Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 8:4 - Ариун Библи 2013

4 Чамд, чиний ард түмэн болон бүх албат нар дээр чинь мэлхий гарч ирнэ»” гэж хэл хэмээн айлдав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Чамд, чиний ард түмэнд болон чиний бүх зарц нарт мэлхий гарч ирнэ»” гэж хэл хэмээн айлдав.

Gade chapit la Kopi




Гэтлэл 8:4
13 Referans Kwoze  

Одоо Небухаднезар би тэнгэрийн Хааныг магтан өргөмжлөн хүндэлж байна. Учир нь Түүний бүхэн нь зөв, замууд нь шударга билээ. Тэрээр бардам явагчийг даруу болгож чадна.


Бүх гоо үзэсгэлэнгийн бардамналыг гутаан Дэлхийд хүндлэгдсэн бүгдийг доромжлохын тулд Түг түмдийн ЭЗЭН үүнийг төлөвлөжээ.


ЭЗЭН Египетийг цохино. Цохих боловч эдгээнэ. Иймээс тэд ЭЗЭНд эргэвэл, Тэр тэдэнд хариулан тэднийг эдгээнэ.


Зоаны ноёд үнэхээр мунхаг хүмүүс болов. Фараоны хамгийн мэргэн зөвлөгчдийн зөвлөгөө ч тэнэг болов. “Би мэргэний хүү, эртний хаадын хүү” гэж Чи Фараонд яаж хэлж чадах юм бэ?


Тэрээр ноёдод зэвүүцэлээ юүлж, Замгүй, зэлүүд газраар тэднийг тэнүүчлүүлдэг.


Нил мэлхийгээр язганаж, тэдгээр нь гарч ирээд ордонд чинь, унтлагын өрөөнд чинь, орон дээр чинь, чиний албат нар ба ард түмний чинь гэр оронд, чиний зууханд, гурилын саванд чинь ч орно.


ЭЗЭН, Мосед —“Таягтай гараа гол мөрөн, салаа, цөөрмүүдийн дээгүүр сунгаж, Египетийн нутагт мэлхий оруул” гэж Ааронд хэл хэмээв.


ЭЗЭН тийнхүү үйлджээ. Тоо томшгүй бөөн ялаа Фараоны ордон болон албат нарынх нь гэр, Египетийн бүх газарт ирж, бөөн ялаанаас болж газар сүйдэв.


ЭЗЭНээс гуйгаач. Учир нь Бурханы аянга мөндөр хангалттай их орлоо. Би та нарыг явуулна. Та нар энд удаан байх хэрэггүй гэж хэлэв.


Тиймээс зөвхөн энэ удаа миний нүглийг уучилж, надаас зөвхөн энэ үхлийг зайлуулахын тулд Бурхан ЭЗЭНээсээ гуйж өгөөч гэв.


Ард түмэн Мосе дээр ирж —Бид ЭЗЭНий, мөн таны эсрэг ярьснаас болж нүгэл үйлдэв. Биднээс могойнуудыг зайлуулахаар ЭЗЭНд зуучлан залбираач гэв. Мосе ард олны төлөө зуучлан залбирав.


Хаан, Бурханы хүнд хандан —ЭЗЭН Бурханаасаа гуйн, гарыг минь эдгээж өгөөч гэж миний төлөө залбирч өгнө үү гэв. Бурханы хүн ЭЗЭНээс гуйсанд хааны гар эдгэж урьдын адил болов.


Swiv nou:

Piblisite


Piblisite