Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 10:18 - Ариун Библи 2013

18 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. “Харагтун, Би энэ цагт энэ нутгийн оршин суугчдыг хөсөр хаяж, Тэдний дээр зовлон авчирна Тэгээд тэд үүнийг амсах болно.”

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

18 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. “Харагтун, Би энэ цагт энэ нутгийн оршин суугчдыг хаяж байгаа бөгөөд тэднийг олуулахын тулд Би тэднийг зовооно”.

Gade chapit la Kopi




Иеремиа 10:18
11 Referans Kwoze  

Хэн нэгэн хүн босон таныг мөшгөн хөөж, таны аминд халдахыг эрмэлзвэл эзэнтэн таны амь таны Бурхан ЭЗЭНий амийн баглаанд уягдах болтугай! Харин таны дайснуудын амийг ЭЗЭН дүүгүүрт хийж дүүгүүрдэн хаях болно.


Гэвч Би Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдэд тушаасан Миний үгс, захирамжууд эцэг өвгөдийн чинь дээр буугаагүй гэж үү? Тэгээд тэд гэмшин “Бидний зам, бидний үйлсийн дагуу бидэнд үйлдэхээр түг түмдийн ЭЗЭНий төлөвлөсөнчлөн ийнхүү Тэр бидэнд ханджээ” хэмээсэн» гэв.


Тэгэхэд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэднэ. Би энэ гай гамшгийг тэдэнд учруулна гэж дэмий хэлээгүй.


Зүрхнийхээ зорилгуудыг биелүүлэн үйлдэхээс нааш ЭЗЭНий уур буцахгүй. Сүүлчийн өдрүүдэд та нар Үүнийг тодорхой ойлгох болно.


Тиймээс Би та нарыг энэ нутгаас та нарын бас эцэг өвгөдийн чинь ч мэдэхгүй нутаг уруу чулуудна. Тэнд та нар өөр бурхдад өдөр, шөнөгүй үйлчлэх болно. Учир нь Би та нарыг таалахгүй” гэж хэл.


Тэд чиний найдвар болсон өндөр, бат бэх хана хэрмүүдийг нуран унах хүртэл чамайг газар нутаг дээрх бүх хотод чинь бүсэлнэ. Тэд ЭЗЭН Бурханаас чинь чамд өгсөн газрын бүх хотод чамайг бүслэх болно.


Би чамайг болон чамайг төрүүлсэн эхийг чинь та нарын төрөөгүй өөр нутаг уруу чулуудах бөгөөд тэнд чи үхнэ.


Би хүмүүст зовлон авчирна. Ингэснээр тэд сохор хүн шиг алхана. Учир нь тэд ЭЗЭНий эсрэг нүгэл үйлджээ. Тэдний цус нь шороо мэт, Бие цогцос нь хоргол мэт асгагдах болно.


Үзэгтүн, хүн ээ! ЭЗЭН чамайг хол чулуудах гэж байна. Тэр чамайг чанга базах гэж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite