Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 11:12 - Ариун Библи 2013

12 Тэгэхэд Иудагийн хотууд болон Иерусалимын оршин суугчид явж, утлага уугиулдаг бурхад уруугаа хашхирах боловч тэд гай гамшгийнх нь үед тэднийг үнэхээр аврахгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Тэгэхэд Иудагийн хотууд болон Иерусалимын оршин суугчид явж, өөрсдийн утлага уугиулдаг бурхад уруугаа хашхирах боловч тэд тэднийг гай гамшгийнх нь үед үнэхээр аврахгүй.

Gade chapit la Kopi




Иеремиа 11:12
10 Referans Kwoze  

Өөрсдөдөө бүтээсэн бурхад чинь хаана байна вэ? Зовлонгийн чинь цагт тэд Чамайг аварч чадах юм бол тэд босоцгоог. Иуда, хотуудын чинь тоогоор чамд бурхад байдаг билээ.


ЭЗЭН айлдсан нь “Тэдний бурхад хаа байна вэ? Тэдний хоргодсон хад хаа байна вэ?


Цуглаад ирцгээ. Үндэстнүүдийн оргодлууд хамтдаа ойртоцгоо. Модон шүтээнүүдээ дээдлэн Аварч чадахгүй бурханд залбирдаг тэдэнд мэдлэг алга.


Зовлон шаналлынхаа үед Ахаз хаан ЭЗЭНий эсрэг улам харш юм хийжээ.


Явж, өөрсдийнхөө сонгосон бурхдад хашхир. Зовлон шаналангийн цагт чинь тэд та нарыг авраг” гэв.


Тахилынх нь өөхийг хэн идэж, Ундаан өргөлүүдийнх нь дарснаас хэн уусан бэ? Тэд босож, та нарт туслаг, Тэд нуугдах газар чинь болог!


Цагаачлахаар орж ирсэн энэ Египет нутагтаа та нар өөр бурхдад утлага уугиулан гарын бүтээлээрээ юунд Намайг уурлуулна вэ? Таслагдаж, дэлхийн бүх үндэстний дунд хараал, зэвүүцэл болох гээ юү, та нар?


Тэд өнөөхөө мөрөн дээрээ дамнан зөөж, байранд нь залдаг. Өнөөх нь байрнаасаа хөдлөхгүй зогсдог. Түүн уруу нэг нь хашхирлаа гэхэд Тэр хариулахгүй, Мөнөөхийг зовлон шаналангаас нь ч чөлөөлөхгүй.


Гэтэл Миний хүмүүс Намайг мартсан агаад Тэд хоосон бурхдад утлага уугиулж, Гол замаар бус жимээр явахын тулд Тэд замуудаасаа, эртний замуудаас бүдэрсэн нь


Swiv nou:

Piblisite


Piblisite