Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 10:4 - Ариун Библи 2013

4 Мөнгө болон алтаар чимснээс цаашгүй, Ганхуузай хэмээн алхаар хадаж бэхэлсэн байдаг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Тэд мөнгө болон алтаар чимдэг. Түүнийг ганхуулахгүйн тулд тэд түүнийг хадаас алхаар бэхэлдэг.

Gade chapit la Kopi




Иеремиа 10:4
9 Referans Kwoze  

Тэд өнөөхөө мөрөн дээрээ дамнан зөөж, байранд нь залдаг. Өнөөх нь байрнаасаа хөдлөхгүй зогсдог. Түүн уруу нэг нь хашхирлаа гэхэд Тэр хариулахгүй, Мөнөөхийг зовлон шаналангаас нь ч чөлөөлөхгүй.


Төмрийн дархан багаж зэвсгээрээ цогшсон нүүрсэн дээр бүтээлээ хийж, шүтээнийг алхаар давтаж, гарын хүчээр ажилладаг. Тэр бас өлсөж тамирдан, уух усгүй бол ядарна.


Улс үндэстнүүдийн шүтээн нь алт, мөнгө, хүний гарын бүтээл юм.


Тэдний шүтээнүүд гэвээс мөнгө ба алт, Хүний гарын бүтээл буюу.


Зарим нь түрийвчээсээ алтаа хайрлалгүй өгч, Мөнгийг жинлүүрээр жинлэн, Алтны дархныг хөлсөлдөг. Тэр түүгээр нь бурхан хийдэг. Тэгээд тэд түүндээ сунаж унан мөргөдөг.


Одоо ч тэд улам бүр нүгэл үйлдэж, Мөнгөөр цутгамал хөргүүдийг өөрсдөдөө хийдэг. Чадварлаг урласан шүтээнүүд Дархчуудын гар урлал боловч Тэд тэдэнд “Тахил өргөж буй хүн тугалуудыг үнсэг” гэцгээдэг.


Модны тайрдсанд хандан «Сэрээч!» гэж, Дүлий чулуунд «Босооч!» хэмээн хэлдэг хүн хөөрхий еэ! Тэр чамд зааж чадна гэж үү? Үзэгтүн, тэд чинь алт, мөнгөөр бүрүүлсэн Амьсгаа дотор нь байхгүй эд.


Swiv nou:

Piblisite


Piblisite