Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 9:27 - Ариун Библи 2013

27 Мосе Аарон нарыг дуудахаар Фараон хүн илгээж, тэдэнд —Энэ удаа би нүгэл үйлдлээ. ЭЗЭН зөвт юм. Би болон ард түмэн минь буруутан билээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

27 Мосе, Аарон нарыг дуудахаар Фараон хүн илгээж, тэдэнд —Энэ удаа би нүгэл үйлдлээ. ЭЗЭН бол зөв шударга. Би болон миний ард түмэн бузар муу билээ.

Gade chapit la Kopi




Гэтлэл 9:27
20 Referans Kwoze  

“ЭЗЭН зөвт. Учир нь би тушаалынх нь эсрэг тэрсэлжээ. Хүмүүс ээ, та бүгд сонсоцгоо, Өвдөлтийг минь харцгаа. Онгон охид ба залуус минь Олзлогдон одсон билээ.


ЭЗЭН зөвт болой. Тэрээр буруутуудын хүлээсээс тасалмуй.


Тиймээс Израилийн ноёд ба хаан ч өөрсдийгөө даруу болгон —ЭЗЭН зөвт билээ гэцгээв.


Мосе Аарон нарыг Фараон яаравчлан дуудаад —Би Бурхан ЭЗЭНий чинь болон та нарын эсрэг нүгэл үйлдлээ!


ЭЗЭН бүх замдаа зөвт бөгөөд Өөрийн бүх үйлсэд энэрэнгүй.


Хуулийн хэлж байгаа болгон нь хуулийн дор байгсдад хандан ярьдгийг бид мэддэг. Ингэснээр ам болгон таглагдаж, ертөнц даяараа Бурханы өмнө буруутгагдах болно.


Харин та өөрийн хатуурал, гэмшдэггүй зүрхнээсээ болж өөр дээрээ Бурханы зөв шүүлтийн уур хилэн ба илчлэлийн өдрийн хилэгнэлийг хурааж байна.


Би гэм зэмгүй цуснаас урваснаараа нүгэл үйлдлээ гэхэд тэд —Энэ бидэнд хамаагүй. Өөрөө мэд гэв.


Тиймээс ЭЗЭН гамшгийг харсаар бидний дээрээс буулгав. Учир нь Бурхан ЭЗЭН маань үйлдсэн бүх хэрэгтээ зөвт байдаг. Харин бид дуу хоолойг нь дагасангүй.


Балаам, ЭЗЭНий тэнгэрэлчид —Таныг зам дээр миний эсрэг зогсож байсныг мэдээгүй учир би нүгэл үйлджээ. Тэгэхээр танд таалагдахгүй байвал би буцах болно гэлээ.


Тэгэхэд Саул —Би алдаа хийв. Буцаж ирэгтүн, миний хүү Давид! Би дахин чамд гай тотгор учруулахгүй. Учир нь өнөөдөр миний амь чамд үнэтэй байв. Харагтун, би мунхаг зүйл үйлдэж, том алдаа гаргалаа гэв.


Саул, Самуелд —Би ард олноос айж, тэдний дуу хоолойг сонссон учраас ЭЗЭНий тушаал болон таны үгийг үнэхээр зөрчиж нүгэл үйлдлээ.


ЭЗЭН Өөрийгөө мэдүүлж, шүүлтийг гүйцэлдүүлжээ. Гэм буруутан гарынхаа үйлээр урхидуулжээ. Хиггаион. Села


Саул —Би нүгэл үйлдэв. Гэвч одоо миний ард олны ахмадууд ба Израилийн өмнө намайг хүндэлж, надтай хамт буцаж, Бурхан ЭЗЭНд мөргүүлж өгнө үү? гэж гуйв.


Мосе Аарон нарыг Фараон дуудаж —Надаас бас миний ард түмнээс мэлхийг зайлуулаач гэж ЭЗЭНээс гуй! Тэгвэл би ард түмнийг явуулж ЭЗЭНд тахил өргүүлье гэж хэлэв.


Фараон, Мосе Аарон нарыг дуудан —Явж, энэ газарт Бурхандаа тахил өргө гэж хэлэв.


Тиймээс зөвхөн энэ удаа миний нүглийг уучилж, надаас зөвхөн энэ үхлийг зайлуулахын тулд Бурхан ЭЗЭНээсээ гуйж өгөөч гэв.


Ард түмэн Мосе дээр ирж —Бид ЭЗЭНий, мөн таны эсрэг ярьснаас болж нүгэл үйлдэв. Биднээс могойнуудыг зайлуулахаар ЭЗЭНд зуучлан залбираач гэв. Мосе ард олны төлөө зуучлан залбирав.


Тэгэхэд нь Ахан Иошуад хариулсан нь —Үнэхээр би Израилийн Бурхан ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн. Миний хийсэн хэрэг гэвэл


Тэгэхэд Давид, Натанд —Би ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдлээ гэв. Натан, Давидад —ЭЗЭН чиний нүглийг тайлсан тул чи үхэхгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite