12 Тэгтэл ЭЗЭН надад —Чи сайн харлаа. Учир нь үг минь биелэхийг Би харж байна гэв.
12 Тэгтэл ЭЗЭН надад —Чи сайн харлаа. Учир нь Миний үг биелэхийг Би харж байна гэв.
Тиймээс тэдэнд “Эзэн БУРХАН ингэж айлдахдаа «Миний үгсийн аль нь ч хойшид удаашрахгүй. Миний айлдах ямар ч үг биелэгдсэн байна» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна” хэмээн өгүүл гэв.
Учир нь ЭЗЭН Би айлдаж, Миний айлдсан үг болгон биелэгдэх болно. Энэ нь огтхон ч удаашрахгүй. Учир нь тэрслүү гэр ээ, чиний өдрүүдэд Би үгээ айлдаж, түүнийгээ биелүүлнэ» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна” гэж хэл гэв.
Тэгэхэд нь Есүс —Чи зөв хариуллаа. Үүнийгээ үйлд, тэгвэл чи амьтай болно гэв.
Тэр —Амос оо, чи юу харж байна вэ? гэхэд би —Зуны жимстэй нэгэн сагс гэсэн. Тэгэхэд ЭЗЭН, надад —Миний ард түмэн Израилийн эцэс ирсэн. Би хойшид тэднийг хэлтрүүлэхгүй.
Та нарыг надтай ярьж байхад ЭЗЭН та нарын дууг сонсоод, надад “Энэ ард түмний чамд хэлсэн үгийг Би сонслоо. Тэдний хэлсэн бүхэн зөв зүйтэй.
Өшөө авалт нь Минийх. Хөл алдах тэр цагт нь Би хариугаа авна. Тэдний гамшгийн өдөр ойртож байна. Тэдэнд нүүрлэн тулгарах зүйлс тэдэн уруу яарч байна” гэнэ.
ЭЗЭН надад “Тэдний хэлсэн үг зөв байна.
Хуулийн багш нарын зарим нь —Багш аа, Та сайхан хэллээ гэв.
“Зулгаан зумлаж, эвдлэн хямруулж, хөмрүүлж, сүйтгэж мөн гай гамшгийг авчрахын тулд Би харсан шигээ барьж, тарьж ургуулахын тулд Би тэднийг харна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
ЭЗЭНий үг над дээр хоёр дахиа ирж —Чамд юу харагдаж байна вэ? гэж асуув. Би —Буцалж буй тогоо хойд зүгээс над уруу хэлтийсэн харагдана гэв.
Амнаас минь гарсан Миний үг Над уруу хоосон буцаж ирэхгүй, Харин юу хүссэнийг минь хэрэгжүүлж, Юунд илгээснийг минь гүйцэлдүүлнэ.
Тэгтэл ЭЗЭН надад —Иеремиа, чи юу харж байна вэ? гэхэд би —Инжир, маш сайн инжир бас идэж болохооргүй муу, маш муу инжир гэв.