Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 9:24 - Ариун Библи 2013

24 Тэнд үндэстэн үүссэнээс хойш байгаагүй аймшигт мөндөр Египетийн бүх нутагт оров. Мөндрийн голд гал үргэлжлэн цахилж байлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

24 Тэнд үндэстэн үүссэнээс хойш байгаагүй аймшигт мөндөр Египетийн бүх нутагт оров. Мөндрийн голд үргэлжлүүлэн гал цахилж байлаа.

Gade chapit la Kopi




Гэтлэл 9:24
11 Referans Kwoze  

Учир нь ертөнцийн эхнээс өнөөг хүртэл болоогүй мөн хэзээ ч болохгүй гамшиг болно.


Тэд чиний гэрүүд, бүх албатын чинь гэр, хамаг египетчүүдийн гэрийг дүүргэнэ. Энэ нь чиний эцэг мөн эцэг өвгөд чинь энэ газар амьдарсан өдрөөс өнөөг хүртэл үзэгдээгүй зүйл болно” гэж айлдаж байна гэв. Мосе эргэж Фараоныхаас гарлаа.


Мосе таягаа тэнгэр өөд сунгахад ЭЗЭН аянга мөндрийг илгээсэн ба газарт гал буув. ЭЗЭН, Египетийн нутагт мөндөр орууллаа.


Үзэгтүн, Египет үүссэн цагаасаа хойш өдий хүртэл үзээгүй хүчтэй мөндрийг Би маргааш энэ цагийн орчимд оруулна.


Египетийн нутаг даяар хээр байсан хүн малыг бүгдийг нь мөндөр цохив. Мөн тариалангийн бүх ургамлыг цохиж, хээрийн бүх модыг хугачив.


Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. —Би хилэн дотроо хуй салхийг гаргана. Тэнд бас ууран дотор минь аадар бороо мөн үүнийг хилэн дотор залгих мөндөр ч байна.


Тэдгээрийг Би зовлон шаналалт цагийн төлөө, Тулаан дайны өдөрт нөөцөлсөн билээ.


ЭЗЭН бас тэнгэрт хүнгэнэж, Хамгийн Дээд Нэгэн нь дуугаа хүнгэнүүлэв. Мөндөр болон галтай нүүрс буусан юм.


Тэр тэдэнд борооны оронд мөндрийг, Тэдний нутагт галтай дөлийг өгсөн.


ЭЗЭН дуу хоолойн сүр хүчийг сонсгож, догшин уур, түймэрдэгч галын дөл, ширүүн аадар бороо, мөндрийн дотор мутраа буулган үзүүлнэ.


Харагтун, умардаас салхи шуурга, үргэлжлэн цацарч гялбах галтай асар том үүл ирэхийг би харлаа. Түүнийг нь тойрон хурц гэрэл, галын голд нь улайссан төмөр мэт зүйл байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite