Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 12:1 - Ариун Библи 2013

1 Хэргээ мэдүүлэхэд ямагт шударга байдаг ЭЗЭН минь. Тантай шударга ёсны хэргүүдийн талаар ярих зүйл байна. Буруутуудын зам яагаад цэцэглэсэн юм бэ? Итгэлгүй хүмүүс яагаад амар тайван байна вэ?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Би Танд хэргийг мэдүүлдэг Та бол шударга, ЭЗЭН минь. Би үнэхээр Тантай шударга ёсны хэргүүдийг ярьдаг билээ. Хорон муу явдалтнуудын зам яагаад цэцэглэсэн юм бэ? Итгэлгүй хүмүүс яагаад амар тайван байна вэ?

Gade chapit la Kopi




Иеремиа 12:1
44 Referans Kwoze  

Өдгөө бид ихэмсгийг ерөөгдсөн гэж дууддаг. Гэм буруутнууд өөдлөөд зогсохгүй тэд бас Бурханыг сорьж, зугтан гардаг» гэдэг”


Гэм буруутан өвс шиг соёолж, Ёс бусыг үйлдэгчид бүгд цэцэглэх нь Тэд мөнхөд устгагдахын тулд ажгуу.


Ёр мууг үйлдэгчээс болж санаа бүү зов, Бурууг үйлдэгчдэд бүү атаарх.


Эзэн минь, зөвт байдал Таных. Харин өнөөдрийнх шиг ичгүүр биднийх. Бас иуда хүмүүс, Иерусалимын оршин суугчид мөн бүх Израиль бас Таны эсрэг хийсэн харш юмсынх нь төлөө Таны хөөсөн хол ойрын бүх улсад энэ нь хамаарна.


Сүйтгэгчдийн майханд амар тайван, Өөрсдийн бурхдаар Бурханыг Өдөөн хатгагчид аюулгүй байдаг.


Тиймээс хууль нь үл тоогдож, Шударга ёс нь огт мөрдөгдсөнгүй. Учир нь буруу хүмүүс зөвтүүдийг бүсэлдэг тул Шударга ёс гаждаг юм.


Таны, зөвхөн Таны эсрэг би нүгэл үйлдэж, Таны мэлмийд ёрын мууг хийлээ. Тийм болохоор Та айлдвараараа зөвтөж, Та шүүгдэхдээ зэмгүй болой.


Саглагар мод шиг өөрийгөө Сагсайлган ургуулдаг Буруу, харгис хүнийг Би харсан билээ.


Хотын дотор ЭЗЭН зөв шударга юм. Тэр шударга бус зүйлийг хийхгүй. Өглөө бүр Тэр Өөрийн шударга ёсыг гэрэлд авчирдаг, Тэр унадаггүй. Харин шударга бус нь ичгүүрийг мэддэггүй.


Гэвч, түг түмдийн ЭЗЭН минь ээ, Шударгаар шүүгч Та, Зүрх сэтгэл, цээж дотрыг сорьдог билээ. Тэднээс өшөөгөө авахыг надад харуулаач. Хэрэг юугаа Тандаа би даатгасан билээ.


Учир нь ах дүүс чинь болон эцгийн гэрийнхэн чинь, Тэд ч хүртэл чамд итгэлгүй хандаж, Тэд ч хүртэл чиний араас чанга хашхирцгаасан. Хэдийгээр тэд чамд сайхан үгс хэлэх боловч тэдэнд бүү итгэ.”


Учир нь Израилийн гэр болон Иудагийн гэр Надад маш итгэлгүй хандав гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Харин би Төгс Хүчит Нэгэнтэй ярилцахсан. Бурхантай өөрийн хэргийг би хэлэлцэхсэн.


Өө, Израилийн Бурхан ЭЗЭН, Та зөвт. Энэ өдөр, Та биднийг зугтаалган, үлдэгсэд болгосон. Харагтун, Таны өмнө бид ялтай. Учир нь хэн ч үүний улмаас Таны өмнө зогсож чадахгүй гэв.


Харин тэд гэрээг Адам шиг зөрчив. Тэнд тэд Надад итгэмжгүй хандав.


Чи сонсоогүй, мэдээгүй. Урьдаас чих чинь нээгдээгүй байв. Учир нь чи урван тэрслэх бөгөөд Хэвлий дотор байхаасаа тэрслэгч гэж нэрлэгдэхийг чинь Би мэдэж байлаа.


“Хэргээ танилцуулагтун” гэж ЭЗЭН айлдаж, “Нотолгоогоо авчрагтун” гэж Иаковын Хаан айлдаж байна.


Гэнэн хүн эргэж шарвах агаад үүндээ үхмүй Мулгуу нэгэн хэнэггүй бөгөөд түүндээ сөнөмүй.


ЭЗЭН бүх замдаа зөвт бөгөөд Өөрийн бүх үйлсэд энэрэнгүй.


Аяа ЭЗЭН, Та шударга бөгөөд Таны шүүлтүүд чигч шударга


Аяа ЭЗЭН, Таны шүүлтүүд зөв шударга бөгөөд Та итгэмж дотроо намайг Зовоон шаналгасан гэдгийг би мэднэ.


Хад болсон Түүний үйлс нь төгс, зам нь үнэн. Үнэний Бурхан, хуудуу үгүй Тэрээр Зөвт бөгөөд шулуун шударга билээ.


Зөвтийг бурууттай хамт устгах ийм хэрэг Танаас хол байг! Буруут нь зөвттэй бүү зэрэгцэг! Газар дэлхийн Шүүгч Та шударга шийдвэр эс гаргана гэж үү? гэв.


Гэсэн ч бидэн дээр буусан бүхэнд Та шударга юм. Учир нь Та итгэмжтэйгээр ханддаг байтал Харин бид буруу мууг үйлдсэн.


ЭЗЭН нигүүлсэнгүй ба зөвт Тийм ээ, бидний Бурхан өрөвч.


Буруутад тохиолдвол зохих явдал зөвтөд учирч, зөвтийн хүртвэл зохихыг буруут нь завшдаг утгагүй зүйл газар дээр байх юм. Энэ мөн л хоосон гэж би хэлэв.


«Энэ бүхнийг үйлдсэнийхээ дараа тэр Над уруу буцаж ирнэ» гэж Би бодсон боловч тэр буцаж ирсэнгүй. Харин итгэл эвдэгч эгч Иуда нь үүнийг харжээ.


Эмэгтэй хүн итгэл эвдэн амрагаа орхидгийн адил, Израилийн гэр ээ, чи Надад итгэл эвдэн хандсан билээ гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Би энэ ард түмнээ орхихсон, тэднээс явахсан. Цөлд аянчдын хонох газар надад байсан ч болоосой! Эд бүгд завхайрагчид агаад Итгэл эвдэгч хүмүүсийн тусгай чуулаан юм.


Худалдан авсан юмны баримтыг Нериагийн хүү Барухад өгсний дараа би ЭЗЭНд залбирсан.


“ЭЗЭН зөвт. Учир нь би тушаалынх нь эсрэг тэрсэлжээ. Хүмүүс ээ, та бүгд сонсоцгоо, Өвдөлтийг минь харцгаа. Онгон охид ба залуус минь Олзлогдон одсон билээ.


Гэсэн ч та нар “Эзэний зам тэгш бус байна” гэж хэлдэг. Одоо сонсогтун, Израилийн гэр ээ! Миний зам тэгш бус гэж үү? Тэгш бус нь та нарын замууд бус уу?


Түүний үндэснүүд чулуун овоог ороож, Тэндээ чулуун дунд үндэслэнэ.


Хотоос хүмүүс ёолж, шархадсан хүмүүсийн амь гол хашхирч байна. Гэсэн ч Бурхан үүнд анхаарал тавьдаггүй.


Тэр тэдэнд аюулгүй байдлыг өгч, тэд дэмжлэг авсан байдаг. Түүний мэлмий тэдний замууд дээр байдаг.


Харагтун, сэтгэлийн гүнд үнэн байхыг Та хүсдэг бөгөөд Дотоод чанадад минь Та Мэргэн ухааныг мэдүүлнэ.


Тиймээс ЭЗЭН гамшгийг харсаар бидний дээрээс буулгав. Учир нь Бурхан ЭЗЭН маань үйлдсэн бүх хэрэгтээ зөвт байдаг. Харин бид дуу хоолойг нь дагасангүй.


Та нар үгсээрээ ЭЗЭНийг туйлдуулдаг ч “Бид яаж туйлдуулдаг юм бэ?” гэдэг. Та нар “Мууг үйлдэгч хүн бүрийг ЭЗЭН, сайн хэмээн үзэж, тэднийг таашаадаг” гэж хэлж “Шударга ёсны Бурхан хаа байгаа юм?” хэмээн асуудаг бус уу!


Swiv nou:

Piblisite


Piblisite