Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 12:13 - Ариун Библи 2013

13 Тэд буудай тариад, өргөст ургамал хурааж авав. Тэд өөрсдийгөө ямар ч ашиггүй зүйлд ядраав. Харин ЭЗЭНий ширүүн уур хилэнгийн улмаас ургацаасаа ичигтүн”

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

13 Тэд улаан буудай тарьж, өргөст ургамал хурааж авав. Тэд өөрсдийгөө ямар ч ашиггүй зүйлд ядраав. Харин ЭЗЭНий ширүүн уур хилэнгийн улмаас өөрсдийнхөө ургацаас ичигтүн.

Gade chapit la Kopi




Иеремиа 12:13
19 Referans Kwoze  

Та нар ихийг тариалсан боловч ургац нь бага байна. Та нар иддэг боловч цаддаггүй. Та нар уудаг боловч ханадаггүй. Та нар хувцасладаг боловч хэн чинь ч дулаацдаггүй. Хөлсний ажилчин хөлс авлаа ч цоорхой түрийвчинд хөлсөө хийдэг.


Тариалсан ч чи үл хураана. Чидун шахсан ч өөрийгөө тосоор нь эс тосолно. Усан үзмийг шахсан ч дарсыг нь чи үл ууна.


Чи талбайдаа арвин үр суулгавч царцаанд идүүлсний улмаас бага ургац авна.


Юунд та нар талх биш юманд мөнгө зарцуулна вэ? Цатгахгүй юмны төлөөх хүч хөдөлмөрөөр яах юм? Намайг сонсон сонсож, сайныг нь ид, Өөх тосыг таалан жарга.


Би та нарт үүнийг үйлдэх болно. Нүд ширгээж, сэтгэл туйлдуулах сүрьеэ өвчин, халуурал, гэнэтийн аймшгийг Би та нарт оноох болно. Дайснууд чинь бүгдийг идэж дуусгах тул та нар үрийг дэмий суулгана.


Ард түмнүүд галын төлөө нөр их хөдөлмөрлөн, Үндэстнүүд хоосон зүйлийн төлөө эцэж туйлдах нь Үнэндээ түг түмдийн ЭЗЭНээс болж байгаа бус уу?


Би хартал, үзэгтүн, Арвин жимстэй газар нь цөл бөгөөд Бүх хот нь ЭЗЭНий өмнө, Ширүүн уур хилэнгийнх нь өмнө нураагдсан байв.


Тэгэхэд та нар одоо ичиж байгаа зүйлсээсээ ямар үр жимс авсан бэ? Учир нь тэр зүйлсийн төгсгөл бол үхэл билээ.


Газар чинь үр шимээ, газрын чинь модод үр жимсээ гаргахгүй учир хүч чадал чинь дэмий үрэгдэнэ.


Хүн бүр үнэнийг ярилгүй хөршөө мэхэлдэг бөгөөд Худал ярихыг хэлэндээ тэд заасан билээ. Тэд гэм бурууг үйлдэж өөрсдийгөө ядраадаг.


ЭЗЭН Би зүрхийг эрэлхийлж, Цээж дотрыг шалгадаг нь Хүн бүрд замуудынх нь дагуу, Үйлсийнх нь үр дүнгийн дагуу өгөхийн тулд юм.


Тэрээр ард түмнээ илдэнд тушааж, Өөрийн өвд уурлан хилэгнэсэн.


Учир нь салхийг тарьдаг тэд Шуурга хурааж авдаг. Тариа нь түрүүгүй тул гурил эс гаргана. Хэрэв гаргах болвол Гаднынхан түүнийг нь залгина.


Та нар ихийг хүлээсэн боловч өчүүхэн л ирсэн. Та нар гэр уруугаа зөөхөд Би түүнийг чинь хийсгэсэн. Яагаад? Түг түмдийн ЭЗЭН тунхаглах нь —Яагаад гэвэл та нар цөмөөрөө өөр, өөрийн гэр уруу гүйлдэж байхад Миний өргөө эзгүй хоосон байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite