10 Эзэний өмнө өөрсдийгөө даруу болго. Тэгвэл Тэр та нарыг өргөмжлөх болно.
10 Эзэний оршихуйд өөрсдийгөө даруу болго. Тэгвэл Тэр та нарыг өргөмжлөх болно.
ЭЗЭН, дорой нэгнийг өргөн түшиж, Муу буруу хүнийг газарт унагадаг.
Өөрийгөө өргөмжилдөг бүгд номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагсад өргөмжлөгдөнө гэв.
Иймд Бурханы хүчирхэг мутрын дор өөрсдийгөө даруу байлга. Тэгвэл Бурхан зохистой цагт та нарыг өргөмжилнө.
Учир нь өөрийгөө өргөмжилдөг бүгд номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагсад өргөмжлөгдөнө гэв.
Тэд чамайг дорд болгоход Чи итгэлтэйгээр ярих болно. Тэрээр даруу хүнийг аврах болно.
Тэрээр ядуусыг шорооноос өргөж, Гачигдагсдыг үнсэн овооноос өндийлгөдөг нь
Удирдагчдыг сэнтийнээс нь буулган Даруу байгсдыг Тэр өргөмжлөв.
Би та нарт хэлье, фарисай нь биш, харин энэ хүн зөвтгөгдөн гэртээ харив. Учир нь өөрийгөө өргөмжилдөг бүгд номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагсад өргөмжлөгдөнө гэв.
Тэгэхэд миний тэргүүн тойрсон дайснуудын маань дээгүүр өргөмжлөгдөж, Би Түүний майханд баяр хөөртэйгөөр тахил өргөнө. ЭЗЭНд би эгшиглүүлэнхэн дуулна.
ЭЗЭН, Та намайг дээшээ өргөсөн учир Дайснууд минь надаас болж баярлаагүй билээ. Таныг би өргөмжилнөм.
Бишрэлтнүүдийнхээ хөлийг хамгаалдаг нь ЭЗЭН билээ. Буруутууд харин харанхуйд дуугүй болдог нь Хар хүч нь тэднийг хамгаалж эс чаддагийнх юм.
Хүмүүсээ аварч, Өвөө ерөөгөөч! Тэднийхээ хоньчин нь болж, Мөнхөд тэднийгээ үүрээч!
Мосе Аарон нар Фараонд очиж, түүнд —Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН “Чи Миний өмнө номхрохоос хэдий хүртэл татгалзсаар байх вэ? Миний ард түмнийг явуул! Тэд Надад үйлчилнэ.
Үгүйрүүлдэг бас баяжуулдаг нь ЭЗЭН, Дордуулдаг бас дээрдүүлдэг нь Тэр юм.
нэрээр минь дуудагдсан Миний хүмүүс өөрсдийгөө даруу байлган залбирч, нүүрийг минь эрэлхийлж, хорон муу замуудаасаа эргэх аваас, Би тэнгэрээс сонсож, тэдний нүглийг уучлан, тэдний газар нутгийг эдгээнэ.
Дорой хүмүүсийг Тэр өндөрт тавьж, Гашуудагсдыг аюулгүй байдалд өргөх ажээ.
Хүний бардам зан өөрийг нь дорд болгох. Даруу сүнс алдар хүндийг хүлээх.
Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Малгайг авч, титмийг тайл. Энэ нь цаашид урьдынх шигээ байхгүй. Дорд нэгнийг өргөмжил, өндөрт буй нэгнийг дорд үз.