1 Бениамин нутгийн, Анатот дахь тахилч нарын нэг Хилкиагийн хүү Иеремиагийн үгс.
1 Бениамин нутгийн, Анатот дахь тахилч нарын нэг Хелкиагийн хүү Иеремиагийн үгс.
халдеичуудын нутгийн Хебар голын дэргэд Бузын хөвгүүн, тахилч Езекиелд ЭЗЭНий үг тодорхойгоор иржээ. Тэнд ЭЗЭНий мутар түүний дээр ирэв.
Тэгтэл “Бидний гарт үхэхгүйн тулд ЭЗЭНий нэрээр бүү эш үзүүл” гэж хэлэн амийг минь эрж буй Анатотын хүмүүсийн талаар ЭЗЭН ингэж айлдав.
Эл цөлмөгдсөн газар нутаг энэ он жилүүдэд далан жил гүйцтэл Амралтаа сахив. Энэ нь Иеремиагийн амаар хэлсэн ЭЗЭНий үг биелэгдэхийн тулд ийнхүү Амралтын жилээ эдэлсэн байлаа.
мөн Бениамины овгоос Гебаг бэлчээртэй нь, Алеметыг бэлчээртэй нь, Анатотыг бэлчээртэй нь өгөв. Тэдний өрхүүдэд ногдсон хотууд нь бүгд арван гурав байв.
Тэгэхэд Бетелийн тахилч Амазиа, Израилийн хаан Иеробоамд үг илгээн —Израилийн гэрийн дунд Амос таны эсрэг хуйвалдсан. Бүх үгийг нь энэ газар тээж үл чадна.
Эл үгс нь Текоагийн хоньчдын дунд байсан Амосынх билээ. Тэрээр Иудагийн хаан Уззиагийн өдрүүдэд, Израилийн хаан, Иоашийн хүү Иеробоамын өдрүүдэд, газар хөдлөлтөөс хоёр жилийн өмнө Израилийн талаар эдгээрийг үзжээ.
Иудагийн хаад болох Уззиа, Иотам, Ахаз, Хезекиа нарын өдрүүдэд, Иуда болон Иерусалимын тухай Амозын хүү Исаиагийн үзсэн үзэгдэл.
Иуда, Иерусалимын талаар үзсэн Амозын хүү Исаиагийн үг.
Эш үзүүлэгч Иеремиагаар хэлүүлсэн нь тэгэхэд биелэгдсэн агаад
Тэд —Зарим нь баптисч Иохан, зарим нь Елиа, харин зарим нь Иеремиа эсвэл эш үзүүлэгчдийн нэг гэдэг гэхэд
Тийнхүү эш үзүүлэгч Иеремиагаар хэлүүлсэн нь биелэгдсэн бөгөөд тэр «Израилийн хөвгүүдийн Түүнд тогтоосон үнэ, гучин мөнгөн зоосыг тэд авч,
Тэгээд хаан тахилч Абиатарт —Талбай уруугаа, Анатот уруу явагтун. Чи үхэх ёстой хүн боловч миний эцэг Давидын өмнө БУРХАН Эзэний авдрыг авч явж бас миний эцгийн бүх зовлонг хуваалцаж байсан учраас энэ удаа би чамайг алахгүй гэлээ.
Дараа нь Иеремиа, Иосиад зориулан гашуудлын дуу дуулжээ. Бүх эр, эм дуучин Иосиагийн хойноос үүнийг гашуудан дуулсанд өнөөг хүртэл тэр нь Израильд заншил болжээ. Харагтун, тэдгээр нь бас Гашуудал номд бичигдсэн юм.
Тэрээр Бурхан ЭЗЭНийхээ мэлмийд муу муухайг үйлдэв. ЭЗЭНий төлөө ярьсан эш үзүүлэгч Иеремиагийн өмнө ч тэр өөрийгөө даруу болгоогүй юм.
Иеремиагийн амаар дамжуулсан ЭЗЭНий үг биелэгдэхийн тулд Персийн хаан Корешийн анхдугаар онд Персийн хаан Корешийн сүнсийг ЭЗЭН хөдөлгөв. Тэрээр өөрийн хаанчлал даяар тунхаг илгээсэн бөгөөд бичгээр гаргасан зарлигтаа тунхаглахдаа
Галлимын охид оо. Бүх дуугаараа чанга хашхирцгаа! Анхаарагтун Лаиша. Хөөрхийлөлтэй Анатот оо!
Гэтэл чи яагаад чамд эш үзүүлэгч болж аашилдаг анатот хүн Иеремиаг буруушаасангүй вэ?
ноёрхлын анхдугаар онд Даниел би ЭЗЭНий үгээр эш үзүүлэгч Иеремиад илэрхийлэгдсэн Иерусалимын хоосрол дуустал үргэлжлэх жилийн тоог далан жил байгаа гэдгийг номоос мэдсэн.
Анатотын эрчүүд зуун хорин найм,
ЭЗЭНээс Иеремиад үг ирж айлдсан нь
Иеремиа Иерусалимаас Бениамины нутаг уруу, тэнд хүмүүсийн дунд хувиа эзэмшихийн тулд явав.