буруу муу бөгөөд тэдний хүч чадал зөв бус юм.


Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, уур хилэн минь энэ газар дээр, хүн ба адгуус дээр, талын модод ба газрын үр жимс дээр буух болно. Энэ нь шатах бөгөөд унтраагдахгүй.”


Хэдийгээр инжрийн мод цэцэглээгүй, Усан үзмийн мод ч үр жимсгүй, Чидуны ургац гарахгүй, талбайд хүнс огт ургахгүй байсан ч Бас хашаандаа хоньгүй, саравчиндаа үхэргүй болсон ч


Эш үзүүлэгчид нь худал эш үзүүлж, Тахилч нар үүнийг нь даган удирдах төдийгүй Ард түмэн минь үүнд нь маш дуртайг яана! Энэ нь төгсгөлд хүргэхэд та нар яах улс вэ?


“Иуда гашуудаж, үүд хаалганууд нь гудайна. Тэд гашуудан газар хөсөр суух бөгөөд Иерусалимын хашхираан дээш одов.


Эш үзүүлэгчид салхи мэт бөгөөд тэдний дотор үг алга. Ийнхүү тэдэнд ийн үйлдэгдэх болно» гэдэг.


Үүний төлөө дэлхий гашуудаж, Дээр буй тэнгэрс харанхуй болно. Учир нь Би айлдсан, Би төлөвлөсөн бөгөөд Би бодолоо өөрчлөхгүй, эргэж буцах ч үгүй.”


Эдгээрийг хийхэд чинь Би дуугүй байсан. Намайг өөртэйгөө адил гэж Чи бодсон. Одоо Би чамайг зэмлэж, Нүдний чинь өмнө чамайг буруутгана.


Энэ нь зэлүүд болж, эзгүйрэн Миний өмнө гашуудаж байна. Ямар ч хүн түүнийг хайхардаггүй тул Бүхий л газар нутаг зэлүүд болов.


Адгуус амьтад ямар их уухилан шуухиналдана вэ! Бэлчээргүйгээс болж үхэр сүрэг хэрэн тэнэж байна. Хонин сүрэг ч туйлдаж байна.


“ЭЗЭН, Сионоос хүрхрэв. Иерусалимаас дуугаа хадаав. Хоньчдын бэлчээр хатжээ Кармелын орой ангажээ” гэсэн.


Дараа нь ЭЗЭНий тэнгэрэлч —Түг түмдийн ЭЗЭН! Энэ далан жилийн туршид зэвүүцэгдсэн Иерусалим мөн Иудагийн хотуудыг Та хэдий болтол өрөвдөхгүй байх юм бэ? гэсэнд


Дэлхий гашуудан хувхайрна. Ертөнц гаслан хувхайрна. Дэлхийн хүмүүст өргөмжлөгдсөн нь алга болно.


Иймээс дэлхийг хараал идэж, түүн дээр амьдрагчид нь гэм нүгэлд автав. Иймээс дэлхийн оршин суугчид нь шатаагдаж, цөөхөн хүн үлдэв.


Эдгээр зүйлийн төлөө Би тэднийг шийтгэхгүй гэж үү? гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Энэ мэт үндэстнээс Би Өшөөгөө авахгүй гэж үү?”


Swiv nou:

Piblisite


Piblisite