Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 9:34 - Ариун Библи 2013

34 Бороо, мөндөр, аянга зогссоныг Фараон хараад, түшмэдийнхээ хамтаар дахин нүгэл үйлдэн, зүрхээ хатууруулав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

34 Бороо, мөндөр, аянга зогссоныг Фараон хараад, зарц нарынхаа хамтаар дахин нүгэл үйлдэн, зүрхээ хатууруулав.

Gade chapit la Kopi




Гэтлэл 9:34
11 Referans Kwoze  

ЭЗЭН, Мосед —Фараоны зүрх хатуурчээ. Тэр, ард түмнийг явуулахаас татгалзаж байна.


Муу үйлийн эсрэг цааз жаяг тэр дороо гүйцэлддэггүй учраас тэдний дунд буй хүмүүний хөвгүүдийн зүрх нь муу муухайг үйлдэхдээ бэлэн байдаг аж.


Небухаднезар хаан, Зедекиаг Бурханаар тангараглуулсан боловч тэрээр тэрслэн босож, шил нь татан, зүрх нь хатуурч, Израилийн Бурхан ЭЗЭН өөд эргэсэнгүй.


Амон өөрийн эцэг Манассегийн үйлдсэний адил ЭЗЭНий өмнө өөрийгөө дорд болгосонгүй, харин ч тэрээр ял зэмийг арвижуулсан юм.


Зовлон шаналлынхаа үед Ахаз хаан ЭЗЭНий эсрэг улам харш юм хийжээ.


Гэвч амар амгалан болсныг Фараон үзээд зүрхээ хатууруулж, ЭЗЭНий айлдсанчлан тэднийг сонссонгүй.


ЭЗЭН, Мосед —Чи Египетэд буцаж очоод, гарт чинь Миний өгсөн бүх гайхамшгийг Фараоны өмнө үйлд. Харин Би түүний зүрхийг хатууруулж, тэрээр ард түмнийг явуулахгүй.


Мосе, Фараоноос салан хотоос гарч, ЭЗЭНд гараа сунгалаа. Аянга мөндөр зогсож, газарт бороо цутгахаа болив.


Фараоны зүрх хатуурч, Мосегоор дамжуулан ЭЗЭНий айлдсанчлан Израилийн хөвгүүдийг эс явуулав.


Египетчүүд болон Фараон зүрхээ хатууруулсны адил та нар юунд зүрхээ хатууруулна вэ? Бурхан тэдэнд гай зовлон илгээхэд тэд Израиль хүмүүсийг явуулаагүй гэж үү? Өнөө хүмүүс ч яваагүй гэж үү?


Swiv nou:

Piblisite


Piblisite