Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 12:12 - Ариун Библи 2013

12 Цөл дэх бүх нүцгэн дов толгой дээр сүйтгэгчид ирцгээв. Учир нь ЭЗЭНий илд газар нутгийн нэг захаас Нөгөөг хүртэл залгиж байна. Хэнд ч амар амгалан байсангүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Цөл дэх бүх нүцгэн дов толгод дээр сүйтгэгчид ирцгээв. Учир нь ЭЗЭНий илд газар нутгийн нэг захаас нөгөөг хүртэл залгилж байна. Хэнд ч амар амгалан байсангүй.

Gade chapit la Kopi




Иеремиа 12:12
31 Referans Kwoze  

Дайснуудынхаа өмнө бас олзлогдон явсан ч Илдэнд Би тушааж, тэр тэднийг тэнд хядах болно. Сайны төлөө бус, харин хор хөнөөлийн төлөө Мэлмийгээ Би тэдэнд чиглүүлнэ” гэж айлдав.


Аяа, ЭЗЭНий илд ээ, Чи дуугүй бололгүй хэр удах юм бэ? Хуйндаа эргэн ор. Амарч, нам жим бай.


Эсвэл Би тэр нутагт илд авчирч “Илд уг нутгийг дайран өнгөрч, Би тэндээс хүн, амьтныг тасалъя” гэж айлдах аваас


ЭЗЭНий илд цусаар бялхсан байна. Илд нь хурга ямааны цусаар дүүрч, Хуцын бөөрний өөхөнд цадав. Учир нь ЭЗЭН Бозрад тахилгалж, Едомын газарт их нядалгаа хийнэ.


Өөр нэг улаан морь гарч ирэв. Түүнийг унасан нэгэнд дэлхийгээс амар тайвныг булаан авах эрх болон хүмүүс бие биенээ алахыг соёрхсон бөгөөд түүнд том илд өгсөн байв.


“Етиопчууд аа, та нар мөн Миний илдэнд алагдана”


Бүслэлтийн өдрүүд гүйцэхэд гуравны нэгийг нь хотын дунд галд шатаа. Тэгээд гуравны нэгийг нь авч, хотын эргэн тойронд илдээр цавчиж, үлдсэн гуравны нэгийг нь салхинд хийсгэ. Би тэдний араас илд сугалах болно.


Моаб дахин магтагдахгүй. Хешбонд тэд түүний эсрэг гай гамшгийг сэдсэн. «Нааш ирцгээ, түүнийг үндэстнээс тасалцгаая!» Мадмэн ээ! Чи ч гэсэн дуугүй болгогдоно. Чиний араас илд дагах болно.


Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хүн нэгбүр ах дүүдээ болон хөршдөө эрх чөлөөг тунхаглах талаар та нар Намайг дагасангүй. Үзэгтүн, Би та нарт илд, тахал болон өлсгөлөнг эрх чөлөө болгон тунхаглаж байна. Би та нарыг дэлхийн бүх хаанчлалд аймшиг болгоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэд чамд «Бид хаашаа явах юм бэ?» гэх үед чи тэдэнд “ЭЗЭН айлдахдаа: «Үхэх нь үхэл уруу, Илдэнд унах нь илд уруу, Өлсөж үхэх нь өлсгөлөн уруу, Олзлогдох нь олзлогдол уруу яв» хэмээв” гэж хэл.


“Зэлүүд өндөрлөгүүд уруу нүдээ өргөн хар даа. Чи хаана хүчирхийлүүлээгүй вэ? Цөлд сууж буй Араб шиг чи тэднийг хүлээн замын хажуугаар сууж, Энэ нутгийг садарлалаараа бас хилэнцэт явдлаараа бузартуулав.


“Буруутуудад амар тайван үгүй” гэж Бурхан минь айлдаж байна.


Би араас чинь илд сугалан та нарыг үндэстнүүдийн дунд тарааж, нутаг чинь эзгүйрч, хотууд чинь балгас болно.


Би сумаа цусанд согтоож, сэлмэндээ мах үмхүүлнэ. Тэр нь алагдагсад ба олзлогдогсдын цус, дайсны удирдагчид байх болно.”


Нүцгэн өндөрлөгүүд дээр дуу хоолой буюу Израилийн хөвгүүдийн гуйх ба уйлах нь сонсогдож байна. Учир нь тэд замаасаа гажиж, ЭЗЭН Бурханаа мартсан.


Учир нь ЭЗЭН ингэж тунхаглаж байна. “Бүхэл газар нутаг хоосрох боловч Би бүрмөсөн устгахгүй.


Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. “Гашуудлын гэрт битгий ор, гашуудахаар эсвэл тэднийг тайтгаруулахаар бүү яв. Учир нь Би энэ ард түмнээс амар амгалан, хайр энэрэл, өршөөлөө буцааж авсан” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Энэ бүхэл нутаг эзгүйрэл болон айдас болж, эдгээр үндэстнүүд Вавилоны хаанд далан жил үйлчилнэ.


“Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. «Би аймшиг, айдсын дууг сонссон бөгөөд Амар амгалан үгүй.


Учир нь дайснуудаасаа өшөөгөө авах Өшөө авалтын тэр өдөр Түг түмдийн БУРХАН Эзэнийх билээ. Илд залгиж, цадаж, Тэдний цусыг дүүртлээ ууна. Учир нь Евфрат мөрний дэргэдэх хойд зүгийн нутагт Түг түмдийн БУРХАН Эзэний төлөө нядалгаа явагдана.


Амар амгалангаас амь минь хагацав. Амсах жаргалыг бас мартав.


Дундаас чинь Би зөвт ба буруутын аль алийг нь таслахаар илд минь хуйнаасаа сугарч, өмнөдөөс умард хүртэл бүх махбодын эсрэг явна.


Хүний хүү чи, эш үзүүлэн “Эзэн БУРХАН Аммоны хөвгүүд ба доромжлолынх нь тухай ингэж айлдаж байна” гэж хэл. “Илд, илд сугалагдсан, аянга мэт байж залгихын төлөө аллагад өнгөлөгдсөн байна.


Амар амгаланг хүлээсэн боловч ямар ч сайн зүйл ирсэнгүй. Эдгэрлийн үеийг хүлээсэн боловч Үзэгтүн, аймшиг ирэв!


Дахиад ЭЗЭНий үг надад ирж,


«Хүний хүү, эш үзүүл. “Эзэн ингэж айлдаж байна” гэж өгүүл. Илд, илд хурцлагдаж, өнгөлөгдөв.


Swiv nou:

Piblisite


Piblisite