Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 1:7 - Ариун Библи 2013

7 Харин ЭЗЭН, надад —«Би бага залуу» гэж бүү хэл. Учир нь чамайг илгээх газар бүрд минь чи явах болно. Чамд тушаах бүхнийг минь чи ярих болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Харин ЭЗЭН надад —“Би залуу” гэж бүү хэл. Учир нь Би чамайг илгээх газар бүрд чи явах болно. Миний чамд тушаах бүхнийг чи ярих болно гэв.

Gade chapit la Kopi




Иеремиа 1:7
20 Referans Kwoze  

Шөнө нь Бурхан, Балаам уруу ирж, түүнд —Хэрэв энэ хүмүүс чамайг дуудахаар ирсэн аваас босож тэдэнтэй хамт явагтун. Харин зөвхөн чамд Миний хэлснийг л чи хийх ёстой гэв.


та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.


Гэвч Би чамд айлдах үедээ амыг чинь нээж, чи тэдэнд “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна” гэж өгүүлэх болно. Сонсогч нь сонсог, татгалзагч нь татгалзаг. Учир нь тэд тэрслүү гэр юм.


Харин Микаиа —ЭЗЭН амьд! Бурхан надад юу хэлнэ, түүнийг л би ярих болно гэлээ.


Харин Микаиа —ЭЗЭН амьд! ЭЗЭН надад юу хэлнэ, түүнийг л би ярих болно гэлээ.


Балаам —Харагтун, би одоо чам дээр ирчихээд байна. Би ямар нэг юм хэлж чадна гэж үү? Бурхан миний аманд хийх үгийг л би ярих болно гэж Балакт хэлэв.


Учир нь би Бурханы бүхий л төлөвлөгөөг та нарт мэдүүлэхээс зайлсхийсэн нь үгүй билээ.


Одоо ЭЗЭН Бурхан минь ээ, хэдийгээр би балчир хөвгүүн боловч Та Өөрийн зарц намайг эцэг Давидын минь оронд хаан болгосон юм. Би хэрхэн орж гарахаа ч мэдэхгүй билээ.


Чи эдгээр бүх үгийг тэдэнд хэлэх боловч тэд чамайг сонсохгүй. Чи тэднийг дуудах боловч тэд чамд хариулахгүй.


Тэд сонссон ч, эс сонссон ч чи үгсийг минь тэдэнд хэлэх ёстой. Учир нь тэд тэрслүү юм.


Гэвч ЭЗЭН намайг сүргийн араас авч, “Миний ард түмэн Израиль дээр очоод, эш үзүүл” гэж ЭЗЭН надад айлдсан.


ЭЗЭН, Мосед —Би бол ЭЗЭН. Миний чамд айлдсан бүхнийг Египетийн хаан Фараонд хэл гэв.


ЭЗЭН ингэж айлдаж байна. «ЭЗЭНий өргөөний хашаанд зогсож, ЭЗЭНий өргөөнд мөргөхөөр ирсэн Иудагийн бүх хотод хэлүүлэхээр Миний чамд тушаасан бүх үгийг тэдэнд хэлэгтүн. Нэг ч үгийг бүү хас!


Бурхан ЭЗЭНээс нь тэдэнд илгээгдсэн Иеремиа ард түмэнд өөрсдийнх нь Бурхан ЭЗЭНий бүх үг буюу энэ бүх үгийг хэлж дуусмагц


Босоод, их хот Ниневе уруу очиж, Миний чамд айлдах тунхгийг тунхагла гэжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite