Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 1:3 - Ариун Библи 2013

3 Мөн Иосиагийн хүү Иудагийн хаан Иехоиакимын үеэс Иосиагийн хүү Иудагийн хаан Зедекиагийн хаанчлалын арван нэгдүгээр оны эцэс буюу Иерусалимынхан цөлөгдсөн тавдугаар сард хүртэл энэ нь ирсэн юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Түүнчлэн Иосиагийн хүү Иудагийн хаан Иехоиакимын үед буюу Иосиагийн хүү Иудагийн хаан Зедекиагийн хаанчлалын арван нэг дэх оны эцэс хүртэл, тавдугаар сард Иерусалимыг цөлөгдөх хүртэл энэ үг ирсэн юм.

Gade chapit la Kopi




Иеремиа 1:3
19 Referans Kwoze  

Зедекиагийн арван нэг дэх оны дөрөвдүгээр сард, тэр сарын есөнд хотын хэрэм цөмлөгджээ.


Фараон Неко Иосиагийн хүү Елиакимыг эцгийнх нь оронд хаан болгож, түүний нэрийг Иехоиаким болгон өөрчлөв. Харин Иехоахазыг Египетэд аваачсанд тэр тэндээ үхэв.


Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Дөрөв, тав, долоо, аравдугаар саруудын мацаг барилтууд нь Иудагийн гэрт баяр баясгалан, хөгжилтэй сайхан баяр наадам болно. Иймээс үнэн, амар амгаланг хайрла.”


Энэ газрын бүх ард түмэнд болон тахилч нарт хэл. “Та нар эдгээр далан жилд тав, долдугаар сард мацаг барин гашуудахдаа үнэхээр Миний төлөө мацаг барьсан юм гэж үү?


Вавилоны хаан Небухаднезар болон бүх цэргүүд нь, эрх мэдлийнх нь доор байсан дэлхийн бүх хаанчлал ба бүх ард түмний хамт Иерусалимын эсрэг, бүх хотынх нь эсрэг дайтаж байх үед Иеремиад ЭЗЭНээс үг ирж,


Иосиагийн хөвгүүдийн ууган нь Иоханан, удаах хүү нь Иехоиаким, гуравдугаар нь Зедекиа, дөрөвдүгээр нь Шаллум билээ.


Тэгээд Вавилоны хаан, Иехоиахины авга ах Маттаниаг түүний оронд хаан болгоод, нэрийг нь Зедекиа гэж өөрчлөв.


Ийнхүү ЭЗЭНий үг над уруу ирж


Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын үед ЭЗЭНээс Иеремиад үг ирж —


Хуйлмал ном авч, Миний чамд айлдсан өдрөөс буюу Иосиагийн өдрүүдээс авахуулан энэ өдрийг хүртэл Израиль, Иуда болон бүх үндэстний талаар Миний чамд айлдсан бүх үгийг түүн дээр бич.


Swiv nou:

Piblisite


Piblisite