Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 9:18 - Ариун Библи 2013

18 Үзэгтүн, Египет үүссэн цагаасаа хойш өдий хүртэл үзээгүй хүчтэй мөндрийг Би маргааш энэ цагийн орчимд оруулна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

18 Үзэгтүн, Египет үүссэн цагаасаа хойш өдий хүртэл үзээгүй хүчтэй мөндрийг Би маргааш яг энэ цагийн орчимд оруулна.

Gade chapit la Kopi




Гэтлэл 9:18
14 Referans Kwoze  

Хуй салхиараа тэднийг хөөж, Шуургаараа тэднийг сүрдүүлээч.


Тэгтэл Елиша —ЭЗЭНий үгийг сонсогтун. ЭЗЭН айлдахдаа “Маргааш яг өдийд Самарийн гулдан хаалган дээр нэг хэмжүүр сайн гурилыг нэг шекелээр, хоёр хэмжүүр арвайг нэг шекелээр зарах болно” гэж байна гэв.


Харин маргааш яг энэ цагийн орчимд би түшмэдээ чам уруу илгээх болно. Тэд чиний гэр болон түшмэдийн чинь гэрийг нэгжиж, чиний хувьд үнэтэй гэгдэх юм болгоныг чинь тэд гартаа авч явах болно” гэв.


Тэгэхэд Иезебел, Елиад хүн илгээн —Хэрэв би маргааш өдийд чиний амийг тэдгээр эш үзүүлэгчдийн амь шиг болгохгүй бол бурхад намайг шийтгэг, бүр илүү үйлдэг! гэж хэлүүлжээ.


Бурханы хүн хаанд “Маргааш өдийд Самарийн гулдан хаалган дээр хоёр хэмжүүр арвай нэг шекелээр, нэг хэмжүүр сайн гурил нэг шекелээр зарагдах болно” гэж хэлж байсан юм.


Нэг талант жинтэй асар том мөндрүүд тэнгэрээс хүмүүс дээр буухад мөндрийн гамшгаас болж хүмүүс Бурханыг доромжлов. Учир нь үүний гамшиг үлэмж их байлаа.


Гэвч чи Миний ард түмнийг явуулахгүй, тэдний эсрэг өөрийгөө өргөмжилсөөр байна.


Саваадахын тулд, эсвэл газартаа зориулаад, эсвэл хайр энэрлийн төлөө Тэр үүнийг учруулдаг.


Чи цасны агуулахуудад орж үзсэн үү? Чи мөндрийн агуулахуудыг харсан уу?


Тэд чиний гэрүүд, бүх албатын чинь гэр, хамаг египетчүүдийн гэрийг дүүргэнэ. Энэ нь чиний эцэг мөн эцэг өвгөд чинь энэ газар амьдарсан өдрөөс өнөөг хүртэл үзэгдээгүй зүйл болно” гэж айлдаж байна гэв. Мосе эргэж Фараоныхаас гарлаа.


Царцаанууд Египетийн бүх газарт орж, Египетийн бүх нутаг дэвсгэрт үй олноороо тархав. Урьд өмнө хэзээ ч байгаагүй бөгөөд хойшид ч байхгүй тийм их царцаа байв.


Египетийн бүх нутагт урьд өмнө байгаагүй бас хойшид хэзээ ч үл гарах асар их уйлаан майлаан болно.


Тэдгээрийг Би зовлон шаналалт цагийн төлөө, Тулаан дайны өдөрт нөөцөлсөн билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite