Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 10:5 - Ариун Библи 2013

5 Өргөст хэмхний талбай дахь мануухай мэт Үл ярьж, эс явах тул тэднийгээ Өөрсдөө тэд өргөж зөөх болдог бус уу! Хор агаад сайны алийг нь ч хийж үл чадах тул Тэднээс бүү эмээ.”

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 Тэд өргөст хэмхний талбай дахь мануухай мэт бөгөөд тэд ярьж чаддаггүй. Тэд явж чадахгүй тул тэднийг өргөн зөөх шаардлагатай! Тэд хор учруулж ч чадахгүй, ямар ч сайныг хийж чадахгүй тул тэднээс бүү эмээ”.

Gade chapit la Kopi




Иеремиа 10:5
16 Referans Kwoze  

Тэд өнөөхөө мөрөн дээрээ дамнан зөөж, байранд нь залдаг. Өнөөх нь байрнаасаа хөдлөхгүй зогсдог. Түүн уруу нэг нь хашхирлаа гэхэд Тэр хариулахгүй, Мөнөөхийг зовлон шаналангаас нь ч чөлөөлөхгүй.


Та нар харьтан байхдаа хэлгүй шүтээнүүдэд хөтлөгдөж, төөрөлдсөн байснаа мэдэх билээ.


Иймд шүтээнүүдэд өргөсөн юмсыг идэх талаар гэвэл энэ ертөнц дэх шүтээн гэгч нь юу ч биш бөгөөд ганцаас өөр Бурхан байхгүйг бид мэднэ.


Модны тайрдсанд хандан «Сэрээч!» гэж, Дүлий чулуунд «Босооч!» хэмээн хэлдэг хүн хөөрхий еэ! Тэр чамд зааж чадна гэж үү? Үзэгтүн, тэд чинь алт, мөнгөөр бүрүүлсэн Амьсгаа дотор нь байхгүй эд.


Бел бөхийн, Небо сунаж унана. Шүтээнүүд нь араатан ба мал адгуус дээр ачигдсан байна. Тээш тань ядарсан адгууснуудад Үүрэх хүнд ачаа болжээ.


Цуглаад ирцгээ. Үндэстнүүдийн оргодлууд хамтдаа ойртоцгоо. Модон шүтээнүүдээ дээдлэн Аварч чадахгүй бурханд залбирдаг тэдэнд мэдлэг алга.


Ингээд тэд сонгосон залуу бухыг авч бэлтгээд, өглөөнөөс үд дунд болтол Баалын нэрийг дуудан —Баал аа, бидэнд хариулж өгөөч гэж орилолдов. Гэвч дуу чимээ ч үгүй хариу ч үгүй байв. Баалын эш үзүүлэгчид өөрсдийн хийсэн тахилын ширээг тойрон цовхчив.


Хүн бүр тэнэг бөгөөд мэдлэггүй юм. Дархан бүр хийсэн шүтээнээрээ ичгүүр болмуй. Учир нь цутгамал хөргүүд нь хуурамч бөгөөд тэдэн дотор амьсгал үгүй.


Тэнд та нар хүний гарын бүтээл болох мод, чулуун бурхдад зарагдах болно. Тэдгээр нь хардаг ч үгүй, сонсдог ч үгүй, иддэг ч үгүй, үнэрлэдэг ч үгүй.


Тэгэхэд ЭЗЭНий уур хилэн Амазиагийн эсрэг шатаж, Тэр түүнд эш үзүүлэгчийг илгээн —Чиний гараас ард түмнээ авраагүй тэр хүмүүсийн бурхдыг чи юунд эрэлхийлнэ вэ? гэж хэлүүлжээ.


Ариун шүтээндээ залбирахаар Моаб өндөрлөгт гарч ирэвч, тэр нь ямар ч тус болохгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite