Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 10:21 - Ариун Библи 2013

21 Учир нь хоньчид тэнэг болж, ЭЗЭНийг эрэлхийлсэнгүй. Тиймээс тэд өсөж дэвжээгүй бөгөөд бүх хонин сүрэг нь тарж бутарчээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

21 Учир нь хоньчид тэнэг болж, ЭЗЭНийг эрэлхийлсэнгүй. Тиймээс тэд өсөж дэвжээгүй бөгөөд бүх хонин сүрэг нь тарж бутарчээ.

Gade chapit la Kopi




Иеремиа 10:21
18 Referans Kwoze  

Усан үзмийн талбайг минь Олон хоньчин сүйтгэж, Тариалангийн талбайг минь талхлав. Тааламжит талбайг минь тэд Эзгүй цөл болгов.


Илд ээ! Миний хоньчны эсрэг, Миний нөхөр болох хүний эсрэг сэрэгтүн гэж Түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна. “Хоньчинг цохигтун тэгвэл Хонин сүрэг тарж бутарна. Би Өөрийн мутрыг нялх хүүхдүүдийн эсрэг эргүүлнэ.


“Миний уур хоньчдын эсрэг дүрэлзэн, Ухнануудыг Би шийтгэнэ. Учир нь түг түмдийн ЭЗЭН Өөрийн сүрэг Иудагийн гэрт зочлон, Тэднийг тулаан дахь Өөрийн сүр жавхлант морь мэт болгоно.


Тарж бутарсан хоньдынхоо дунд байхдаа сүрэгтээ санаа тавьдаг хоньчин адил тийнхүү Би хоньдынхоо төлөө санаа тавьж, үүлтэй, бүрэнхий өдрөөр тарсан хамаг газраас нь тэднийг аврах болно.


Харин тэд хамтдаа тэнэг бөгөөд төөрөгдлийн ёс журамдаа мунхаг. Тэдний шүтээн бол мод.


Мэргэн хүмүүс ичгүүр болж, зүрх алдан баригджээ. Үзэгтүн, тэд ЭЗЭНий үгийг эсэргүүцсэн бөгөөд Тэд ямар янзын мэргэн ухаантай билээ?


Тахилч нар «ЭЗЭН хаана байна вэ?» гэж хэлсэнгүй. Хууль гүйцэтгэгчид Намайг мэдсэнгүй. Удирдагчид бас Надаас тэрсэлж, Эш үзүүлэгчид Баалаар эш үзүүлж, Ашиг тусгүй зүйлсийн араас явсан.


Израиль бол арслангуудад хөөгдөж зайлуулагдсан, тарж бутарсан сүрэг юм. Түүнийг эхэлж залгисан нь Ассирийн хаан бөгөөд Вавилоны хаан Небухаднезар нь түүний ясыг хугалсан сүүлчийнх нь билээ.


Тэдний тэмээнүүд дээрмийн зүйл, Үй олон үхэр сүрэг нь олз болох бөгөөд Санчигаа хусдаг бүх хүнийг Би бүх салхины зүгт тараана. Би тал бүрээс тэдэнд гай гамшгийг нь авчрах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Хүн бүр тэнэг бөгөөд мэдлэггүй юм. Дархан бүр хийсэн шүтээнээрээ ичгүүр болмуй. Учир нь цутгамал хөргүүд нь хуурамч бөгөөд тэдэн дотор амьсгал үгүй.


Эш үзүүлэгчид нь худал эш үзүүлж, Тахилч нар үүнийг нь даган удирдах төдийгүй Ард түмэн минь үүнд нь маш дуртайг яана! Энэ нь төгсгөлд хүргэхэд та нар яах улс вэ?


ЭЗЭН ингэж айлдаж байна. «Энэ хүнийг үр хүүхэдгүй, Өөрийн өдрүүддээ бүтэлгүй хүн гэж бич. Учир нь удмынх нь ямар ч хүн Давидын сэнтийд залран Иудаг цааш захирахгүй» хэмээв.”


Swiv nou:

Piblisite


Piblisite