Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 11:7 - Ариун Библи 2013

7 Учир нь Би та нарын эцэг өвгөдийг Египет нутгаас гарган авчирсан тэр үеэс өнөөг хүртэл «Дуу хоолойг минь сонс» гэж цөхрөлтгүй анхааруулсаар, хатуу сануулсан билээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Учир нь Би Египетийн нутгаас гарган авчирсан тэр өдөрт нь өнөөг хүртэл цөхрөлтгүй анхааруулсаар та нарын эцэг өвгөдөд чин сэтгэлээс сануулан, ”Миний дуу хоолойг сонс” гэж айлдав.

Gade chapit la Kopi




Иеремиа 11:7
29 Referans Kwoze  

Тэдний эцэг өвгөдийн Бурхан, ЭЗЭН элч нараараа дамжуулан тэдэнд дахин дахин үг илгээж байв. Учир нь Тэрээр ард түмнээ болон орших газраа энэрсэн билээ.


Тиймээс би Эзэний дотор үүнийг хэлж, гэрчилье. Харийнхан оюун санааны хоосролдоо явдаг шиг та нар цаашид тэгж явж болохгүй.


Тэгэхлээр одоо тэдний дуу хоолойг сонсогтун. Гэхдээ чи тэдэнд бүх талаар хатуу анхааруулж, тэднийг захирах хааны эрхийг тэдэнд мэдүүлэгтүн гэж айлджээ.


Тэр —Хэрэв та нар Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг анхааралтай сонсож, Түүний мэлмийд зөв зүйтэйг үйлдэж, Түүний тушаалуудад чих тавьж, бүх зарлигийг нь сахивал Би египетчүүдэд буулгасан өвчнүүдээс нэгийг нь ч та нарт буулгахгүй. Учир нь ЭЗЭН Би та нарыг эдгээгч билээ гэв.


Тийм хүмүүсийг дуугүй хөдөлмөрлөж, өөрийнхөө талхыг идэхийг Эзэн Есүс Христ дотор тушаан ятгаж байна.


Мөн Би та нарт эш үзүүлэгчид болох бүх зарцаа дахин дахин илгээж, “Одоо хүн бүр цөвт муу замаасаа эргэж, үйлсээ засаж мөн өөр бурхдад мөргөхөөр хойноос нь бүү яв. Тэгвэл, та нарт болон эцэг өвгөдөд чинь Миний өгсөн нутагт та нар амьдрах болно. Гэвч та нар чихээ тавьж, Намайг сонссонгүй.


ЭЗЭН эш үзүүлэгчид болох бүх зарцаа та нар уруу дахин дахин илгээсэн боловч та нар сонссон ч үгүй, сонсох гэж чихээ тавьсан ч үгүй.


Үүнийг Би та нарын эцэг өвгөдөд, тэднийг Египет нутгаас, төмөр хайлуулагч зуухнаас гарган авчирсан тэр өдөр «Дуу хоолойг минь сонсож, Миний та нарт тушаах бүгдийн дагуу үйлд. Ингээд та нар ард түмэн минь болж, Би та нарын Бурхан чинь болно» гэж тушаасан нь


Эдүгээ та нар эдгээр бүх зүйлийг үйлдсэн тул” гэж ЭЗЭН тунхаглаж байна, «Мөн эртнээс ямагт ярин Би та нарт хэлсэн боловч та нар сонсоогүй, Би та нарыг дуудсаар байсан боловч та нар хариулаагүй тул,


ЭЗЭН Бурханаа хайрлан Түүний дуу хоолойд дуулгавартай байж, Түүнээс зуурч бай. Тэр нь чиний амь амьдрал, өдөр хоногуудын чинь урт юм. Тэгвэл чиний эцэг өвгөд Абрахам, Исаак, Иаков нарт өгөхөөр ЭЗЭНий тангарагласан тэр газарт чи амьдрах болно гэв.


Миний та нарт тушаасан болгоныг та нар даган мөрдөж, түүн дээр бүү нэм мөн түүнээс бүү хас.


Тиймээс Түүний замаар явж, Түүнээс эмээхийн тулд чи Бурхан ЭЗЭНийхээ тушаалыг сахь.


Ингэснээр чи болон чиний хүү, хүүгийн чинь хүү амьдралынхаа бүхий л өдрүүдэд ЭЗЭН Бурханаасаа эмээх бөгөөд миний та нарт тушаах бүх зарлиг, тушаалуудыг нь даган мөрд, тэгвэл чи урт наслах юм.


Тэдний зүрх хэвээр үлдэж, Надаас үргэлж эмээж, Миний бүх тушаалыг сахин тэд бас тэдний хүүхдүүд үүрд сайн сайхан байх болтугай!


Тиймээс та нар үүнийг сахиж, үйлдэгтүн! Тэгэх нь та нарын мэргэн ухаан, хэрсүү чанарыг тэр ард түмнүүдийн нүдэнд харуулах бөгөөд тэд энэ бүх зарлигийг сонсоод “Үнэхээр агуу энэ үндэстэн бол мэргэн ухаантай, хэрсүү ард түмэн юм” гэж ярилцах болно.


“Иудагийн хаан, Амоны хүү Иосиагийн арван гуравдугаар оноос авахуулан энэ өдрийг хүртэл, энэ хорин гурван жилийн турш ЭЗЭНий үг надад ирсэн бөгөөд би та нарт дахин, дахин ярьсан боловч та нар сонссонгүй.


Би тэднийг Египет нутгаас гаргахын тулд эцэг өвгөдийнх нь гараас хөтөлсөн тэр өдөр тэдэнтэй байгуулсан гэрээ буюу хэдийгээр Би тэдний хань нөхөр нь атал тэдний зөрчсөн гэрээтэй минь энэ нь адилгүй юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


“Дарс ууж болохгүй” гэж хөвгүүддээ тушаасан Рехабын хүү Ионадабын үгс сахигдсан билээ. Тиймээс тэд энэ өдрийг хүртэл уусангүй. Учир нь тэд эцгийнхээ тушаалыг дагасан. Гэвч Би та нарт дахин дахин хэлсэн билээ. Гэтэл та нар Намайг сонссонгүй.


Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Одоо та нар ёрын муу замаасаа бас ёрын муу үйлсээсээ эргэгтүн» хэмээн эртний эш үзүүлэгчид та нарын өвөг дээдэст зарласан боловч тэд Намайг сонсоогүй, анхаараагүй. Тэрхүү өвгөдийнхөө адил бүү байгтун гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэгсэн ч ЭЗЭН Өөрийн бүх эш үзүүлэгч болон үзмэрч бүрээр дамжуулан Израиль ба Иудад гэрчилж —Эцэг өвгөдөд чинь Миний тушаасан буюу зарц эш үзүүлэгчдээрээ дамжуулан Миний та нарт илгээсэн бүх хуулийг дагаж, өөрсдийнхөө ёрын муу замуудаас эргэн Миний тушаал, Миний тогтоолуудыг сахигтун гэж айлдсаар байсан.


Тэд орж ирээд, түүнийг эзэмшсэн боловч тэд Таны дуу хоолойг дагаагүй, Таны хуулиар алхаагүй. Таны тэдэнд үйлд гэж тушаасан бүхнээс юуг ч тэд үйлдээгүй. Тиймээс Та энэ бүх гай гамшгийг тэдэн дээр авчирсан билээ.


“Долоон жилийн эцэст та нарын хүн нэгбүр нь та нарт зарагдсан бөгөөд зургаан жил та нарт үйлчилсэн еврей ах дүүгээ чөлөөлж, түүнийг өөрөөсөө эрх чөлөөтэйгөөр явуулах ёстой. Харин та нарын эцэг өвгөд Намайг дагаагүй, Надад чихээ тавиагүй.


Израилийн хөвгүүд ээ, ЭЗЭНий үгийг сонсогтун. Энэ газрын оршин суугчдын эсрэг ЭЗЭНд зарга байна. Итгэмжит байдал, энэрэл ба Бурханыг мэдэх мэдлэг Энэ газарт, учир нь, алга.


Тахилч нар аа, үүнийг сонс! Израилийн гэр ээ, анхаарагтун! Хааны гэр ээ, чих тавигтун! Учир нь та нар шийтгэгдэнэ. Та нар Мизпа дахь урхи, Таборын дээр дэлгэгдсэн тор болж,


Swiv nou:

Piblisite


Piblisite