Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 11:22 - Ариун Библи 2013

22 Түг түмдийн ЭЗЭН мөн ийн айлдав. “Үзэгтүн, Би тэднийг шийтгэх гэж байна! Залуучууд илдэн доор үхэж, хөвгүүд, охид нь өлсгөлөнгөөр үхэх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

22 Тиймээс түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би тэднийг шийтгэх гэж байна! Залуучууд илдэн доор үхэж, хөвгүүд, охид нь өлсгөлөнгөөр үхэх болно.

Gade chapit la Kopi




Иеремиа 11:22
9 Referans Kwoze  

Тиймээс тэдний хүүхдүүдийг өлсгөлөнд өгч, Тэднийг илдний хүчинд тушаагаач. Тэдний эхнэрүүдийг үр хүүхэдгүй, бэлэвсэн болгооч. Тэдний эрчүүдийг үхтэл нь хядуулж, Залуучуудыг нь тулалдаанд илдэнд өртүүлээч.


Тиймээс Бурхан тэднийг халдеичуудын хааны гарт тушаасанд тэр ирж, тэдний залуусыг ариун газрын өргөөнд илдээр цавчин алж, залуучуудыг, онгон охидыг, хөгшид нялхсыг ч өршөөсөнгүй.


Хөгшин залуугүй гудамжинд газар хэвтэцгээжээ. Онгон охид минь, залуус минь илдэнд унажээ. Хилэнгийнхээ өдөр Та тэднийг устгаж, Өршөөлгүйгээр хяджээ.


Учир нь цонхоор маань дамжиж үхэл орж иржээ. Гудамжнуудаас хүүхдүүдийг, Хотын талбайнуудаас залуучуудыг устгахын тулд Үхэл орднуудад маань орж иржээ.


Би та нарыг үйлсийн чинь үр жимсний дагуу шийтгэнэ» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Бүх орчин тойрныг нь залгиулахын тулд Би ойд нь гал асаана» хэмээв” гэж хэл гэв.


Би Иерусалимыг шийтгэсэн шиг Египет нутагт амьдарч буй тэднийг илд, өлсгөлөн, тахлаар шийтгэнэ.


Тиймээс түүний залуус гудамжнуудад нь унаж, Бүх дайчин тэр өдөр чимээгүй болгогдоно” гэж Түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна.


“Египетэд үйлдсэн шигээ Би та нарын дунд гамшиг илгээсэн. Би танай залуусыг олзолсон морьдтой чинь Илдээр хядсан. Танай хуарангийн өмхий самхайг Би хамрын чинь нүхэнд чихсэн ч Над уруу та нар эс эргэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite